Далай ламын айлдсан амьдралын 10 сургамж

1

Далай лам /өрнөдөөс гаралтай Дээрхийн гэгээн хэмээх тодотголтой/ нь Түвдийн сэтгэгч богд Зонховын үүсгэсэн бурханы шашны буяны ёсын (шарын шашны) тэргүүн юм. 1578 онд Түмэдийн Алтан хан Түвдийн гэлүгва ёсын гуравдугаар тэргүүн Содномжамцтай Хөхнуурт уулзаж, түүнд “Далай лам” хэмээх нэрийг анх өргөмжилжээ. Түүнээс хойш Далай лам тэргүүтэй гэлүгвийн ёс бусад урсгалуудаас илүү зонхилон дэлгэрсэн бөгөөд Далай лам нь Түвд болон Монголчуудын дунд амьд бурхан хэмээн дээдлэгдсээр дөрвөн зуу жил илүү болж буй юм. Одоогийн XIV Далай ламыг 2 настайд нь Түвдийн уламжлал ёсоор XIII Далай ламын хойд дүрээр тодруулсан байна. Үргэлж “Би жирийн нэг лам. Илүү, дутуу юу ч үгүй” хэмээн хэлдэг тэрбээр доорх амьдралын 10 сургаалийг айлдсан байдаг аж.

Хэзээд боломжийн хэрээр эелдэг бай. Харин энэ нь үргэлж боломжтой зүйл байдаг.

Нэрт хөтлөгч Oprah Winfrey Далай ламаас хэрвээ ямар нэгэн зүйлээс уучлал гуйх болвол тэр нь юу байх вэ хэмээн асуужээ. Харин тэрээр энэхүү асуултанд “Би шумууланд үнэхээр тэвчээртэй хандаж чаддаггүй, бясаанд ч мөн адил.” хэмээсэн байна. Эдүгээ 80 насыг зооглож буй энэ хүнд өөр уучлал хүсэх зүйл байдаггүй нь Oprah-г гайхашруулсан юм.

Энэрэнгүй бай

“Нигүүлслийн үндсэн санаа нь шашинтай холбоогүй юм. Энэхүү нийтлэг зүйл нь хүн төрөлхтний оршихуйн цорын ганц нөхцөл юм.” Далай лам.
Судалгаанд өгүүлснээр өрөвч сэтгэл нь сексийн мэдрэмж, сайхан хоол, баярлаж цэнгэхтэй дүйцэхүйц мэдрэмж гэнэ. Өрөвч нигүүлсэнгүй байх нь стрессийн түвшинг бууруулж, зүрхний хэмийг тогтворжуулж, дархлааг сайжруулах эрүүл мэндийн ач холбогдолтой юм байна. Та мэдрэмж болон сэтгэл хөдлөлийг ойлгохыг хичээснээр энэрэнгүй байж чадна. Үүний тулд бусадтай ярилцаж, бусдыг сонс. Та тусламж хэрэгтэй байгаа хүмүүсээс юу хэрэгтэйг нь асууж, хариултыг нь сонс.

Өрөвч байж, бусдад тусал

“Миний шашин их энгийн. Үүнд сүм хийд, ээдрээтэй философи хэрэггүй. Бидний өөрсдийн зүрх сэтгэл, оюун санаа нь үүний сүм хийд, нинжин сэтгэл нь цорын ганц сургааль юм.” Далай лам
Өрөвч, өгөөмөр байх нь үнэгүй зүйл. Гэхдээ танд ирэх ач холбогдол нь үнэхээр их. Бусдад тусалж, хандив өргөсөн хүмүүс илүү аз жаргалтай болдог нь судалгаагаар батлагдсан зүйл.

Аз жаргалыг олж хар

“Бидний амьдралын зорилго бол аз жаргалтай байх юм.” Далай лам
Далай лам хэлэхдээ маш цөөхөн хүмүүс уучлал, өршөөнгүй сэтгэл, тэсвэр тэвчээр болон эелдэг зангийн тухай ярьдаг гэжээ. Гэвч тэр бүхний эхэнд аз жаргалтай байхыг хүсэх нь хамгийн чухал гэнэ.

Дотоод зохилдлогоог ойлго

Далай лам өдөр бүр хэсэг хугацааг ганцаараа өнгөрүүлэхийг зөвлөдөг. Энэ цаг хугацаа нь сөрөг бодлууд, уур хилэн, гомдол, атаа жөтөө, зүдрэлийг үлдэн хөөхөд зориулагдах ёстой. Дээрх сөрөг хандлагуудыг өөдрөг үзэл, талархал, хайр, энх тайван зэрэг эерэг сэтгэл хөдлөлөөр солихыг хичээх хэрэгтэй. Тэрээр жинхэнэ амар тайван оюун санаа нь аз жаргал, эрүүл энхийн үндэс хэмээжээ.

Далай ламын сургасан амьдралын 10 хичээл 1

Бусдыг хорлож, гэмтээхгүй бай

“Хэрвээ та бусдад тусалж чадах бол тусал. Чадахгүй бол ядаж битгий хорло.” Далай лам
Бусдын талаар худал хэлэх, хов зөөх, бусдыг ашиглах, айлган сүрдүүлэх зэрэг нь яг л өөдөө шидсэн чулуу өөрийн толгой дээр гэдэгтэй адил зүйл. Ямар нэгэн зүйл хийхийнхээ өмнө үүнийг бодох хэрэгтэй.

Найз нөхдөө хайрла

Нөхөрлөлийг дутуу үнэлэх хэрэггүй. Найз нөхөд гэдэг танд итгэдэг хүмүүс учир тэднийг хайрла, халамжил. Жинхэнэ нөхөрлөл хэзээ ч мөнгө болон улс төрийн үзэл бодлоор хэмжигддэггүй. Нөхөрлөлд хайхрамжгүй хандах нь нийгмийн депресс тархах гол хүчин зүйлсийн нэг болох ганцаардалд хөтөлдөг.

Технологи таныг удирдах боломжийг бүү олго

“Бид технологийг ноёрхох ёстойгоос бус тэдний боол болох ёсгүй.” Далай лам
Далай лам Twitter-т 8 сая гаруй subscribers-тай гэдгийг та мэдэх үү? Бидний харилцаа холбоонд тусалж байгаа сошиал медиагийн ололтуудыг биширдэг ч тэрээр түүнийг буруугаар ашиглахгүй байхыг сануулдаг. Технологи биднийг хянаж байна. Зоогийн газарт ороод эргэн тойрноо хар л даа. Тэнд технологийн боол болсон олон хүнийг харж болно.

Бүү марга, бүү тулалд харин харилцан тохиролц

“Харилцан яриа бол хүчирхийлэлгүй зүйл. Тиймээс хэлээ ашигла. Харилцан ярилцах гэдэг нь зөвшилцөх, нөгөө хүнийхээ эрхийг хүндлэх, маргаан зөрчилдөөний зөв шийдлийг олох гэсэн үг юм. Энд төгс ялагч, ялагдагч гэж үгүй ба адилхан тавь тавин хувийн эрх, үүрэгтэй гэсэн үг.” Далай лам
Хэлэлцлийн урлагт суралц. Далай лам өнгөрснийг өнөөтэй бүү хутга хэмээн сургамжилдаг бөгөөд зөвхөн өнөөгийн нөхцөл байдлыг хэлэлцэхийг зөвлөдөг.

Эх дэлхийгээ хайрлан хамгаал

Амьд үлдэхийн тулд бид чадах чинээгээрээ эх дэлхийгээ хайрлах ёстой. Юмсыг дахин ашиглах арга замууд болон уламжлалт бус энергийн эх үүсвэрүүдийг хайх нь энэ зууны хамгийн чухал асуудлуудын нэг байх ёстой.

Уналт, ялагдлаасаа суралц

“Аливааг алдсан ч хичээл сургуулийг бүү алд.” Далай лам
Алдаа ялагдал нь юу буруу болсныг тодорхойлох чухал хүчин зүйл. Уналтаасаа ололтыг хай гэдэг үгийг Далай лам хэлдэг.

3
БахархмаарБахархмаар
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Зочин

    2016/06/22 at 22:45

    gfhryhf

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *