Хятадад яагаад гүүрнийхээ доогуур жижиг хэмжээтэй бетон пирамидууд байрлуулдаг вэ?

0

Хүнд хэлбэрийн зам тээврийн гүүрэн гарцын доогуур явган хүний зам тавихын оронд жижигхэн хэмжээтэй бетон пирамидууд байрлуулдаг ажээ.

dzeninfra.ru

Зарим нэг хүмүүс тэнд орон гэргүй хүмүүс амьдрахаас урьдчилан сэргийлсэн арга хэмжээ гэж тайлбарласан байна.

“Энэ тайлбар бодит зорилготой нийцэхгүй л дээ, яагаад гэхээр энэ арга хэмжээ нь үүгээр хэнийг ч явуулахгүй зорилготой юм. Гэхдээ хамгийн гол нь эдгээр жижигхэн пирамидуудын зорилго нь өөр шинж чанартай. Энэ хэсэг хоёр өөр чиглэлийн замыг зааглаж байгаа хэсэг” Зарим нэг жолооч нар замаа товчлохын тулд энэ хэсгээр зорчин дүрэм зөрчиж болзошгүй. Энэ нь дүрмээрээ зорчиж яваа бусад жолооч нарт саад болох нь ойлгомжтой.

dzeninfra.ru

 

Яагаад хашаа тавиагүй юм бэ?

Яагаад гэхээр төмөр том хашааны оронд энэ хэмжээний бетон хамаагүй хямд тусна. Бас хашаа нь явган хүний хөдөлгөөнийг тэр болгон хязгаарлаж чадахгүй. Харин эдгээр жижигхэн пирамидууд бол явган хүний хөдөлгөөнийг ч давхар хязгаарлаж өгч байгаа юм.

“Харагдаж байгаагаасаа илүү хорлонтой жижигхэн пирамидууд байгаа юм шүү. Эдгээрийн дундуур алхаад явах гэж оролдоод үзээрэй. Маш амархан тээглэж унана. Унавал юу болох нь ойлгомжтой. Хэн ч хүнд гэмтэл авахыг хүсэхгүй биз дээ”

dzeninfra.ru

Мөн эдгээр жижигхэн бетон пирамидуудыг нэг чигийн урсгалтай зам дээрээс ч харж болох ажээ. “Энэ тохиолдолд машинуудыг гүүрэн доор түр зогсохоос хамгаалж авсан арга хэмжээ болно. Хятадын тюнинг сонирхогч болон дрифтчин залуус бие биедээ гайхуулж онгирох нь их. Даанч гайхуулах газар олддоггүй”.

Тийм учраас тэд гүүрний доорх хоосон орон зайнд хүний чих хагалмаар сабвуфер зэргээ залган бусад жолооч нарын амгалан тайван байдлыг алдагдуулдаг. Энэ талаар байнга л гомдол ирдэг байлаа, тиймээс тухайн хэсгийг жижигхэн пирамидаар дүүргэх шийдвэр гарсан. Мөн эдгээр жижигхэн пирамидуудыг байрнаас нь амархан хөдөлгөж болно.

dzeninfra.ru
24
ГоёГоё
18
ГайхмаарГайхмаар
13
Ха ХаХа Ха
10
ТэнэглэлТэнэглэл
9
БахархмаарБахархмаар
6
ХарамсалтайХарамсалтай
5
БурууБуруу
5
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *