
Чоно гэж сонсонгуут хүмүүс өөрийн эрхгүй араатнаас өөрийгөө хамгаалахын тулд зугтааж гүймээр болдог. Байшингийнхаа арын талбайд лабрадор нохойтой нь эвтэй гэгч нь тоглож байсан чоныг хараад Ник Янса яаж хөшсөн бол оо?
Хүмүүсийн дунд амьдарч буй чонын түүхийг танд хүргэе.
Гэнэтийн зочин тэдний арын хашаагаар орж ирэхэд Ник Янс нохойтойгоо гэрийнхээ гадаа салхилж байжээ.
Ник зэрлэг араатан тэдэн рүү дайрна гэж айж байтал нохой нь чоно дээр очиход тэд хоорондоо тоглоод эхэлжээ.
Энэ цагаас хойш чоно Ромео нэртэй болж Янсын гэрийн гадаа үе үе ирж нохойтой нь эвтэй найртай тоглодог болсон байна.
Ромео маш нөхөрсөг, ганцхан Никийн нохойтой найзлаад зогссонгүй ойр орчны ноходтой ч нөхөрлөж нутгийн оршин суугчдын хайрыг татаад амжжээ.
Нутгийн иргэд эхлээд маш болгоомжтой ханддаг байсан ч Ромеог тоглож, эрхэлж наадах гэж л хүмүүс дээр ирдэг гэдгийг ухааран тайвнаар хүлээн авдаг болжээ.
Тоглож байгаа ноход болон ойр орчмын хүмүүсийг ганц ч удаа бэртээж гэмтээгээгүй байна.
Шинэ найз нарынхаа тоглоом, модон савааг зөөж тоглож наадна.
Яг л гэрийн тэжээвэр нохой шиг.
Байгалийн зэрлэг амьтан хүмүүстэй мөр зэрэгцэн 6 жил амьдарч Аляскийн Жуно тосгоны билэг тэмдэг болжээ.








Зочин
2015/11/16 at 14:52
hoorhon ymaa manai nohoi daanch niigemsheegvi bolhoor uuriin hurgej baigaad zuugaad segsereed hayh biz
Зочин
2015/12/18 at 22:03
Сэтгэгдэл *omno n sonsoj bsin bna ih sain chono
Зочин
2015/12/18 at 22:11
anchind aluulchihsan rip