Хүн бүрийн бие махбодид хавдрын эс байдаг: харин хэрхэн хавдар болж үүсэхээс урьдчилан сэргийлэх вэ?

2

Орчин үеийн нийгэмд түгээмэл тохиолдох болсон аюултай өвчин бол хавдар. Хавдрын эс мутацад орж бие махбодиор тархана. Хавдрын эдгээр эс нь биеэр маш хурдацтай тархаж эхэлдэг. Эргэн тойрны тодорхой хүчин зүйлс ч үүнд нөлөөлнө, жишээ нь тамхи татах нь хавдрын эрсдэлийг нэмэгдүүлдэг. Гэсэн хэдий ч амьдралын эрүүл хэв маяг баримталж байгаа хүн ч гэсэн хавдар тусах эрсдэл бий.

Үүнийг уламжлагдаж ирсэн гентэй нь холбон тайлбарлана, мутацад орсон хавдрын эсүүд уламжлагдах ажээ. Хэдий та өөрийнхөө генийг хянаж чадахгүй ч гэлээ гадаад хүчин нөлөөг багасгах замаар гениэ сайжруулж болно.

Химийн гаралтай бодис хэрэглэж хавдрын эс тээж байгаа генийг идэвхжүүлэхээс илүүтэй байгалийн цэвэр гаралтай бүтээгдэхүүн хэрэглэж хавдрын эсийг дарангуйлж байх хэрэгтэй ажээ.

1. Бууцай

Япон судлаачдын хийсэн судалгаанаас харахад, бууцайны гликолипийн экстракт нь үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг болохыг тогтоожээ: чөлөөт радикалын нөлөөнөөс эсийг гэмтэхээс хамгаалахын зэрэгцээ хавдрын эсийн хөгжлийг дарангуйлдаг байна.

 

2. Байцаа

Навчит бүлд хамаарах бүхий л ногоо нь хавдрын эсрэг үйлчилгээ үзүүлдэг, гэхдээ байцаанд бусад ногоог бодвол илүү их полифенол агуулагддаг буюу ДНК гэмтэхээс хамгаалж эсийн мутац явагдахаас урьдчилан сэргийлдэг байна.

 

3. Брокколи

Байцааны адил уг ногоо нь ургамлын навчит бүлд хамаарна – бие махбодийн ДНК гэмтэхээс хамгаалах ажээ. Брокколи нь сульфорафан агуулдаг – хөхний хорт хавдрын эсийг дарангуйлдаг байна.

 

4. Цэцэгт байцаа

Цэцэгт байцаа нь хавдрын эсрэг үйлчилгээ үзүүлж байгааг хэд хэдэн удаагийн судалгаагаар баталж чадсан. Энэ нь уг байцаанд агуулагдах фитонутриентэй холбоотой – хорт бодисын нөлөөнд эвдэгдсэн ферментийг нөхөн төлжихөд нөлөөлдөг, өөрөөр хэлбэл хавдрын эсийг дарангуйлж эрүүл эсийг төлжих үйлчилгээ үзүүлнэ.

 

5. Амтат төмс

Амтат төмсний хэд хэдэн төрлийн нийлмэл нь хавдрын эсийн төлжилтийг таслан зогсоодог болохыг олон удаагийн судалгаагаар баталжээ, ялангуяа бүдүүн болон шулуун гэдэсний хорт хавдрын эсрэг үйлчилгээ үзүүлдэг байна.

 

6. Мөөг

Мөөг нь хавдрыг эсийн хөгжлийг эхэн шатанд нь таслан зогсоодог, хавдрын генетик мэдээллийг шинэ эсэд дамжуулах ажлыг тасалдуулдаг байна.

 

7. Нэрс

Нэрсэнд маш олон төрлийн антоциан урвалууд явагддаг, тэр дундаа дельфинидин, цианидин, мальвидин зэрэг. Эдгээр антиоксидантууд нь эсийг хавдраас хамгаалах ажээ.

 

8. Далайн ургамал

Далайн гаралтай бүхий л ургамал нь фукоидан агуулдаг – хүнд хэлбэрийн полисахарид бөгөөд хавдрын эс бие махбодийн эрүүл эсийг гэмтээхээс хамгаалдаг.

 

9. Нимбэг

Нимбэгт хүчтэй үйлчилгээ үзүүлэх лимонин гэх фитохимийн бодис агуулагддаг – хавдрын эсийг 80 хувь хүртэл багасгах үйлчилгээ үзүүлэх ажээ.

 

10. Бөөрөлзгөнө

Бараг бүх төрлийн жимсгэнэ эллагоны хүчлийн эх сурвалж болдог – хавдрын хөгжлийг зогсооход оролцдог бодис юм.

8
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
1
ГоёГоё
1
ХөөрхөнХөөрхөн
0
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Tsegii Tseegii

    Tsegii Tseegii

    2018/11/08 at 22:15

    Ganbold Enkhmaa

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *