Алдартай 10 бүсгүй өөрсдийн гоо үзэсгэлэнгийн нууцаа дэлгэлээ

1

Тэдний гоо үзэсгэлэн бол нүдэнд харагдах зүгээр нэг дулаахан төрх биш юм. Амьдралын хэв маяг, дотоод сэтгэл болон амьдралынхаа турш гоо сайхныг бэлэглэх ур чадвар болно.

Гоо үзэсгэлэнтэй байхын тулд яах ёстой вэ? Бид та бүхэнд гоо үзэсгэлэнгийн тод жишээ болсон бүсгүйчүүдийн зөвлөмжөөс түүвэрлэн хүргэхийг хичээлээ.

Одри Хепберн

“Сайхан уруултай байхыг хүсвэл сайн сайхан үгс хэл. Гоо нүдтэй байхыг хүсвэл хүмүүсийн сайн сайхныг л олж хар. Төгс галбиртай байхыг хүсвэл өлсөж цангаж яваа хүмүүстэй хоолоо хуваалц. Үс тань намирч гялалзсан байхыг хүсвэл хүүхдүүд тань таны үсээр өдөр болгон тоглог”.

“Эмэгтэй хүний гоо сайхан гэдэг бол түүний өмссөн хувцас, түүний галбир ч юм уу үсний засалтад байдаггүй юм. Эмэгтэй хүний гоо сайхан түүний нүдэнд харагдаж байх ёстой – түүний зүрхэнд хүрэх үүд буюу хайр оршин буй газар”.

Гоо үзэсгэлэнт 10 бүсгүйчүүд өөрсдийн нууцаа дэлгэлээ 1

Моника Беллуччи

“Өөрөө өөртэйгөө байхад надад таатай, тайван байдаг, гэхдээ энд гоо үзэсгэлэн ямар ч хамаагүй. Гоо үзэсгэлэнтэй ч хар дарсан зүүд шиг амьдралтай олон хүмүүсийг би мэднэ. Тэд өөрөө өөрсөдтэйгөө байх дургүй, тэдэнд хэцүү байдаг. Дотоод сэтгэлийн ая тухыг мэдрэх – гаднаа ямар харагдах нь хамаагүй та сэтгэл зүрхэндээ юу мэдэрч яваа нь чухал. Би аз жаргалтай хүн, яагаад гэвэл би өөрөө өөрөөсөө маш их хайрыг мэдэрдэг. Тэгээд ч би маш том гэр бүлтэй хүн шүү дээ”.

Гоо үзэсгэлэнт 10 бүсгүйчүүд өөрсдийн нууцаа дэлгэлээ 2

Анжелина Жоли

“Би өөрийгөө дарвагар том уруултай тэнэг хүүхэлдэй шиг харагддаг гэсэн бодол надаас салдаггүй байлаа. Цаг хугацаа өнгөрч том охин болоход байгаа зүйлийг байгаагаар нь хүлээн зөвшөөрөх ёстой гэдгийг ойлгосон юм. Хайртай хүнээ энэ уруулаараа үнэсэхэд ямар чухлыг би мэдэрсэн. Чамайг хэн нэгэн хайрлаж, мөн хэн нэгнийг аз жаргалтай болгож чадаж байгаа тэр үед би өөрийгөө энэ дэлхийн хамгийн сайхан хүн гэдгийг ойлгодог”.

Гоо үзэсгэлэнт 10 бүсгүйчүүд өөрсдийн нууцаа дэлгэлээ 3

Софи Лорен

“Хэрвээ чи өөрийгөө төгс гэсэн хэмжүүрээс хол мэт санагдаж байвал, жишээ нь чиний арьсны өнгө тунгалаг биш бол эсвэл чи жижигхэн биетэй бол – энэ бүгд гамшиг биш. Гоо сайхан гэдэг бол өөр механизмтай, гоо сайхны эх үүсвэр нь өөр газраас ундарна. Гоо сайхан – биеийн гадна төрх бус харин таны нүдээр илрэх дотоод сэтгэл юм шүү”.

Гоо үзэсгэлэнт 10 бүсгүйчүүд өөрсдийн нууцаа дэлгэлээ 4

Шэрон Стоун

“Жинхэнэ гоо үзэсгэлэнтэй бүсгүй – хүн болгонд сайхан сэтгэлээр хандана. Тэр бусадтай өрсөлдөж, элдэв зүй бус ааш гаргахгүй. Чи ухаантай бол гоо үзэсгэлэнтэй бүсгүй. Муухай бүсгүй гэж байхгүй. Зарим нэг нь сарнай шиг гоо үзэсгэлэн бол зарим нь кактус шиг гоо үзэсгэлэн”.

Гоо үзэсгэлэнт 10 бүсгүйчүүд өөрсдийн нууцаа дэлгэлээ 5

Эмма Уотсон

“Гоо сайхан – энэ бол урт үс, нарийхан хөл, борлосон арьс, тэгш цагаан шүд биш. Гоо сайхан гэдэг бол саяхан уйлж байгаад инээж байгаа нүүр царайд илэрнэ. Гоо сайхан – бага байхдаа унаж өвдөг дээр үлдсэн шарх. Гоо сайхан – хайр дурлалдаа умбаж шөнийн цагаар нойргүй хоносноос болж үүссэн нүдэн доорх толбо. Гоо сайхан – бидний дотоод сэтгэл, үүнээсээ болж бидний гадна төрх өөрчлөгдөж байгаа байдал. Гоо сайхан – дурсамж болгоныг агуулж байдаг үрчлээс, үнсэлт”.

Гоо үзэсгэлэнт 10 бүсгүйчүүд өөрсдийн нууцаа дэлгэлээ 10

Майя Плисецкая

“Үрчлээнээс бид хаашаа ч зайлахгүй. Залуужсан эмгэн, өвгөн гэхээр инээдтэй санагддаг юм. Шинэ цэцэрлэг болон хуучин цэцэрлэгт хүрээлэн гэж байдаг даа. Эдгээр цэцэгт хүрээлэнг арчилсан уу гэдэг асуудал бол өөр асуудал юм. Хүний нүүр ч үүнтэй адил: арчилсан эсэх нь нүдэн дээр ил. Буйдан дээр юу ч хийхгүй зүгээр хэвтээд байвал ямар байдалтай болох нь хэнд ч ойлгомжтой”.

Гоо үзэсгэлэнт 10 бүсгүйчүүд өөрсдийн нууцаа дэлгэлээ 6

Одри Тоту

“Нягт нямбай, уян зөөлөн байдал – миний хүмүүсээс олж харахыг хичээдэг зүйл. Би өөрийгөө ч ийм байгаасай гэж хүсдэг. Төрөлхийн мэт харагдахаар тийм будалтаар өөрийгөө буд. Жижиг гэлтгүй дутагдал, алдаагаа засахыг хичээ, эс бөгөөс таныг нэг л өдөр алж мэднэ шүү. Энэ бүгд гадаад төрхөөс ч илүү гэдгийг бүү мартаарай”.

Гоо үзэсгэлэнт 10 бүсгүйчүүд өөрсдийн нууцаа дэлгэлээ 9

Меган Фокс

“Янаг байх гэдэг бол том хүч. Гэхдээ хүн болгоны өмнө далбаа намируулж буй мэт харагдах ямар ч шаардлага байхгүй. Янаг байх уу гэдгийг хүн өөрөө шийднэ шүү”.

Гоо үзэсгэлэнт 10 бүсгүйчүүд өөрсдийн нууцаа дэлгэлээ 7

Кейт Бланшет

“Хамгийн гол нь бүтэн нойртой байх. Цагтаа унтахаар хэвтэж бай. Гоо сайхан дотоод сэтгэлээс гарна – тийм учраас эрүүл мэндээ дээгүүр тавиарай.”

Гоо үзэсгэлэнт 10 бүсгүйчүүд өөрсдийн нууцаа дэлгэлээ 8

25
БахархмаарБахархмаар
6
ХөөрхөнХөөрхөн
6
Ха ХаХа Ха
4
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
2
ГоёГоё
2
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *