Дараах 6 эмийг хэзээ ч архитай хамт ууж болохгүй!

3

Бид насанд хүрсэн улсууд, найз нөхөдтэйгөө уух тохиолдол байхыг үгүйсгэхгүй. Эрүүл мэндэд хортойгоор нөлөөлөх уусан архины хэмжээг бус өөр зүйлийг ч бас анхаарах хэрэгтэй: зарим нэг эм нь согтууруулах төрлийн ундаатай урвалд орж таагүй үр дүнд хүргэдэг байна.

Согтууруулах төрлийн ундаагаар даруулж уусан тохиолдолд эм болохоосоо илүүтэй хор болох эмийг танд танилцуулж байна.

Алкогольдегидрогеназ фермент нь согтууруулах төрлийн ундааг задалдаг. Зарим нэг төрлийн антибиотик нь уг ферментийн ялгаруулалтыг блоклодог, тиймээс бие махбодийн хэвийн үйл ажиллагаа алдагдаж ацетальдегидийн хуримтлал бий болно, энэ нь согтууруулах төрлийн ундаанаас ч хортой. Үр дүнд нь дисульфирам-этанолын реакц болж маш хүнд хэлбэрийн шарталт үүснэ.

 

Хүйтний улиралтай зэрэгцээд ханиад томуу ихэсдэг. Ханиадаа эмчлэхээр эмийн сангаас эм авахдаа орцыг нь сайтар шалгаж байна уу. Хэрвээ орцод нь парацетамол байвал эмийн эмчилгээ дуустал архинаас татгалзсан нь дээр. Энэ хоёрыг зэрэг хэрэглэсэн тохиолдолд элэг маш ихээр гэмтэх ажээ.

 

Архи уусны дараа эмийн үйлчилгээ эрчимжиж даралт огцом бууна, өөрөөр хэлбэл этанолын нөлөөгөөр судас тэлдэг байна. Хэдэн цагийн дараа этанолын нөлөө багасч мэдрэлийн системд сөрөг нөлөө үзүүлж даралт огцом ихээр нэмэгдэнэ.

 

Эдгээр эм нь нэг ижил нөлөө үзүүлнэ – согтуурлын шинж тэмдгийг нэмэгдүүлдэг. Өөрөөр хэлбэл урьд нь ганц хундага дарсанд яадаг ч үгүй байсан бол нойрны эм уусны дараа согтуурлын түвшингөө тогтоолгох хүртэл хэмжээнд согтсон байх магадлалтай.

 

Статиныг ууж эхэлсэн бол насан туршдаа уух тохиолдол байдаг буюу өвчтөн эмээ солих шаардлагагүй. Жишээ нь, ганц хундага дарснаас хэн ч татгалзахгүй. Буруу л даа. Согтууруулах төрлийн ундаа болон статин хоёр урвалд орж рабдомиолиз болон булчингийн үрэвслийн эрсдэлийг нэмэгдүүлдэг байна.

 

Архи ууснаас 4-5 цагийн дараа цусан дахь глюкозийн хэмжээ огцом унадаг. Хэрвээ чихрийн шижинтэй бол тэр хүн байнга инсулин хэрэглэж байгаа, сахарын хэмжээгээ бууруулахын тулд. Архи нь сахарын хэмжээ бууруулах эмийн үйлчилгээг нэмэгдүүлэхийн зэрэгцээ гипогилкемическийн уналтанд ч хүргэнэ.

27
ТэнэглэлТэнэглэл
14
ГайхмаарГайхмаар
7
ГоёГоё
5
БурууБуруу
4
ХарамсалтайХарамсалтай
4
БахархмаарБахархмаар
3
ХөөрхөнХөөрхөн
2
Ха ХаХа Ха
Баярлалаа!

5 Сэтгэгдэл

  1. Bold Byron

    Bold Byron

    2017/10/12 at 15:33

    Ene Bagsh , Emch nariin Jagcaaliin zoxion baiguulagchdad xyrgex YG -iig sharlej egeerei . ene 50 tom kompanii ashigiin tatbariig 10%-iar l nemegdyylmeer baixiin Tegbel bagsh bitgii xel teriin alban xaagchuudiin Tsaling ch nemex bolomjtoi baimaar Jijig , dund yildberyyd xamaaraxgyi!!!
    MӨH — Ix xuraliin gishyydiin erx ashgiig xendcen acuudaliig Ard tymneer canal acuulga ybuuldag negdcen cictem bii bolgomoor bna aaa. Naad ix xuraliin gishyyd chini bygd xubiin kompanitai uchir ter tom kompaniudiin tatbar nemexiig daraad baigaa um. Tyr zuur Ediin zacag muu baigaa yed ni 10 jiliin xugtsaatai tyr 20% nemcen ch yaadagiin.!!!!
    MCS, Nomin, Sansar, Orgil zereg Calbaraa neegeel baigaa minii medex tomchuud baigaal bna tyr Calbar neexgyi baigaagaa ideed cuuj baij bno xedxen jil bucdiigaa bodood .Xegjingyi ornuudad 45, 65 % xyrtelch nemcen baidag gecen ASHGIIN TATBAR-iig ni. YYniig xeregjyylj tsalingaa nemex talaar Bygdeeree negdej boctsgooe oo

  2. Tsend Chultemsuren

    Tsend Chultemsuren

    2017/10/12 at 17:37

    Дэмжиж байна.

  3. 장지희

    장지희

    2017/10/12 at 20:04

    Unshij bolohgui ymaa urduur ni surtchilga garch ireed alga ch bolohgui ym

  4. Puujee Nomin

    Puujee Nomin

    2017/10/13 at 11:22

    Ss

  5. Өлзийт Сант

    Өлзийт Сант

    2017/10/14 at 13:48

    ДАРААХ ЗУРГААН ЭМИЙГ СОГТУУРУУЛАХ УНДААТАЙ ХАМТ ХЭЗЭЭ Ч УУЖ БОЛОХГYЙ!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *