385,000$-ын үнэтэй, 586 морины хүчтэй карбон файбер AMG G-Wagen

0

Mercedes G63 AMG нь классик хүчирхэг машины нэг мөнөөс мөн бөгөөд Hummer-тай харьцуулахад нөгөө талд нь нүүр улайлгахгүй харьцуулж болох л хүлэг юм. Гэхдээ алсын хараатайгаар түүнийг улам сайжруулсан гэж хэлж болно, морины хүчийг 50-иар нэмэгдүүлж, их биеийн ихэнхийг карбон файбер материалаар хийжээ. Ердөө л 385,000$ төлөөд өөрийн болгоод ав.

385,000$-ын үнэтэй, 586 морины хүчтэй карбон файбер AMG G-Wagen 1

Илүү тодруулж хэлбэл, дизайнерууд машины хамар хэсэг буюу бампер, капотны хэсгийг карбон файбер материалаар хийжээ.

385,000$-ын үнэтэй, 586 морины хүчтэй карбон файбер AMG G-Wagen 2

Тэд мөн арын хэсэгт ч өөрчлөлт хийхээ мартаагүй байна. Квадрат хэлбэрийн G63-ийг нүүрстөрөгчийн утас (карбон файбер материал)-аар хээлсэн нь машины өнцгөөр нугаларч гарсныг харахад тансаг харагдах ажээ. Энэ бүгд хичнээн зүйл хамгаалж байгааг Prindiville хэлээгүй ч, хэн ч бодсон энэ бол маш үнэтэй хамгаалалт болж чадна.

385,000$-ын үнэтэй, 586 морины хүчтэй карбон файбер AMG G-Wagen 3

Нүүрстөрөгчийн утас нь энэхүү хээрийн замын машинд тийм ч тохиромжгүй мэт санагдах хэдий ч яндангийн тэнд байрласан нь учиртай юм шүү дээ.

385,000$-ын үнэтэй, 586 морины хүчтэй карбон файбер AMG G-Wagen 4

Дотор салон нь арьс болон Аlcantara учир Prindville-ийнхэн маш сэтгэл хангалуун байгаа. Тэднээс мөн, нүүрстөрөгчийн утасны талаар асуугаад үзээрэй, толгой дохих болно.

385,000$-ын үнэтэй, 586 морины хүчтэй карбон файбер AMG G-Wagen 5

Стандарт G63-ийг бодвол өнгөлөг бөгөөд 536 морины хүчийг 50-иар нэмж илүү хүчтэй болгожээ. Хэрвээ, та үүнээс илүүг хүсч байгаа бол “захиалагчийн халаасны багтаамж, хүслээс хамаарч дараагийн сайжруулалтыг хийх бүрэн боломжтой”.

Одоогийн үнэ нь 385,000$ гээд бодохоор хүслээ биелүүлэхэд хэдийг төлж тарах вэ гэдгийг бодно биз.

385,000$-ын үнэтэй, 586 морины хүчтэй карбон файбер AMG G-Wagen 6

1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Зочин

    2015/07/08 at 08:54

    Сэтгэгдэл *Ердөө л 385,000$ төлөөд өөрийн болгоод ав. Гэж байх шиг баян сда вэ

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *