Биологийн зарим нэг сонирхолтой баримтуудаас

1

Та бидний амьдарч, оршин тогтнож байгаа нь оньсого мэт олон зүйлсээр дүүрэн байдаг ажээ. Тэдгээр сонирхолтой баримтуудын ердөө цухасхан хэсгээс танд хүргэе.

1. Таны арьсан дээр энэ дэлхийн хүн амаас ч их амьд биет оршиж байдаг

Хүний арьсан дээр триллион микро биет амьдарч байдаг. Энэ нь дэлхийн нийт хүн амаас 142 дахин их юм.

Биологийн зарим нэг сонирхолтой баримтуудаас 1

2. Хэрвээ нарийвчлан харвал таны гэх зүйл ердөө л 10 хувь, үлдсэн 90 хувь нь микро биетүүд

Зөвхөн 10 хувь нь хүний эд эс байдаг. Үлдсэн хувь нь элдэв нян, мөөгөнцөр зэрэг микро биетүүд байх ажээ. Гэхдээ эдгээр микро биетүүд бүгд таны төлөө хөдөлмөрлөж байгаа юм шүү.

Биологийн зарим нэг сонирхолтой баримтуудаас 2

3. Хүний 1 кг өөх тосонд 7000 калори агуулагдаж байдаг

Хэрвээ та 7000 калори шатаачихаад 1 кг өөх тосноосоо саллаа гэж бодож байгаа бол андуурч байна. Та биеийн хүчний дасгал хийхэд булчингийн жин нэмэгдэнэ эсвэл хоолны дэглэм сахихад шингэний дутагдалд ямар нэгэн байдлаар орно. Иймд өөх тос шатаана гэдэг нь физиологийн хувьд маш нарийн явц юм.

Биологийн зарим нэг сонирхолтой баримтуудаас 3

4. Зарим нэг жимсгэнэ бол жимс, харин зарим нэг жимс нь жимсгэнэ юм

Жишээ нь: гүзээлзгэнэ, бөөрөлзгөнө зэрэг нь жимсгэнэ биш, техникийн үзүүлэлтээрээ бол бүгд жимс болно. Харин хулуу, гадил, авокадо, улаан лооль шинжлэх ухааны үзүүлэлтээрээ жимсгэнэ болно.

Биологийн зарим нэг сонирхолтой баримтуудаас 4

5. Амин дэмийн эх үүсвэр – зар сурталчилгаанд бүү итгэ

Жишээ нь, жүржинд 53 миллиграм С амин дэм байдаг, харин амтат чинжүүнд 183 миллиграмм буюу 3 дахин их байдаг. Гадилд агуулагдах калий нь бууцайнаас 2 дахин бага агуулагддаг.

Биологийн зарим нэг сонирхолтой баримтуудаас 5

6. Гадил жимсний цацраг идэвхит бодис маш өндөр, гааль дээр аюултай ачаа гэж төөрөгдүүлэхэд хүргэдэг

Энэ баримтыг туршлагатай гаалийнхан танд баталж өгнө. Гадил жимсэнд агуулагдаж буй калийн ихэнх хувийг калий-40 буюу энэ элементийн цацраг идэвхит изотоп эзэлж байдаг. Гэхдээ тайван байж болно, та гадил жимс идэхэд таны бие организм өөрт хэрэгтэй калийг авч илүүдэл хэмжээг хуримлуулалгүй гадагшлуулна.

Биологийн зарим нэг сонирхолтой баримтуудаас 6

7. Лууван идсэнээр таны хараа сайжрахгүй

Ардын уламжлалт эмчилгээний дагуу нүдний зарим нэг өвчнийг анагаана гэдэг ч таны нүдний хараанд лууван идэх нь ямар ч нөлөөгүй.

Биологийн зарим нэг сонирхолтой баримтуудаас 7

8. “Ашигтай” жижиг-лууван – энэ бол жижиг үрийн лууван биш, харин том луувангийн жижигрүүлсэн л хувилбар

Тийм ээ, тийм. Жирийн хэмжээтэй лууванг аваад л хэдэн хэсэг жижиг лууван болгон хуваасан юм.

Биологийн зарим нэг сонирхолтой баримтуудаас 1

9. Хүний үс 10 тонныг даана

Онолын хувьд, өөрийнхөө үсээр дээс томоход хоёр зааныг төвөггүйхэн өргөнө.

Биологийн зарим нэг сонирхолтой баримтуудаас 8

10. Таны яс хөнгөхөн ч, гангаас бат бөх

Нэг килограмм хүний ясыг дэлбэлэхэд нэг килограмм гангаас илүү тэсвэртэй байдаг. Яс өөрийнхөө жинтэй харьцуулахад маш бат бөх. Ган бат бөх байх нь мэдээж гэхдээ маш хүнд.

Биологийн зарим нэг сонирхолтой баримтуудаас 2

11. Гэдсэн дэх хүчил металл хайлуулах чадалтай

Таны ходоодны хүчиллэг чанар батерейны хүчилтэй тэнцэхүйц тийм хүчтэй юм.

Биологийн зарим нэг сонирхолтой баримтуудаас 3

Биологийн зарим нэг сонирхолтой баримтуудаас 4

12. Та хэзээ ч анир чимээгүйг сонсохгүй

Таны чих гадны дуу чимээг сонсоод зогсохгүй өөрөө ч дуу чимээг бий болгодог. Чихний үс байнга чичирхийлж өндөр давтамжтай чимээ гаргаж байдгийг нь бид анзаардаггүй. Таны биеэр цохилох зүрх, судас ч мөн дуу чимээ үүсгэнэ – далайн дунг чихэн дээрээ тавихад та далайн чимээ биш биеийнхээ чимээг сонсож байгаа нь тэр.

Биологийн зарим нэг сонирхолтой баримтуудаас 5

13. Кальян буюу усан тамхи нэг цаг татах нь 100 янжуур тамхи татсантай дүйцнэ

Энэ бол бодит үнэн – нэг цаг усан тамхи татахад та 100 дахин их утаа сорж байгаа юм. Кальяны утаа нь зөөлхөн учир та ямар их хэмжээний утаа залгиж байгаагаа мэддэггүй. Тэгэхээр усан тамхи “эрүүл мэндэд хоргүй” гэдэг нь домог боллоо.

Биологийн зарим нэг сонирхолтой баримтуудаас 9

42
ГайхмаарГайхмаар
12
ТэнэглэлТэнэглэл
8
ГоёГоё
5
ХөөрхөнХөөрхөн
4
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
2
БахархмаарБахархмаар
2
Ха ХаХа Ха
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. visitor

    2015/11/16 at 20:51

    tanai site tanin medehui bolon sonirholtoi barimt toliluuldagt chin ih bayrladag shuu , amjilt

  2. Зочин

    2015/11/17 at 11:59

    usan tamhi 1 tsag tatdag hun baidag ymuu 1 tsagt hun usreed 15 tatah ym bna usan tamhi aimr ymaa

  3. Зочин

    2015/11/28 at 19:58

    Сэтгэгдэл *haha yamar sonirholtoi yum be

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *