
Италийн гэрэл зурагчин Габриэле Галимберти “Түүний гал тогоонд” нэртэй төсөл хэрэгжүүлжээ – дэлхийн өнцөг булан бүрд амьдарч байгаа эмээ нарт хүндэтгэл үзүүлж буй хэрэг. Өөрийн хайртай дотнын хүмүүс, ач зээ нартаа амттай, шим тэжээлтэй хоол хийж өгдөг эмэгтэйчүүд шүү дээ.
Габриела 60 улс орноор аялж байхдаа гэрэл зургийн төсөлд оролцогчдыг маш амархан олдог байв. Тэрээр эмээ нартай нийлж хоол хийж тэдний хамгийн сайн хийж чаддаг хоолны жорыг хажуугаар нь цуглуулж байсан гэдэг. Үзсэн харсан, амталснаа гэрэл зурагнаа буулгаж баримтжуулах нь чухал. Хоол хийх – зөвхөн амт чухал бус мөн хайр халамж, уламжлал бүгд шингэнэ.
“Хоолонд хандах нийтлэг хандлага эсвэл хоол хийх ганцхан арга гэж огт байхгүй. Эмээ болгон өөрийн гэсэн арга барил, нууцтай. Тэднийг нэгтгэж байгаа цорын ганц зүйл – хайр, ач, зээ нараа хооллох хүсэл. Энэ олон төрлийн хоолны цорын ганц нийтлэг жор нь энэ байх”.
1. Бисрат, 60 настай, Эфиоп: карри, ногоотой Ынджера

2. Мариса (Габриэлегийн эмээ), 80 настай, Итали: манголтой Равиоли болон махны сүмстэй рикотта

3. Пань Гуан, 62 настай, Хятад: Хуэй Го Роу (хоёр удаа болгосон гахайн махтай ногоо)

4. Жулия, 71 настай, Болив: Куэско Хумача (ногоо, шинэхэн бяслагтай шөл)

5. Натали, 60 настай, Гүрж: гахай болон үхрийн махтай Хинкали

6. Айтен, 76 настай, Турк: Карниярик (татсан мах, ногоотой хаш)

7. Миражи, 56 настай, Занзибар: Вали, Мчузина Мбогамбога (ногоон мангоны сүмсээр амталсан будаа, загас, ногоо)

8. Нормита, 65 настай, Кени: Мбога болон Оргали (цагаан эрдэнэшиш болон ногоогоор амталсан ямааны мах)

9. Серетт, 63 настай, Гаити: креоль сүмстэй Ламби

10. Грейс, 82 настай, Энэтхэг: Виндалу дэгдээхэй

11. Флатар, 52 настай, Зимбабве: Садза (самрын тосонд болгосон цагаан эрдэнэ шишийн гурил болон хулууны навч)

12. Фифи, 62 настай, Египет: Куошри (гоймон, будаа, шоштой пирог)

13. Женя, 58 настай, Армен: Долма (татсан мах, будаатай усан үзмийн навч)

14. Инара, 68 настай, Латви: Siļķe Krējumā (төмс, аарцтай май загас)

15. Регина, 53 настай, Малави: Финкубала (Улаан лоолийн сүмсээр амталсан авгалдай)

16. Фатьма, 58 настай, Марокко: Bat Bot (хайруулын таваг дээр болгосон берберийн талх)

17. Бригитта, 70 настай, Швед: Inkokt Lax (чанаж хөргөсөн яргай загас болон ногооны хачир)

18. Валгердур, 63 настай, Исланд: Kjotsùpa (хонины мах, ногоотой шөл)

19. Изолина, 83 настай, Аргентин: Асадо Криолло (махны цуглуулгаар хийсэн шорлог)

20. Кэти, 64 настай, Канад: «Үүрийн нарнаар үзэгдэх бизон»

21. Бунлом, 69 настай, Тайланд: Кай Ят Сай (Хачиртай омлет)

22. Вадад, 66 настай, Ливан: Мджадара (будаа, сэвэг зармаар хийсэн крем)

23. Синнове, 77 настай, Норвеги: Kjottsuppe (бухын мах, ногоогоор хийсэн исланд шөл)

24. Мария, 53 настай, Кайманы арлууд: будаа, шоштой Гондурасын игуана

25. Кармина, 73 настай, Испани: Asadura De Cordero Lecca Con Arroz (будааны хачиртай ишигний гэдэс дотор)

26. Кармен, 70 настай, Филиппин: Кинунот (кокосын сүүгээр амталсан акулын шөл)








