Таны зүрх сэтгэлийг хайлуулах, жинхэнэ хайрын тухай 8 жижиг түүх. Та нулимсаа ч барьж дийлэхгүй…

0

Та нулимсаа барьж дийлэхгүй. Үнэхээр сэтгэл хөдөлгөм түүхүүд юм. Бид киноноос сэтгэлд оромгүй хайрын түүхийг олж үздэг, харин бодит амьдрал дээр эрэгтэй, эмэгтэй хүний хоорондын харьцаа ямар жигшүүpтэй, аймшигтай бас богинохон байдгийг л харуулдаг гэж Rasplove-д бичжээ.

Гэхдээ та цааш үргэлжлүүлэн унш – магадгүй та дахин хайр дурлалд итгэж эхлэх ч юм билүү.

1. Зайнаас хайрлах хайр

mediasole.ru

Тэд интернетээр танилцсан. Орчин үеийн залуучуудын хувьд байдаг л зүйл. Бүсгүйд залуу “хөгжилтэй, уяхан сэтгэлтэй бас боловсролтой” санагдаж, бас “маш царайлаг”. Тэд  Skype-аар дамжуулж харилцана. Хэдэн жил өнгөрчээ. Бүсгүй уулзъя гэж гуйсаар. Харин залуу үүнд нь эрс татгалзана. Бүсгүй хайртай залуутайгаа учрахын тулд хэдэн мянган км-ийг туулан үл мэдэх улсад иржээ.

Тэд бие биенээ харан зогсоно. Бүсгүйн нүдэнд нулимс цийлэгнэн гайхшран зогсох бол, залуу – дотроо чимээгүйхэн залбирна. Залуу – хөгжлийн бэрхшээлтэй болохоор явж чаддаггүй. Гэхдээ бүсгүйд тэр нь огт хамаагүй. Тэд гурван сарыг цугтаа өнгөрөөгөөд дараа нь гэрлэцгээжээ…

“Тэр минь хамгийн шилдэг нь, миний бурхан!” гэж бүсгүй шивэгнэнэ. Энэ бол жинхэнэ хайр. Гадаад үзэмж болон хол зайг ч үл хамааран дүрэлзэн ассан хайр юм.

 

2. Бүгдийг үл тоож авч үлдсэн хайр

mama.ua

Хүүгээ төрүүлсний дараа тэдэнд том асуудал тулгарсан юм. Бүсгүйн хараа муудсаар л байв. Нүдний шил ч тус болсонгүй. Залуу хайртай эхнэрийнхээ зовлон шаналлыг багасгахын тулд хоёр ажил зэрэг хийх болжээ – нүдний мэс засал хийлгэх төлбөрийг нь олох ёстой. Залуу өдөрт 4-хөн цаг унтаж амарна, хүүтэйгээ бараг уулзахгүй, гэхдээ тэр ахиухан мөнгө олж бүх зардлаа бүрэн дааж чадсан юм.

Мэс засал ч амжилттай болж, эхнэр нь эрүүл саруул гэртээ эргэн иржээ. Түүний хараа бүрэн эргэж хэвийн болсон. Хүндхэн жилийг өнгөрөөлөө дөө, залуу ч их хөдөлмөрлөсөн, харин одоо амьдралын аз жаргалыг амсан сууна. Эхнэр, хүү хоёр нь эрүүл саруул, аз жаргалтай.

Энэ чинь л маш чухал юм шүү дээ. Энэ бол жинхэнэ хайрын тод жишээ, өөрийгөө хайртай хүнийхээ төлөө золиоcлож, халамжилж бас амьдралынхаа эзэн нь болж чадаж байна.

 

3. Хайр – энэ бол зoлиос

hotmam.com.ua

Тэдний хайр үүлгүй цэлмэг тэнгэр шиг л байсан юм. Бараг… Залууг байнга л шүүмжилж байхаас тэр айна. Бүсгүй маш амттай хоол хийдэг, гэхдээ хуучин найз залууд нь юу ч таалагдаггүй байжээ. Тэр бүсгүйг доpомжлох сиймхий л гарвал элдвээр хэлж хүслээ биелүүлдэг, бүсгүйн өөртөө итгэх итгэлийг үгүй хийсэн нvгэлтэн.

Харин нөхөр нь хайртай эхнэрийнхээ тухай муу үг ганц ч цухуйлгадаггүй нэгэн байв. Тэр эхнэрийнхээ хийсэн хоол болгоныг амтархан иднэ, тэр ч бүү хэл идэх дургүй байсан тахианы элгийг хүртэл идэж л орхино. Тэр эхнэрээ гомдоохыг үнэхээр хүсдэггүй.

Энэ бол жинхэнэ зoлиос – нөхөр нь эхнэртээ үнэхээр их хайртайн шинж, эхнэртэйгээ холбоотой бүх зүйлийг тэр хайрлаж байна. Хоол байна уу, найз нөхөд байна уу, юу байх нь түүнд огт хамаагүй.

 

4. Хайр – энэ бол халамж

pixabay.com

Залуу нэг удаа өндөр настай эмэгтэйн хүнд цүнхийг байрных нь орц хүртэл өргөж өгч тусалжээ. Эмэгтэй ч залууд чин сэтгэлээсээ талархсан байна. Хаалганы хажууд хараагүй нэгэн хөгшин өвгөн зогсож байв. Өвгөн эмэгтэйн дууг таниад түүн дээр дөхөж очоод цүнхийг нь авав гэнэ. Тэр өвгөн эмэгтэйн нөхөр – тэр эхнэрээ байнга гэрийнхээ ойролцоо хүлээнэ. Эхнэрээ дөрвөн давхар хүртэл хүнд зүйл өргөх вий гэсэндээ санаа зовон хүлээж зогсдог байв.

Үүнийг харсан залуу нэгийг боджээ: найз бүсгүйгээ дэлгүүрээс эсвэл галт тэрэгнээс тосохоосоо ямар их залхуурдаг билээ дээ. Энэ бол харилцан туслахын сайхныг харуулсан гайхалтай жишээ байлаа.

 

5. Хайр бол дээдийн дээд

kinopoisk.ru/yuga.ru

Залуу 19 насандаа хөлгүй болсон юм. Тэр үед нэгэн бүсгүйтэй болздог байв, тэд бие биедээ хайртай байжээ. Бүсгүй гадаад явахаар шийджээ – гэр бүлээ тэжээх мөнгө олж ирнэ гээд. Бүсгүйн амлалтад залуу нэг л итгэж өгөхгүй, түүнийг худлаа хэлж байна л гэж бодлоо. Ингээд залуу салахаар шийдсэн байна. Энэ нь аль алиндаа дээр гэж боджээ. Сарын дараа хаалга тогшиход үүдэн дээр хайртай бүсгүй нь зогсож байв.

Залууг үг хэлэхийн завдалгүй бүсгүй түүнийг цоxиод авч, залуу ч газар унаад өглөө. Бүсгүй хайртай залуугийнхаа дэргэд хэвтэж түүнийг тэврээд ийн хэлжээ: “Чи тэн.эг! Би чамайг хаяагүй. Маргааш хоёулаа эмнэлэг явна – чамд хиймэл хөл хийлгэнэ. Би мөнгө олохоор явсан, хиймэл хөл хийлгэх мөнгө л олох гэж. Чамайг дахин хөл дээрээ босоосой гэж хүсэж байна. Ойлгож байна уу?”. Залууд хэлэх үг олдсонгүй, хайртай бүсгүйгээ тэврэн зүгээр л эхэр татан уйлжээ.

Хайр гэдэг бол ямар нэгэн үүрэг хариуцлага, асуудлаас дээгүүр зүйл юм – шийдэж боломгүй, хүнд асуудал ч саад болож чадахгүй.

 

6. Хайр хэзээ ч бууж өгдөггүй

shutterstock

Бүсгүйг 18 настай байхад нь тархины xорт хавдар гэсэн онош тавьсан юм. Түүнд бүх зүйл тодорхой болжээ: бүсгүй удахгүй үxнэ. Энэ тухайгаа хайртай залуудаа хэлэх ёстой. Тэр бүсгүйг хаях л байх – энэ ч ойлгомжтой: үxлүүт өвчтэй хүнтэй хэн л зууралдахыг хүсээ аж.

“Яасан ч үгүй!” гэж залуу хариулжээ. Энэ бүгдийг хоёулаа цугтаа давж гарна. Удалгүй хавдар нь xоргүй гэсэн онош батлагдаж бүсгүй эрүүл хэмээгджээ. Тэд гэрлээд 2 жил болж байна, хөөрхөн охиноо хүмүүжүүлж аз жаргалтай амьдрал үргэлжилсээр…

Бүсгүй амьдралынх нь хүнд үед сэтгэлийн дэм үзүүлсэн тэр залуугаа хэзээ ч мартахгүй. Энэ бол хамтын тэмцлийн үр дүнд үxлийн оношийг ч даван туулж болно гэдгийг баталжээ.

 

7. Хайр – энэ бол хүнд хөдөлмөр

rasplove.com

Залуу удаан хугацаанд дээд зиндааны царайлаг бүсгүйтэй үерхсэн юм. Бүсгүй бага зэрэг ааштай бас эрх. Тэгж л залууд санагддаг байлаа. Тэд удалгүй хуримлажээ. Долоо хоногийн дараа залуу оcолд орж таxир дутуу болсон юм. Залуу эхнэрээ хаяад явах байх гэж бодож байтал харин ч эхнэр нь нөхрөө асран халамжилж бүхий л талаар хайртай хүнээ дэмжиж байлаа. Түүнийг ийм үнэнч, халамжит гэргий байна гэж хэн санах билээ дээ.

Эхнэр нь дуртай зүйлүүдээсээ татгалзаж эхлэв, алдартай бас үнэтэй брэнд, гоёл чимэглэлээс татгалзав. Нөхрийнхөө эмчилгээний зардлыг төлөх гэж тэр. Нөхөртөө зориулж тусгай жороор өөрөө хоол ч хийж сурчээ.

Бүсгүй ганц ч удаа гомдлын үг унагасангүй, нөхрийгөө ч өвчиндөө бууж өгөх сэдэл өгсөнгүй. Өөрийнхөө эрх, зөрүүд занг ч бүрмөсөн умартжээ. Бүсгүйн хөдөлмөр үр шимээ өгөв – нөхөр нь дахин хөл дээрээ боссон юм. Энэ бол хайр. Хайр хүмүүсийг өөрчилдөг ажээ.

 

8. Хайр – энэ бол хүлээн зөвшөөрөлт

semyaipravo.com

Залуу нь үргүй болж таарлаа. Тэр хуучин найз бүсгүйгээсээ нэг хэсэг үүнийг нуухаас өөр аргагүй байв. Бүсгүйд үнэнээ хэлэхэд – түүнийг хаяад явжээ. Залуу ийм зүйл болно гэдгийг ч мэдэж байсан юм. Залуу сэтгэл гутралд орж, элдэв бодлоосоо салах гэсэн боловч нэг л үр дүнд хүрсэнгүй. Хагас жилийн дараа өөр нэгэн бүсгүйтэй танилцаж тэд бие биедээ хайртай болжээ. Дахиад л ганцаараа хоцрох байх гэж бодсон залуугийн зүрх эргэн айдаст автав. Гэхдээ хайртай бүсгүйгээсээ өөрийнхөө асуудлыг нуух хэрэггүй гэж залуу шийджээ.

Бүсгүй үүнд нь огт ач холбогдол өгсөнгүй, харин ч тайван хүлээж авчээ. Тэр хэзээ нэгэн цагт хүүхэд үрчилж авахад бэлэн гэдгээ ч хэлэв. Энэ л үед залуу түүнтэй гэрлэх хүсэлтэй байгаагаа ойлгосон гэдэг.

Жинхэнэ хайр хүний итгэл найдварыг авах биш харин түүнд итгэл найдвар бэлэглэдэг юм. “Таны” хүн таныг байгаа дутагдалтай чинь хүлээж авч, байгаагаар чинь л хайрлах болно.

12
ГоёГоё
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *