
Бүгд л сайхан амттай хоол идэхийг хүснэ. Үгүй гэж хэлэх хүн гарч ирэхгүй нь мэдээж. Үйлчлүүлэхэд таатай кафе, ресторандаа орж дуртай хоолоо эсвэл шинэ амтыг мэдрэхээс өөр сайхан зүйл байх уу? Энэ чинь л жинхэнэ жаргал шүү дээ. Гэхдээ ердийн хэмжээний оронд таны ангайсан амаар ч багтахааргүй, бүр овор хэмжээгээрээ айлгахаар хоолоор үйлчилбэл та юу гэх үү? Тийм ээ, ийм зүйл болдог юм.
Үнэхээр том хоолтой таараад зогсохгүй амтархан идсэн хүмүүсийн гэрэл зургуудыг танд толилуулж байна.
АНУ-д захиалж идэж болох хамгийн том пиццануудын нэг

Энэ пицца ойролцоогоор 299 ам.доллар болно, гэхдээ ганц хачиртайг захиалбал шүү дээ.
Аварга том жимсний жигнэмэг

АНУ-ын Филадельфийн нэгэн алдартай кафед хиамтай тал бутерброд ингэж харагддаг

Бүхэл бүтэн багийг хооллохоор хэмжээтэй пиццаны зүсэм

Хэмжээ ч гэж байна аа

Их хоол идэх дуртай хүмүүст зориулсан хэмжээ

Токиогийн нэгэн ресторанд “Неополитаны шпагетти” нэртэй хоол гардаг юм. Паста, 15 ширхэг үхрийн махан котлет, 15 зүсэм бекон, төдий хэмжээний шарсан өндөг, японы уламжлалт төмсний салат. Бэлэн болсон хоол ойролцоогоор 2 кг орчим жинтэй. Үйлчлүүлэгч тогтоосон цагт хоолыг идэж дуусгаж чадвал хоолны мөнгө төлөхгүй.
Аварга том пончик. Энэ нүд аз жаргалаар дүүрчээ

Аварга том хот-догыг скейтборд дээр таваглан өгдөг. Уртыг нь бүрэн мэдрээсэй гэж тэр байх

Шоколадны үйрмэгтэй аварга том жигнэмэг

Бууз – хятадын уламжлалт хоолнуудын нэг. Гэхдээ энэ бол аварга том бууз байна – тогоочийн ур чадварыг бас л шалгах хоол

Японы панкейк

Аварга том суши. Роллд дотор ороосон роллыг та урьд нь харж байв уу?

Бяслагтай шарсан аварга том төмсийг Японд очихдоо идээрэй

Талханд нь хүрэх гэсээр байтал цадах нь ойлгомжтой

Аварга том зайрмаг, Польшид энэ зайрмагийг амталж болох юм

Хүүхэд бүр алмайрч байна! Одоо тэгээд яаж идэх юм болж байна аа гэнэ ээ?

Аварга том үхрийн борц

Сэтгэлээ гаргаж хийсэн тако

Энэ том тако 5 гаруй килограмм. Магадгүй энэ бүсгүй идэж дуусгаж чадаагүй л байх.








Зочин
2023/03/05 at 09:18
5кг гаран.