Экологийн сүйрлийг зогсооход туслах цоо шинэ дэвшилтэт 10 бүтээл. Эх дэлхийгээ хамгаалахын тулд хүн бүхэн чадах чинээгээрээ хичээх болжээ

2

Хүн төрөлхтний нэн тэргүүний асуудал нь экологийн тэнцвэрт байдлыг хангахад оршиж байна. Эх дэлхийгээ хамгаалахын тулд зөвхөн үйлдвэрлэгч компаниуд бус хүн бүхэн өөрийн чинээгээр хичээн зүтгэх болжээ. Амталж болох сав суулга, хуванцар савлагаагүй шампунь, наран шарлагын газрын тоос сорогч – энэ бүгд хог хаягдлыг эрс багасгахын зэрэгцээ Дэлхийн байгалийн баялагт ухамсартай хандаж хойч ирээдүйдээ үлгэр дуурайлал болно гэж найдаж байна.

Энэ мэт санаачлага улам их болж экологийн сүйрэл гэгчийг мартахын ерөөл дэвшүүлье.

Буудайны хальсаар хийсэн амттай таваг

© biotrem

Biotrem компани хуванцар сав суулганы асуудлыг бодитоор шийдэж чаджээ – буудайны хальс болон усаар таваг хийсэн байна. Энэ таваг бат бөх, халуун хоолыг ч дажгүй даах чадвартай.

 

Шуудангийн олон удаагийн хэрэглээтэй баглаа боодол

© originalrepack

RePack төсөл нь шуудангийн баглаа боодлын материалын хэрэглээг эрс багасгах зориулалтаар хэрэгжиж эхэлсэн. Амьдрал дээр харахад дараах зарчмаар явагдана: илгээмжийг олон удаагийн ашиглалттай уутанд хийнэ. Өөрийн илгээмжээ авлаа уутыг шуудангийн дурын хайрцагт үлдээж болно.

 

Хорхой шавьжаар хийсэн гэрийн тэжээвэр амьтны хоол

© yorapetfoods

Нохойны хоол үйлдвэрлэдэг Yora компани уургийн эх сурвалжаа Hermetia Illucens хорхойноос авдаг. Хорхойг хатааж нунтаглан хоолны орцод нэмдэг ажээ. Энэ төрлийн хоол тэнцвэрт байдал хангадаг, шим тэжээлээр баялаг, хамгийн гол нь нохойнуудад маш их таалагддаг байна.

 

Шинэ үеийн цахилгаан дугуй

© cowboy

Cowboy e-bike – цахилгаан унадаг дугуй, GPS суурилуулагдсан, сольдог зайтай бөгөөд 70 км хүртэл явах нэмэлт зай ч суурилуулж болно. Энэ техникийн бас нэг гайхуулах зүйл гэвэл цахилгаан хөдөлгүүрийн тусламжтайгаар 35 км/цаг хүртэл хурдлах ажээ.

 

Өндөр хэмнэлттэй ус хэмнэгч шүүр

© earthfokus

EarthFokus компани шинэ үеийн ус хэмнэгч шүүр зохион бүтээжээ. Усны урсгал нь бараг л усны тоосонцор шиг ширхэгтэй урсана, гэхдээ угаах чадвараа алдахгүй. Энэ байдлаар усаа 95 хувь хүртэл хэмнэх боломжтой.

 

Хатуу шампунь

© hellohibar

HiBAR компани шампунийн хуванцар савлагаанаас татгалзан үс угаах шинэ төрлийн бодис гаргажээ. Уг бодис нь хатуу саванг санагдуулам – цаасан боодолтой, саван шиг л хөөсөрнө.

 

Цэцгийн баглаа боодлын нэгэн хувилбар

© red-dot.org

BouquetPOT компани цэцгийн гялгар баглаа боодлоос татгалзан дахин боловсруулсан цаас ашиглахаар болжээ. Уг баглаа боодлыг ваар буюу цэцгийн сав болгон ашиглах боломжтой.

 

Муудаж хаягдах жимс, ногоонд хоёр дахь амьдрал бэлэглэе

© misfitsmarket

Misfits Market үйлчилгээ – дэлгүүрээс гологдсон жимс, ногоог айлуудад хүргэлтээр зардаг. Дүрэм ёсоор, гологдсон бараа бүтээгдэхүүн ь зохих хэмжүүртэй байна. Хэтэрхий жижиг, ганц хоёр газраа цохигдсон эсвэл стандарт бус хэлбэртэй байх. Гэхдээ энэ бүх хүнсний бүтээгдэхүүн амт чанараа алдаагүй, зөвхөн үзэмж нь л муухан юм даа.

 

Наран шарлагын газрын тоос сорогч

© hoolaone

Наран шарлагын газрын хогийг тоос сорогчоор соруулах анхны санааг канадын Шербрук–ийн их сургуулийн оюутнууд гаргажээ. Элсэнд шигдсэн хуванцрын өчүүхэн ч гэсэн хэсгийг тэд өөрсдийн зохион бүтээсэн Hoola One тоос сорогчоор соруулж авна. Элснээс түүж авсан хогийг дахин боловсруулалтанд илгээдэг байна.

 

Арьсыг орлох мөөгний үндэс

© boltthreads

Bolt Threads цүнх үйлдвэрлэхдээ мөөгний үндсийг ашигладаг. Цүнхний материал нь арьснаас дутахааргүй бат бөх.

 

Бонус: робот-цэцгийн сав өөрөө нарны гэрэл рүү цэцгээ шилжүүлнэ

Vincross компани нэгэн робот-цэцгийн савыг зохион бүтээжээ. Ургамлын авах шаардлагатай нарны гэрлийн зохицуулалтыг робот бие даан хийдэг. Шаардлагатай бол наранд гарна, шаардлагагүй бол – сүүдэрт нуугдана. Үүнээс гадна энэ бяцхан өхөөрдөм робот хүнтэй ч тоглож чадна, хавч бүжиглэж байгаа мэт.

9
БахархмаарБахархмаар
2
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *