Орчин үеийн шинжлэх ухаан, чадварлаг гэрэл зурагчин хоёр хослон ажиллавал амьдралыг олон талаас нь харж олон шинэ зүйлсийг нээдэг. Дараах зургийн цуглуулгад гарах далайн бичил оршин суугчид яг л аймшгийн киноны мангасууд шиг харагдана. Ийм амьтан байдаг гэж хэн мэдэх билээ.
Тэднийг яагаад их үстэй өт гэж нэрлэсэн бэ гэвэл тэд маш их хэмжээний үсээр бүрхэгдсэн байдаг. Polychaetes – далайн ёроолд амьдардаг учир муу судлагдсан хамгийн эртний хуягт өтний бүлэг юм.
Энэ бүлгийн зарим төрөл нь Байгаль нуур зэрэг цэнгэг усны сав газраар олддог аж. Хэдий энэ цуглуулгад бяцхан “мангасууд”-ын зураг байгаа ч 3 метр хүртэл урттай үстэй өт хүртэл байдаг юм байна.
Зурган дээрх “мангасууд” гидротермаль хавхлагад амьдардаг – газар хөдлөлт, галт уулын голомтын ойролцоо болон тектоник давхаргын захаар байрлах далайн ёроолын хагарлыг хэлнэ.
Тэд халуун усанд амьдардаг бактер болон эгэл биетийг иддэг ба аймшигт шүдээ ашиглан далайн ёроолоор мөлхдөг аж.
Зочин
2015/12/22 at 23:22
Сэтгэгдэл *kkkk yu ni aimaar bga ym.em beleg erhten shig…
ооко
2016/10/06 at 20:36
заваан