Гэртээ хийж болох түргэн хоолны жорууд

1

Шаржигнасан гурил, хайлсан бяслаг, соус, шарсан мах – ийм хоолноос татгалзах ч хэцүү шүү. Түргэн хоол гайхалтай амттай ч биед тийм ч таатай хоол биш юм. Харин гэртээ өөрийн гараар шинэхэн хүнсээр хийвэл илүү баталгаатай шүү дээ. Бид танд дэлхийн түргэн хоолнуудын жорыг танилцуулж байна.

Гэрийн түргэн хоол гадуур хийгддэг түргэн хоолыг бодвол илүү удаан хугацаагаар бэлтгэгддэг. Хэдий тийм ч та хоолныхоо илчлэгийг өөрөө тохируулах боломжтой юм. Жишээ нь, майонезийг ногоотой цөцгийгөөр орлуулж болно. Түргэн хоолыг бэлтгэхдээ зуурмагаа бага, ногоогоо их хэрэглэхийг зөвлөж байна.

“КАПРИЧИОЗЗА” ПИЦЦА

Pizza with Ingredients

Энэ бол цагаан дарсанд жигнэсэн ногоо, мөөг, гахайн махтай Италийн алдартай пиццаны жор юм.

Төрөл: үндсэн хоол

Хугацаа: 1 цаг 10 минут

Порц: 2-4 хүн

ОРЦ:

  • Гурил – 250 гр
  • Хөөлгөгч – 20 гр
  • Сүү – 1 стакан
  • Өндөг – 2 ширхэг
  • Элсэн чихэр – 1 хоолны халбага
  • Давс – 1/2 цайны халбага
  • Ургамлын тос – 3 хоолны халбага

Шанз:

  • Помидор – 4-5 ширхэг
  • Гахайн мах –400 гр
  • Бяслаг – 200 гр
  • Мөөг – 300 гр
  • Сармис – 1 хумс
  • Цагаан дарс – 1 стакан
  • Ургамлын тос – 1 хоолны халбага
  • Давс – амтаар нь

БЭЛТГЭХ АРГА:

  1. Зуурмагийг бэлтгэхдээ эхлээд хөөлгөгчийг халуун сүүнд хийгээд элсэн чихэр, бага зэрэг гурил нэмж 15 минут амраагаарай.
  2. Дараа нь үлдсэн гурилыг нэмээд өндөг, ургамлын тос, давс хийгээд тосолсон листэн дээр тавина.
  3. Мөөг болон гахайн махаа нарийхан хавтгай зүсээрэй.
  4. Зүссэн мөөгнүүдээ саванд хийгээд дээрээс нь ургамлын тос, жижиглэсэн сармис, цагаан виноноос хийгээд ойролцоогоор 15 минут буцалгаарай. Хүссэн хэмжээгээрээ давсаар амтлаарай.
  5. Зуурмагаа тослоод хэрчсэн помидор, гахайн мах, мөөгөө тавиад үрсэн бяслагаа цацаарай.
  6. Сайтар халаасан шарах шүүгээнд 20 минут жигнээрэй.

ГАХАЙН МАХТАЙ ЧИЗБУРГЕР

Cheeseburger

Гэрийн бургер бэлтгэх түгээмэл жорын нэг юм. Махаа та өөрийн хүслээр сонгох боломжтой юм шүү.

Төрөл: үндсэн хоол

Хугацаа: 1 цаг

Порц: 4 хүн

ОРЦ:

  • Үхрийн мах – 600 гр
  • Бекон – 8 зүсэм
  • Помидор – 1 ширхэг
  • Сонгино – 1 ширхэг
  • Шинэхэн эсвэл даршилсан өргөст хэмх – 1 ширхэг
  • Салатны навч – хэдэн навч
  • Чеддер бяслаг – 4 ширхэг
  • Соус (хүслээрээ) – гич, кетчуп
  • Давс, перец амтаар нь
  • Ургамлын тос – 2 хоолны халбага
  • Талх – 2 ширхэг

БЭЛТГЭХ АРГА:

  1. Үхрийн махаа машиндана. Жижиглэсэн махаа давс, перец, халуун ногоотой соусаар амтлаарай.
  2. Машиндсан махаараа 4 хавтгай котлет бэлтгээрэй. Хайруулын тавгандаа ургамлын тос халаагаад котлетоо бор болтол нь шараарай.
  3. Сонгино, помидор, өргөст хэмхээ цагираг хэлбэртэй хэрчээрэй. Салатны навчаа угааж бэлтгээрэй.
  4. Хайруулын тавган дээр беконоо алтлаг өнгийн болтол нь хоёр талаас нь шараад, бэлэн болсон беконы тосыг салфетканд шингээгээрэй.
  5. Талхаа дундуур нь зүсээд хоёр минут богино долгионы зууханд хийж халаагаарай.
  6. Доод талхан дээр кетчуп асгаад салатны навчаа тавиарай. Дээр нь үхрийн махан котлет, сонгино, бяслаг, өргөст хэмх, помидор, хоёр зүсэм беконоосоо тавьж өгөөрэй. Мөн дээр нь дахин нэг удаа кетчупнээсээ асгаад талхаа дээрээс нь тавиарай.

ТОСГҮЙ ЧИПС

Potato chips

Хэдий чипс хамгийн аюултай бүтээгдэхүүн боловч гэрийн нөхцөлд хоргүй хийж болно шүү.

Төрөл: зууш

Хугацаа: 25 минут

Порц: 2 хүн

ОРЦ:

  • Төмс – 3 ширхэг
  • Амтлагч эсвэл хатаасан ногоо – хүссэнээрээ

БЭЛТГЭХ АРГА:

  1. Хэрэв залуухан төмс бол хальслахгүйгээр сайтар үрж цэвэрлээрэй.
  2. Төмсөө аль болох нимгэн зүсээрэй. Ногоо арилгагчаар зүсвэл илүү амар байх болно.
  3. Пиргаментан дээр нэг үе болгон тарааж тавиарай. Дээрээс нь давс, амтлагч нэмээд хатаасан эсвэл жижиглэсэн ногоо цацаж өгөөрэй.
  4. Чипсээ шарах шүүгээ эсвэл богино долгионы зууханд маш өндөр температурт 5 минут болгоорой. Чипсны гадаргуу шаргал болмогц гаргаад амтархан зооглоорой.

ДАНИЙН ХОТ-ДОГ

Hot dog

Шинэхэн ногоо, шаржигнуур сонгинотой Данийн хот-догны сонгодог жор.

Төрөл: үндсэн хоол

Хугацаа: 2 цаг 30 минут

Порц: 6 хүн

ОРЦ:

  • Гурил – 600 гр
  • Сүү – 300 мл
  • Элсэн чихэр – 4 хоолны халбага
  • Хөөлгөгч – 1 цайны халбага
  • Оливийн тос – 50 мл
  • Давс – 1/2 цайны халбага
  • Өндөг – 1 ширхэг
  • Ус – 100 мл
  • Үхрийн махан зайдас – 6 ширхэг
  • Кетчуп, майонез, гич амтаар нь
  • Даршилсан өргөст хэмх – 6 ширхэг
  • Сонгино – 1 ширхэг
  • Ургамлын тос – 300 мл

БЭЛТГЭХ АРГА:

  1. Зуурмагийг бэлтгэхдээ халуун сүүнд хөөлгөгч хийгээд 15 минут байлгана. Дараа нь оливийн тос нэмээд сайтар холино.
  2. Дээрээс нь шигшсэн гурил нэмээд зөөлөн зуурмагаа зуурч бөөрөнхий хэлбэрт оруулаад ургамлын тосоор тосолно. Үүний дараа дээгүүр нь юмаар бүтээгээрэй. Зуурмагийг 1 цаг амраана.
  3. Зуурмаг бэлэн болмогц ойролцоогоор 100 гр байхаар хэдэн хэсэгт хуваагаарай. Бөөрөнхий зуурмаг бүрийг илдээд дараа нь рулет шиг ороож хоёр захыг чимхэнэ.
  4. Хот-догны зуурмагаа ургамлын тосоор тосолсон листэн дээр доош харуулан тавина. Зуурмагаа хагас цаг дахин амраагаад талх бүрийг хутгасан өндгөөр арчаад 180˚ С-д 15 минут болгоно.
  5. Бэлэн болсон талхыг хөргөөд дундуур нь зүснэ. Илүү шаржигнуур болгохыг хүсвэл хайруулын тавган дээр хоёр талаас нь шарж болно.
  6. Сонгиноо жижиглээд давс, гурил нэмж холино.
  7. 300 мл тосоо өндөр туургатай саванд халаана. Сонгиноо шаргал өнгөтэй болтол нь шараарай. Бэлэн болсон сонгиноо салфеткан дээр тавиад тосыг нь шингээж авна.
  8. Помидороо цагираг хэлбэртэй зүсээд өргөст хэмхээ жижиглээрэй.
  9. Хайруулын тавган дээр зайдсаа шараарай.
  10. Одоо талхаа нээгээд дээр нь соус түрхэж дотор нь зайдас, ногоо, шаржигнасан сонгиноо хийгээд соус эсвэл ногоогоор чимэглэж болно.

 

8
БахархмаарБахархмаар
4
ТэнэглэлТэнэглэл
4
ГоёГоё
2
Ха ХаХа Ха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Г. Гантигмаа

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *