Би үсчний мэргэжлээр ажилладаг бөгөөд танд гоо сайхны салонуудын үс арчилгааны нууцаас дэлгэж байна

2

Сайн байцгаана уу? Намайг Вера гэдэг, би 6 жил үсчин хийж байна. Бага байхаасаа л үсчин болохыг мөрөөддөг байлаа: байнга үсчин рүү гүйнэ, тэнд нагац эгч минь ажилладаг байв, мэргэжлийн ур чадварын нууцаас нь өчүүхэн ч гэсэн зүйл олж мэдэхийг хичээнэ. Дунд сургуулиа төгсөөд мөрөөдөлдөө хөтлөгдөн “үсчний урлагт” суралцахаар коллежид элсэн орсон юм.

© hairvera / zen.yandex

Та бүхэндээ үс арчилгааны талаар хэд хэдэн зөвлөгөө өгөхөөр шийдлээ, мөн үсчинд орооод ямар үйлчилгээ авахаас татгалзах ёстойг ч бас хэлж өгье. Нийтлэлийн төгсгөлд бонус хүлээж байгаа: хамтран зүтгэгчид маань чанаргүй ажлаа нуун далдлахын тулд ямар арга заль хэрэглэдгийг энд дурдана.

10. Блонд яагаад амархан шаргалтдаг вэ?

© hairvera / zen.yandex © depositphotos

Шаргал үстэй бүсгүйчүүд хүйтэн өнгөө аль болох удаан хадгалахыг хичээдэг. Даанч долоо хоногийн дараанаас эхлээд л будаг нь арилаад эхэлчихдэг. Үүнд олон шалтгаан байж болно, зөвхөн үсчнийг үүнд буруутгаж болохгүй. Ихэнх алдааг эмэгтэйчүүд өөрсдөө гаргана:

  • Халуунаас хамгаалахгүйгээр үсээ янзалдаг – будагтай үсийг халуун сэнсээр хатаахдаа ч хамгаалах ёстой.
  • Гипергидрозыг (толгойн хэт хөлрөлт ховор биш зүйлогт анхаардаггүй. Хэт их хөлрөх нь үсний будагны тогтцод муугаар нөлөөлдөг.
  • Жирийн тэжээлийн маск болон шампунь хэрэглэдэг. Энэ тохиолдолд нэг угаалтаар л үсний будаг арилна. Үсний будгийг удаан хадгалахыг хүсвэл будсанаас хойш 3-4 хоногийн турш үсний нэмэлт арчилгааг мартах хэрэгтэй. Үс арчилгааны савлагаан дээр protection color буюу “будаг хамгаалах” гэсэн тодотголгүй бол хэрэглэхгүй байхыг зөвлөж байна.
  • Үсээ халуун усаар угаадаг. Миний хэлэх зүйл бол халуун шүршүүр, ваннтай усанд орж болно, гэхдээ энэ тохиолдолд үсээ норгох хэрэггүй. Будагтай үсийг бүлээн эсвэл хүйтэвтэр усанд л угаах нь зүйтэй.

 

9. Би яагаад үс шаталж засдаггүй вэ?

© depositphotos

Магадгүй 2019 онд их тархсан үсний засалт болов уу? Гэхдээ миний хариулт: “Би эсэргүүцэж байна”. Өөрийнхөө байр суурийг бага ч болов ойлгуулах гэж хичээе. Үс шатлахад ихэнх тохиолдолд үсний жирийн машин хэрэглэдэг, үсний машинд тусгай ул сольж хийнэ. Машин гэмтэлтэй үсийг ч тэр, их бага эрүүл үс ч тэр бүгдийг нь тайрч орхино. Ингээд л үс шингэрээд ирдэг.

Шатлуулж засуулсан үс жигд бус, тэгээд өөрийн хамгаалалтаа алдчихдаг. Үр дүнгээ нэг долоо хоног л өгнө дөө, харин дараа нь улам их салаалж ургана. Жирийн хайчаар л салаалсан үсийг сонгож үсийг шаталсан байдлаар засах боломжтой.

Үсний өнгийг сэргээсний дараа олон үсчингүүд үсийг “нөхөх” арчилгаа санал болгодог. Тэд үсэндээ ботокс эсвэл гялалзуулах бүрхүүл хийлгэхийг асууна, энэ нь таниас авах мөнгөнийхөө тоог л өсгөх гэсэн санаатай юм шүү. Салоны ямар ч арчилгаа гэмтэлтэй үсийг сэргээж чадахгүй: салаалсан үсийг зөвхөн доороос нь тайрна, эрүүл болгох ямар ч боломжгүй юм.

 

8. Будагны пилинг ямар хэрэгтэй вэ?

© hairvera / zen.yandex

Үсчин алдаа гаргаж бид хүссэн өнгөөрөө үсээ будуулж чадахгүй тохиолдол бий. Үүний үр дагаварт үсээ гэмтээн барин байж дахин будуулахаас өөр аргагүйд хүрдэг. Уг алдаанаас зайлсхийхийн тулд үсэндээ пилинг эсвэл өнгө гаргах угаалга хийлгэхийг хүсээрэй.

Өнгө гаргах угаалга/ декапирование – үснээс хиймэл пигментийг арилгах арчилгаа. Үсний нойтон хэсэгт цайруулах бодис, бага хувьтай (1,5 болон 3%) оксигент зохих зааврын дагуу хольж түрхэнэ. Цаашлаад үсний өнгийг уг бодисын тусламжтайгаар тохируулна.

Пилинг нь үсний өнгийг нэг туяагаар гүн харагдуулдаг. Ихэвчлэн тусгай бодис хольж пилинг хийдэг, үүнд бага хувьтай исэлдүүлэх бодис, гүн цэвэрлэгээний шампунь зэрэг орно. Үсний цайралт жигд бус орсон үед энэ бодисыг ихэнхдээ ашигладаг.

Эдгээр арчилгаа нь дахин үс будуулах эсвэл будаг гаргахаас илүү зөөлөн арчилгаа болно. Өнгө гаргах угаалга болон пилинг нь цаг хугацаа ч бага шаардана, яагаад гэвэл шингэн бодис тул үсэнд жигд тарж үйлчилгээгээ үзүүлдэг байна. Ингэснээр та цаг хугацаагаа хэмнэхээс гадна үснийхээ эрүүл мэндийг хамгаалж чадна.

 

7. Хуйх яагаад өвддөг вэ?

© hairvera / zen.yandex

Заримдаа үсний угнаас татаад байгаа мэт таагүй мэдрэмж төрдөг. Таагүй мэдрэмж төрүүлж байгаагийн шалтгааныг олцгооё:

  • Хэт мэдрэг. Үс арчилгааны аль нэг бүтээгдэхүүн, хэрэгслийг солиход л хуйх өвдөж загатнах нь бий. Шампуниа солиход л ийм таагүй мэдрэмж төрдөг.
  • Резин, хавчаар, хэт чанга боосон бол. Хэрвээ та үсээ өөрийнх ургалтаас эсрэг чиглэлд боосон бол таагүй мэдрэмж төрнө.
  • Хүчтэй арчилгаанууд – будах, өнгө гаргах, хими хийлгэх. Хуйх энэ мэт химийн гаралтай арчилгаанд хариу үзүүлдэг, өөрөөр хэлбэл хуйх нь хорсоно, загатнана, хуурайшна Тиймээс үсээ будуулахаас өмнө харшилтай эсэхээ заавал шалгаж байх хэрэгтэй.
  • Үсээ угаахгүй байх. Бохирдол нь үсний уутанцрыг бөглөж өвчний таагүй мэдрэмж төрүүлдэг байна.

 

6. Буурал үсний мордонсаж гэж юу вэ?

© hairvera / zen.yandex

Мордонсаж буюу үс босгох – үсийг будахад бэлдэж үсний угийг урьдчилан хөөлгөх нэг төрлийн арчилгаа юм. Энэхүү арчилгааны ачаар буурал үс илүү сайн будаг авна, өнгө нь жигд байх ажээ.

Жирийн будалт хийхэд будгаа жигд л тараах ёстой байдаг бол мордонсажийн хувьд үсийг юуны түрүүнд исэлдүүлж боловсруулсан байх  ёстой. Буурал үсэнд түрхэж 15 минут орчим байлгана. Ялангуяа “шилэн” буурал үсэнд маш тохиромжтой арга бөгөөд бүдүүн бас ширүүн үсэнд сайн суудаг ажээ.

Тэгээд яагаад гоо сайхны салонуудад энэ аргыг тэр болгон ашигладаггүй юм бэ? Нэгдүгээрт, үсчин болгон энэ аргыг мэддэггүй (надад энэ нууцыг хамаатны үсчин эгч минь хэлж өгсөн юм). Хоёрдугаарт, үсчинд болон үйлчлүүлэгчид илүү цаг зарцуулах болно. За тэгээд эцэст нь – нэмэлт зардал, харин гоо сайхны үйлчилгээ авч байгаа эмэгтэйчүүд аль болох хэмнэлт л гаргахыг хичээдэг нь нууц биш.

 

5. Салаалсан үсийг яаж богиносгох вэ?

© hairvera / zen.yandex

Үсний үзүүрийг салаалж гэмтэхээс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ:

  • Үсэндээ халуун хэмээс хамгаалах бодис хэрэглэсний дараа л үсний сэнс, индүү зэргээр үсээ ороож засаарай.Өндөр хэмийн нөлөөнд орсон үс чийгээ хурдан алдаж хөвсийдөг. Төд удалгүй дахин салаалж эхэлдгийг анхаарна уу.
  • Нойтон үсээ самнаж болохгүй. Үс нойтон байхдаа илүү эмзэг байх тул амархан гэмтдэг. Мөн эвдэрхий самаар бүү самна – хуйхыг цочрооно, үсийг самнах бус зүгээр л зулгаагаад байдаг. Аль болох байгалийн цэвэр бүтээгдэхүүнээр хийсэн сам, эсвэл силикон шүдтэй сам хэрэглэхийг хичээгээрэй.
  • 2 сар тутамд үсний үзүүрийг тэгшилж бай. Эс бөгөөс салаалсан үзүүр эрүүл үсэнд ч халддаг. Мөн үсчингийн хэрэглэж байгаа багаж хэрэгслийг байнга анхаарч байвал зохино. Хэрвээ үсчин мохоо иртэй хайч хэрэглэж байвал үсийг гэмтээнэ, өөрөөр хэлбэл зассан үс хэдхэн хоногийн дараанаас эхлээд л үзүүрээрээ салаалаад эхэлдэг байна.
  • Үс хэлбэржүүлэх арчилгаанаас татгалз. Энэ төрлийн арчилгаа, засалт нь үсийг эмзэг болгож салаалахад хүргэнэ. Чадварлаг үсчин ямар нэгэн нэмэлт хэлбэржүүлэгч бодисгүйгээр таны үсийг хүссэнээр тань засаж чадах ёстой.
  • Үсээ чийгшүүлж байхаа мартаж болохгүй. Халаалт ажиллах үед үс амархан хуурайшиж хугарамтгай болдог. Үс сэргээх, чийгшүүлэх маск, мөн тусгай шүршигч бодис хэрэглэж заншаарай.

 

4. Хүүхдийн үсийг будах хэрэг байна уу?

© hairvera / zen.yandex

Олон ээж нар хүүхдийнхээ үсийг тод өнгөөр будаад өгөөч гэж хүсдэг. Ихэнхдээ ягаан өнгө сонгож үсийг бүхэлд нь эсвэл зөвхөн үзүүр хэсэгт өнгө оруулахаар ирцгээнэ. Аз болж үсийг гэмтээхгүйгээр тод өнгөнд оруулах боломжтой болжээ.

Үсний шохой – солонгорсон өнгөөр будах хамгийн хоргүй арга. Шохой нь үс хуурайшуулахгүй, гэхдээ өнгө нь эхний угаалт хүртэл хадгалагдана. Үүнээс гадна зөөлөн туяатай шүршдэг будаг, тос хүртэл байх ажээ.

Гэхдээ эдгээр будагч бодисны зарим нэг нь хувцас буддаг талтай. Ялангуяа шохой үснээс амархан унадаг. Мэдээж гэртээ будах гэж байгаа бол тусгай бээлий заавал өмсөнө, эс бөгөөд зөвхөн үсээ будаад зогсохгүй гараа ч будаж орхино шүү.

 

3. Баярын үсний засалт хэрхэн хийх болон үсчид яагаад цайвар үстэй эмэгтэйчүүдийн үсийг янзлах дуртай байдаг вэ?

© hairvera / zen.yandex

Үс арчилгааны хамгийн чухал хэсэг – цэвэр байлгах. Овоолсон, сул унжуулсан ямар хэлбэртэй байх нь хамаагүй, хамгийн гол нь өөрийнхөөрөө бөгөөд цэмцгэр л харагдаж байх ёстой. Үсчингүүд яагаад будагтай шаргал үстэй бүсгүйчүүдийг сонгох дуртай байдаг вэ? Хариулт маш энгийн: яагаад гэвэл тэдний гэмтэлтэй хөвсгөр үс хэлбэрээ амархан алдаггүй. Харин шулуун үс янзлахад цаг, хүч их шаарддаг.

Баярын үсний засалт хийлгэхийн тулд та дараах зүйлүүдийг мэдэж байх ёстой:

  • Үсээ сайтар бэлдсэн байх ёстой – цэвэрхэн байлгаарай.
  • Үсчин таны үсийг хагалах хэсгээ сайн мэдэж байх ёстой – хагалсан хэсгээс авч үсээ засаж эхэлдгийг бодоорой.
  • Үс засахад лак цацах ямар ч хэрэг байхгүй, эс бөгөөс таны үс мод шиг л хатуу барьцалдсан болно.
  • Үсчин таны гоёлын хэв маягийг асууж сонирхох ёстой. Мөр нь ил гарсан даашинз өмсөх бол овоолсон үс илүү зохимжтой, бусад тохиолдолд задгай үс байж болно.

 

2. Ямар шампунь дээр вэ – энгийн хэрэглээний эсвэл мэргэжлийн

© hairvera / zen.yandex

Ахуйн энгийн хэрэглээний шампунь зөвхөн тослог, бохирдол арилгах зориулалттай. Мэргэжлийн шампунь зөвхөн цэвэрлэх үүрэг гүйцэтгээд зогсохгүй мөн олон асуудлуудыг шийдэж өгнө, мөн үсийг чийгшүүлнэ. Би нэг туршилт хийж үзсэн юм: баруун талын үсийг би мэргэжлийн шампуниар угаасан, харин зүүн талынхыг – дэлгүүрийн лангуу болгон дээр зарагдах ахуйн энгийн хэрэглээний шампуниар угаасан.

Туршилтын явцад би дараах зүйлийг тодруулсан: 3 дахин хямд үнэтэй ахуйн энгийн хэрэглээний шампунь үсийг хөвсийлгөж чадсан ч удаан хэрэглэсний дараа хагтуулж эхлэв. Харин мэргэжлийн шампунийн хэрэглээний дараа хаг арилсан, тэгээд ч үс илүү цэвэрхэн болсон юм шиг санагдаж байлаа, мөн үс арзайхгүй байх шиг санагдсан.  Ахуйн энгийн шампунийг бальзамтай хослуулж хэрэглэхээс өөр аргагүй, эс бөгөөс үс ширэлдэх нь хэцүү санагдсан юм.

 

1. Үсээ хэрхэн зөв арчлах вэ: миний үйлчлүүлэгчиддээ өгдөг зөвлөгөө

© hairvera / zen.yandex

Таны үсний өнгө үзэмжийг харьцангуй сайжруулах зарим нэг зөвлөгөөг хүргэж байна:

  • Толгойгоо 2 удаа угаана. Шампунийн эхний угаалт гадар бохирдол болон үс засалтын бодисуудыг арилгана. Харин хоёр дахь угаалт нь шим тэжээлтэй бодисоо өгдөг. Үсээ угаахдаа үрж хэрэггүй – эс бөгөөс үс амархан гэмтэнэ. Хүний зөвхөн хуйх л тослогтдог, харин үсний үзүүр тоосоор бохирддог. Тиймээс шампунийн хөөс нь үсний үзүүрт наалдсан тоосыг бүрэн цэвэрлэж чаддаг ажээ.
  • Алчуураар зөөлөн дарж арчина. Үсний угаас үзүүр гэсэн чиглэлд зөөлөн дарж усыг шингээж авахыг хичээгээрэй. Үсээ ширүүн арчих ямар ч шаардлага байхгүй, ингэлээ гээд та гэмтээж л байгаа хэрэг.
  • Үсний маск хэрэглэсний дараа ангижруулагч хэрэглэнэ. Маск нь үсэнд шим тэжээл өгнө, гэхдээ үсний угийг бүрэн агшааж чаддаггүй. Харин ангижруулагч үсний угийг агшаах үйлчилгээтэй.
  • Угаасныхаа дараа шууд хатааж болохгүй. Эхлээд өөрөөрөө нэг хэсэг хатаг. Дараа нь үсний сэнсээр (гэхдээ зөвхөн хүйтнээр үлээлгэж) хатаагаарай.
  • Эхлээд самнаж үсээ шулуун болгоно. Харин дараа нь индүүгээр үсээ шулуун болгоорой. Ингэснээр та үсний ширэлдээг бүрэн гаргана, өөрөөр хэлбэл үс индүүдлэг амархан авдаг юм.

 

Бонус: Гоо сайхны салонуудад итгэтэл ярьдаг худал хуурмаг

© hairvera / zen.yandex

Мөр зэрэгцэн ажиллаж байгаа үсчингүүд намайг харааж зүхэх нь ойлгомжтой, гэхдээ би гоо сайхны салонуудын зарим нэг таагүй нууцыг дэлгэхээр шийдлээ. Миний хувьд хэн нэгнийг хуурч мэхлэлгүй харилцагчийнхаа өмнө ухамсартай байх ёстой гэж бодож байна.

  • “Үнэтэй” байна гэдэг үг “чанартай” гэсэн утгыг байнга илэрхийлж чадахгүй. Үсчингийн үнэ нь байршил, байрны түрээс зэргээс шууд хамаардаг. Үнэтэй үсчингүүдэд байнга мэргэжлийн ур чадвартай үсчин ч ажиллахгүй, өөртөө титэм өмсгөсөн “үсчин”-гүүд цөөнгүй. Үзүүлэх үйлчилгээний хувьд гэвэл дундаж зэрэглэлийн үсчин танд аяга кофе, заримдаа бүр хөнгөн зууш ч санал болгоно. Тиймээс аль нэг үсчин орохдоо бусад үйлчлүүлэгчдийн сэтгэгдлийг уншиж үзээрэй.
  • Гоо сайхны бүтээгдэхүүн санал болгох. Үсээ засаж байхад эсвэл будаж байхдаа ямар нэгэн үнэтэй бүтээгдэхүүн санал болгоно. Гэхдээ чухам ямар учир шалтгаанаар энэ бүтээгдэхүүн тохирох талаар олигтой зөвлөгөө ч өгч чадахгүй. Яагаад гэвэл тэд энэхүү бүтээгдэхүүнийг борлуулж өөрийнхөө хувийг авах л гэж танд “шахаад” байгаа юм. Санаж явах зүйл: ямар нэгэн шинэ бүтээгдэхүүн таны үсэнд хэрэглэх гэж байгаа бол үсний өчүүхэн хэсэг дээр заавал туршилт хийж ямар нэгэн гаж нөлөө үзүүлэх эсэхийг ажиглах үүрэгтэй байдаг. Буруу сонгосон бүтээгдэхүүн нь үсийг гэмтээхээс өөр үйлчилгээ үзүүлэхгүй болохыг анхаараарай.
  • Дөнгөж будсан үсийг ороож засалт хийх. Өөрийнхөө муу ажлыг л чадваргүй үсчид ийм аргаар нуун далдлахыг хичээдэг юм. Гоёмсог ороож зассан үсэнд амжилтгүй ямар ч будаг сайн дарагддаг. Би шулуун үсэнд хийсэн будалтыг үйлчүүлэгчиддээ байнга үзүүлж ажлаа тайлагнадаг заншилтай. Үйлчлүүлэгч хүсвэл үсийг нь үргэлжлүүлэн засна.
  • Сор тавьсны дараа үсний угийг будах. Үсчин ингэвэл илүү гоё, загварлаг харагдана гэж хэлж болох юм. Гэхдээ үнэндээ өөрийнхөө муу ажлын үр дүнг л нуух арга заль гэж ойлгосон нь дээр шүү. Үсчин өнгөгүй бодисыг үсний угт түрхэж уусгах өнгө аяс оруулах тохиолдол бий. Хэрвээ та ирвэс шиг толботой явахыг хүсээгүй л бол энэ төрлийн үсний будалт огт хэрэггүй. Үсэнд сор тавиулахаас өмнө та үсчингийн ашиглах бүтээгдэхүүний чанар, хэрэгслийг шалгаарай.

Та үсээ хэрхэн арчилдаг вэ? Үсний үзүүрийг үе үе тайрч засдаг уу эсвэл байнга үнэтэй үсчний үйлчилгээ авдаг уу?

9
ГайхмаарГайхмаар
5
ХөөрхөнХөөрхөн
3
ТэнэглэлТэнэглэл
3
Ха ХаХа Ха
3
ГоёГоё
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *