Ресторанд баримталбал зохих 12 дүрэм

2

Ресторанд хүн болгон хооллох дуртай, ялангуяа өндөр зэрэглэлийнх бол бүр ч янзтай. Амтат хоол, найрсаг зөөгч, тайван уур амьсгал. Хоолны энэхүү жижиг ертөнцөд баримтлах өөрийн гэсэн дүрэм журам бий.

Ингээд танд ресторанд баримталбал зохих 12 дүрмийг танилцуулж байна.

1. Хоолноос өөр эд зүйлс ширээн дээр тавихыг хориглоно

Сайхан хоолны хэрэгсэл – энэ бол урлаг. Жишээ нь, ширээн дээр хоолтой зэрэгцээд утас байвал илүүц зүйл болно. Ван Гогийн зураг дээр илүү толбо байгаатай л адил.

Ресторанд баримталбал зохих 12 дүрэм 1

2. Ширээний ард бүгд сууж, зөөгч нь бүх хүний хоол, уух зүйлийг тавьсан эсэхийг сайтар анхаараарай

Та хэнтэй ч бай хамаагүй хэн нэгэнтэй ресторанд ирсэн бол түүнээс эрт явахгүй нь мэдээж болов уу. Юундаа яарах вэ? Тэвчээр – таны эелдэг зангийн илэрхийлэл.

Ресторанд баримталбал зохих 12 дүрэм 2

3. Хоолны хэрэгсэл хэрэглэх дэс дараалал – гаднаас дотогш

Хоолны нэр төрөл олон байх тусам хэрэглэх хэрэгсэл нь тэр тоогоор ихэснэ: андуурч эндүүрэх тохиолдол энүүхэнд. Гэхдээ нэг арга бий – тавагнаас зайтай буюу хамгийн гадна байгаа халбага, сэрээ нь хамгийн түрүүнд хэрэглэх хэрэгсэл. Харин хамгийн сүүлд хэрэглэх хэрэгсэл нь тавагтай ойр байрлана.

Ресторанд баримталбал зохих 12 дүрэм 3

4. Хоолоо амсахаасаа өмнө хоолондоо амтлагч бүү нэм

Яаран хоол амталснаар та тогоочийг гомдооход хүргэнэ шүү, танд зориулж гараа гаргаж хийсэн хоолонд нь шууд л амтлагч нэмээд байх нь зохисгүй.

Ресторанд баримталбал зохих 12 дүрэм 4

5. Савхыг хооронд нь үрэх хэрэггүй

Модон савхны үртсийг унагаах гэж хооронд нь үрдэг нь үнэн. Гэхдээ нэг “но” байна аа. Одооны Япон ресторанууд савхныхаа чанарыг илүү их сайжруулсан. Иймд, хэрвээ та ялангуяа япон хоолны газар орсон бол савхаа хооронд нь бүү үрээрэй.

Ресторанд баримталбал зохих 12 дүрэм 5

6. Хоолны хэрэгсэл зөвхөн идэхэд бус мөн харилцахад ашиглана

Та ямар ч гадаад хэлгүй байж болно, гэхдээ хоол ямар байсан тухай та зөөгчид төвөггүй хэлж болно. Энэ бол рестораны нэг дүрэм – сайхан байгаа биз?

Ресторанд баримталбал зохих 12 дүрэм 6

7. Савхаа таваг дээр хөндлөн бүү тавь

Өмнөд Азийн хоолны амтыг бид амталж үзээд удаагүй байгаа билээ. Иймд тэдний хоолны ёс заншлыг мэдэхгүй байгаадаа та санаа зовох хэрэггүй. Гэхдээ хэд хэдэн энгийн дүрмийг мэдэж байхад илүүдэхгүй – хоолоо идэж дуусаад савхаа тавган дээрээ тавихгүй байх нь зүйтэй. Тавагны хажууд байгаа савхны тавиур эсвэл тавагны гадна талд тавиарай.

Ресторанд баримталбал зохих 12 дүрэм 7

8. Хоолондоо савхаа бүү зоо

Савхаа хоолондоо зоовол оршуулгын ёслол үйлдэж буй мэт сэтгэгдэл төрүүлнэ. Үүнд маш болгоомжтой хандах хэрэгтэй. Жишээ нь, хэн нэгэнд тэгш тоотой цэцэг бэлэглэж байгаатай л адил.

Ресторанд баримталбал зохих 12 дүрэм 8

9. Авсан халбага сэрээгээ скатерть дээр тавих хэрэггүй

Та халбага сэрээгээ хэрэглэж байхдаа зөвхөн тавган дээрээ л тавиарай. Эдгээр хэрэгслийн газардах газар бол таваг эсвэл зориулалтын суурь нь байна.

Ресторанд баримталбал зохих 12 дүрэм 9

10. Хэрвээ таниас давс дамжуулахыг хүссэн бол та перецийг ч мөн өгөх нь зөв

Давс, перец – яг л хос хун шиг. Энэ хоёр амтлагчийн салгах нь шударга бус. Хэрвээ таниас энэ хоёрын аль нэгийг дамжуулахыг хүсвэл та хоёуланг нь дамжуулах нь ёсонд нийцнэ.

Ресторанд баримталбал зохих 12 дүрэм 10

11. Амаараа дүүрэн идэх юмтай бүү ярь

Биднийг бага байхад эцэг эх маань “дуугүй хоолоо ид” гэж сургадаг байж билээ. Мэдээж ойр дотныхоо хүмүүстэй цуг хоол идэж байхдаа чөлөөтэй ярьж хөөрөлгүй яах вэ – энэ бол байх зүйл. Гэхдээ үнэхээр сонирхолтой зүйл яримаар санагдаад байвал хоолоо түр хойш тавьж ярих зүйлээ ярь. Нэг сумаар хоёр туулай буудах гэсний хэрэггүй.

Ресторанд баримталбал зохих 12 дүрэм 11

12. Цайны мөнгө

Хийсэн ажлын тань төлөө баярлалаа гэж хэлэхээс гадна багахан ч гэсэн материаллаг зүйлээр илэрхийлэх нь хүн болгонд таатай. Тэгэхээр, зөөгчид цайны мөнгө үлдээвэл баярлана шүү. Гэхдээ хэрвээ та Японд байвал байдал өөрөөр эргэж орхино.

Ресторанд баримталбал зохих 12 дүрэм 12

18
БахархмаарБахархмаар
5
ГоёГоё
2
Ха ХаХа Ха
2
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *