Чимх давс таны дaйснуудын атаа хорсол, хaраалыг арилгаж чадна. Зүгээр л намайг дагаад хий

2

Хүн хэчнээн үнэнч шударга, өөрийнхөө мөрөөр амьдарч байсан ч гэлээ замдаа хүсээгүй атаа хорсол агуулсан хүнтэй таардаг. Хүний амьдралын жам ёс юм даа. Хорон муу санаа агуулсан хортой үгс хүний амьдралыг эвдэж болзошгүй. Тийм учраас өөрийгөө хамгаалж чаддаг байх хэрэгтэй. Хөдөө амьдардаг эмээ маань өөрийгөө атаа хорслоос хамгаалах энэ аргыг зааж өгсөн юм. Энгийн, харахад гэмгүй гэмээр энэ арга эргэлзэх зүйлгүй үр дүнгээ өгдөг.

© Depositphotos

 

Атаа хорслоос хамгаалах давс

Давсыг нэн эртнээс аливаа зан үйлд ашиглаж ирсэн билээ. Ялангуяа хамгаалах, ариусгах зан үйлд түлхүү хэрэглэнэ. Хэрэглээний энгийн байдал, үр дүнгээрээ гайхагдаж ирсэн гэж үздэг. Давсаар өөрийгөө хамгаалах зан үйл үйлдэхийн тулд заавал бөө зэрэг дээр ч очих шаардлага байхгүй. Гэртээ энгийн зан үйлээр өөрийгөө хамгаалах бүрэн боломжтой. Хaраал, муу үгсийг шатаах байдлаар устгана гэсэн үг. Чимх давс бүх муу зүйлийг шатааж устгана.

© Depositphotos

Зан үйл хийх зөв өдрийг сонгох ёстой юм. Буцаж байгаа Сартай өдрүүдэд хийвэл зохих зан үйл. Чухам эдгээр өдрүүдэд л хүн муу, хэрэггүй бүхнээсээ салж чаддаг ажээ. Гэртээ ганцаараа үлдэж байгаа аль нэг оройг сонгоно.

© Depositphotos

Зүүн гартаа чимх давс аваад цонхоороо цацахдаа: “Гараараа савъя – муухайг үлдэн хөөе, мууг хүссэн хүнд нь бүрнээр нь эргүүлээд илгээе. Миний хувь тавиланд илүүдээд байгааг буцаагаад бүтнээр нь аваарай, чи” гэж хэлнэ.

© Depositphotos

Эдгээр үгсийг гурван удаа хэлнэ. Дараа нь өөрийн хувийн мөнгөнөөс ширхэгийг аваад араас нь шидэхдээ: “Төлөөсөө төлсөн шүү” гэж хэлнэ. Хамгийн гол нь өөрийнхөө хөдөлмөрөөр олсон мөнгө л байх ёстой. Зан үйлийн гол утга учир үүнд оршино.

Энэ үед муу муухай биеэс явж байгааг мэдэрч сэргэлэн цовоо, хөнгөн байгаагаар төсөөлнө. Муухай мэдрэмж болгон өөрийн тань цацсан давсны араас явсан мэт төсөөлөөрэй.

© Depositphotos

Бие таагүй, ямар нэгэн сөрөг энерги нөлөөлөөд байгаа юм шиг санагдсан үед уг зан үйлийг хийж заншаарай. Заримдаа хэн нэгэнтэй уулзсаны дараа таагүй мэдрэмж төрөх тохиолдол гардаг. Бодохоор тэнэг санагдах ч нүдээ аниад тоолгүй өнгөрч огт болохгүй. Хүн атаархах сэтгэлээрээ өөрийн ч мэдэлгүй муугаар нөлөөлж явдаг юм. Өөртөө бусдын сөрөг энергийг хуримтлуулж явах биш тэр даруйд нь цэвэрлэж байх хэрэгтэй. Чухам давс бусдын атаа xорслыг арилгахад тустай юм.

Уншигч та өөрийгөө үргэлж хайрлаж яваарай. Танд сайн сайхан бүхнийг хүсье.

104
ГоёГоё
27
ГайхмаарГайхмаар
15
ХарамсалтайХарамсалтай
15
ТэнэглэлТэнэглэл
14
ХөөрхөнХөөрхөн
8
БурууБуруу
7
БахархмаарБахархмаар
7
Ха ХаХа Ха
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *