
Крис Порш – “Эргэн нэгдэх” гэдэг нэртэй гайхалтай төслийг хэрэгжүүлж буй гудамжны гэрэл зурагчин. Тэртээ холын 1970-аад оноос 90-ээд оны үед Крис Питерборо, Их Британийн гудамжуудаар хэсүүчилж үл таних хүмүүсийн гэрэл зургийг дардаг байжээ. 40 жилийн дараа тухайн үед дурсамж болгон буулгаж байсан гэрэл зургуудаа дахин давтахаар шийдсэн байна. Энэ санаа зарим нэг хүмүүст утгагүй эсвэл бүтэлгүй юм шиг сонсогдож мэднэ, гэхдээ энэ төсөл хүмүүст мартагдахааргүй сэтгэл хөдлөл, өнгөрснөө дурсах сайхан боломжийг олгожээ.
Зайрмагны худалдаачин ба түүний бяцхан худалдан авагч, 1980-2021

“Эргэн нэгдэх” төсөл хоёр өөр цаг хугацааг харуулсан хоёр цуврал номоос бүрдэнэ. Крис Поршийн гэрэл зургийн орлогыг бүгдийг сайн үйлсэд зарцуулах ажээ.
Ээждээ цэцэг бэлэглэхээр хүлээж буй эгч дүү хоёр, 1978-2021

Охидтойгоо зургаа даруулсан аав, 1994-2021

Суга таягтай залуу, 1980-2021

Гэрэл зураг дээрх залууг Стивен Осбор гэдэг, тэрээр урьд нь байкер байжээ. Цаг хугацааны эрхэнд Крис түүнтэй дотно найз болсон юм. Гэхдээ гэрэл зурагчин түүнтэй 2016 оноос хойш огт уулзаагүй байсан бөгөөд “Эргэн нэгдэх” төслийн хүрээнд уулзжээ. Хүмүүс цаг хугацааны эрхэнд заримдаа танигдахгүй болтлоо өөрчлөгддөг юм.
Модонд уясан лууван, 1981-2021

Өнгөрсөн үеийн гэрэл зургийг дахин авах хамгийн хөгжилтэй тохиолдол байсныг гэрэл зурагчин ярьжээ. Арын хэсэг үнэхээр сонирхолтой байгаа биз дээ?
Эмнэлгийн ажилтан бүсгүйчүүд цайны завсарлагааныхаа үеэр, 1983-2020

Худалдааны төв, 1985-2021

Тэр өдөр сургуулийнхаа шалгалтыг өгсөн охид олон жилийн дараа дахин уулзаж сэтгэлээсээ хөгжилджээ.
Хоёр охинтой ээж, 1985-2011

Сургуулийн найз нар автобусны буудал дээр, 1981-2020

Гэрэл зурагчин Крис Порш өөрийн биеэр хайртай эхнэрийн хамт, 1971-2021

Сувилагч Бэмбириж, 1980-2020

Эмээ, ач хоёр, 1993-2021

Шинэ жилийн бэлтгэл ид өрнөж байна, 1980-2021

Хөгжилтэй залуус дахин уулзацгаажээ, 1985-2020

Дурлалт хос, 1980-2020

Ус руу үсэрсэн нь, 1985-2021

Сэтгэл хангалуун хүүхдүүд болон ноён Т, 1987-2021

Зул сар ойртож байна, 1981-2020

Уншигч танд өнгөрсөн үеийн гэрэл зургаа ахин сэргээн даруулсан хувилбар байдаг уу?







