12 жилийн өмнө энэ эмэгтэй найман ихэр хүүхэд төрүүлж багагүй шуугиан болж байв. Харин түүний хүүхдүүд одоо ийм болцгоожээ

0

Надя Сулеман, өдгөө Натали Сулеман болж нэрээ өөрчилсөн бүсгүй 2009 онд найман ихэр хүүхэд гаргаж анх хэвлэл мэдээллийн хэрэгслийн гол сэдэв болж байлаа. Эхлээд дэлхий дахинд анагаахын шинжлэх ухааны ахиц дэвшлийг шагшин магтаж байсан бол удалгүй хэвлэл мэдээллийн хэрэгсэл сөрөг талаас нь бичих болсон юм гэж The New York Times-д дурджээ.

GABRIEL BOUYS/AFP/Getty Images

Хэвлэл мэдээллийн хэрэгслээр Сулеманыг “Наймаалжээж” гэдэг нэртэй хүний “оронцог” болгожээ. Үл мэдэгдэх донороос гаргасан “хуруун шил”-ний найман ихэр хүүхэдтэй төдийгүй өмнө нь мөн л донороос гаргасан 6 хүүхдийн эх Сулеманыг хүүхэд төрүүлэх гaж хүсэлтэй, 14 хүүхдийн ээжийг сэтгэл зүйн хувьд тогтворгүй гэж тэд тодорхойлж байсан юм.

Уг нь тэр ганцхан хүүхэд л төрүүлэх хүсэлтэй байжээ. Даанч эмч нь бүгд амжилтгүй болох байх гэж бодоод 12 эмбрион суулгасан нь Наталиг найман ихэр хүүхэд төрүүлэхэд хүргэсэн нь тодорхой.

tmz

Өмнө нь зургаан хүүхэд байхад дахиад яагаад хүүхэд төрүүлэхээр болсон нь америкчуудад учир битүүлэг хэвээр үлджээ. Үүнтэй холбоотой маш олон таамгийг ч тэд дэвшүүлсэн юм, тухайлбал мөнгөний сонирхлын улмаас ийм олон хүүхэд гаргасан гэж үзэх хүн ч тэдний дотор цөөнгүй.

dailymail

Найман ихрүүд нэг нас хүрэхэд Сулеман хүүхдүүдээ тэжээхийн тулд томчуудын кинондоо эргэн оржээ. Дараа нь хaр тaмхинд дoнтож сэргээн засах эмчилгээнд явсан юм. 2013 оноос хойш Сулеманы гэр бүл олны анхааралд өртөхөө больжээ. Тэгээд тэдний гэр бүл одоо ямаршуухан амьдарцгааж байгаа бол?

dailymail

Натали Лос-Анжелесээс урагш байрлах гурван унтлагын өрөөтэй жижгэвтэр байшин түрээслэн амьдарч байна. 15 хүнд дөнгөж 3-хан ариун цэврийн өрөө оногдоно. Гэр бүлээ авч явахад сард 5000 доллар шаардлагатай байдаг гэж Натали ярьжээ. Засгийн газраас 1500 ам.долларын хоолны тасалбар олгодог.

Тэдний гэр бүл бүгд өглөө 6.20-д сэрдэг гэж олон хүүхдийн ээж ярьсан байна. Өглөөний цайгаа уучихаад Super Duty гэдэг микро автобусандаа суун сургуулийн зүг хөдөлцгөөнө, ээж жолоочийн үүргийг гүйцэтгэнэ. 14 хүүхэд зургаан өөр сургуульд сурдаг. Дараа нь хүүхдүүдээ сургуулиас аваад гэртээ ирцгээнэ, хүүхдүүд хичээл номоо хийж дуусгаад оройн 8.30-д унтахаар хэвтэцгээдэг ажээ. Бүгдэд нь хүрэлцэх ор байхгүй тул тэд цугтаа унтдаг.

Credit Toby Canham / Getty Images

Хүүхдүүдээ өхөөрдөж дуудах “найм” хоол хийхэд тусалдаг ажээ. Тэдний гэр бүл цагаан хоолтон бөгөөд Сулеман үүний ачаар хүүхдүүд нь бага ханиад хүрч, хүүхдийн элдэв янзын өвчин тусаагүй гэж үздэг юм.

Амралтын өдрүүдэд хүүхдүүдээ чөлөөтэй амраахыг хүсдэг. Бямба гараг болгон гэр бүлийн үдэш зохион байгуулна – сайхан хоол хийгээд гэр бүлээрээ кино үзэж сууцгаадаг уламжлалтай. Том хүүхдүүд нь зөвхөн хичээл ном хийгээд зогсохгүй мөн найз нартайгаа ч цагийг өнгөрөөдөг, мөн дүү нараа харахад илүү их хариуцлага үүрдэг ажээ. Сулеман өөрийгөө депресстэй байгаа гэж үзэх бөгөөд түүний 16 настай том охин Амера ээж гэр бүлийн гишүүдийг бүгдийг нь нэг дор цуглуулах дургүй гэж ярьжээ.

nytimes

Ираны иргэн эмч Камрава 8 эмбрион суулгасан xэргийн дараа 2011 онд АНУ-д эмчлэх эрхээ хасуулсан юм. Нэгэнт эмчлэх эрхгүй болсон эмч 2016 онд эрхээ сэргээх гэж нэг оролдоод бүтэлгүйтсэн тул Америкийг орхин явжээ.

Эмчийн эрхийг яагаад цуцлах болов? Энэ нь ч үндэслэлтэй шийдвэр байж: анагаахын зөвлөмж ёсоор хоёроос ихгүй эмбрион суулгах заалттай. Эмбрионы тоо олон байх тусам эмзэг болно: ихрүүд цагаасаа эрт төрөх магадлал 12 дахин нэмэгдэнэ, бага жинтэй байх магадлал 16 дахин их болно, мөн төрөлхийн өвчтэй төрөх магадлал 5 дахин ихэснэ. Сулеманы нэг хүүхэд аутизмтай, нэг нь сэтэрхий уруултай, ихэнх нь насандаа тохирохгүй бага жинтэй.

nytimes

Сулеман National Enquirer эсвэл Star өөрт нь хэдий хэр мөнгө төлснийг хэлэхгүй нууцалсаар байгаа юм: “Octomom хэвлэл мэдээллийн хэрэгслийнхэнд зориулагдаж гарсан нэр. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл xуурамч мэдээлэл их тараадаг гэж би боддог. Тэд л надад ийм “хүний оронцог” нэр өгсөн. Энэ бүх шуугианаас холдонгуут би өөрөөрөө байж эхэлсэн юм шүү” гэж тэрээр хүйтнээр инээмсэглэн хэлжээ.

dailymail

Үүнээс гадна Натали хэд хэдэн гоо сайхны мэс засал хийлгэхэд хүрсэн юм: гурван хүүхдээ зэрэг хөxөөр хооллож байсан тул хөxөө томруулж, мөн төрснийхөө дараа илүүдэл өөхөө соруулжээ. “Нүүрэндээ ч бас мэс хүргэхээс өөр аргагүй болсон. 2008 онд уруулаа томруулсан нь их муухай харагддаг болоод. Тэрнээсээ их ичиж зовно” гэж олон хүүхдийн ээж дурсан ярьж байна.

Натали өнөөдөр албан ёсны зөвлөхийн ажил хийх болжээ. Дээрээс нь гэр бүлдээ анхаарал тавина, улсаас өгөх дэмжлэг ч тус нэмрээ өгч байгаа гээд “олон улсын зураг авалтад” оролцдог гэжээ. Тэр ганцаараа хүүхдүүдээ хэнээс ч дутахааргүй хүмүүжүүлж байна. “Хань ижилтэй болохыг би өөрөө хүссэн бол болох л байлаа. Даанч би өөр хүн юм. Би бусдаас онцгой. Хэвийн хүнээс ялгаатай гэж би боддог шүү”.

Түүний шүүмжлэх хүмүүс багасахгүй л байна, гэхдээ түүнийг дэмжих хүмүүс ч цөөнгүй. “Хүүхдүүд маань намайг сайн ээж гэдэг, миний хувьд тэр л чухал” гэжээ.

Уншигч таны гэр бүлд аз жаргал, эрүүл энхийг хүсэн ерөөе.

19
ГоёГоё
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Гомбо Аав

    Гомбо Аав

    2021/07/22 at 02:45

    8 эрийн эс бна даа гэхдээ л ховорхон заяахгүй тавилан

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *