Эм уух эсвэл өвчин намдаах наалт хэрэглэх ямар ч шаардлагагүй. Дараах 5 дасгал өвдөгний өвчнийг тэр дор нь эдгээнэ!

2

Юунаас болж өвдөг өвддөг вэ?

Өвдөгний өвчин бол түгээмэл тохиолддог асуудал, үүнд олон хүчин зүйл нөлөөлдөг. Заримдаа өвдөгний өвчнөөс болж алхах болон өөр бусад үйлдэл хийхэд хүндрэл учирдаг, тиймээс юунаас болж өвдөг өвдөж байгаа болон хэрхэн зөв эмчлэх тухай мэдэж байх хэрэгтэй.

Syda Productions / Shutterstock

 

Өвдөг өвдөхөд хүргэдэг түгээмэл шалтгаануудыг дурдвал:

  1. Остеоартрит, 50 болон түүнээс дээш насныханд тохиолддог, өвдгийг өвдөхөд хүргэдэг өвчин.
  2. Бусад төрлийн үе мөчний өвчнүүд, тухайлбал үе мөчний хэрэх өвчин.
  3. Шөрмөс, булчин эсвэл өвдөгний мөгөөрсний гэмтэл, тэр дундаа тамирчдад элбэг тохиолддог.
  4. Өвдөгний бурсит (өвдгөн дэх уутанцар шингэнээр дүүрч, хуримтлагдах).
  5. Тойг мултрах.
  6. Тойг хугарах.

Юунаас болж өвдөг өвдөж байгаагаас хамааран, хэд хэдэн төрлийн дасгал хийж, өвчнийг намдаах боломжтой.

Africa Studio / Shutterstock.com

 

Өвдөгний өвчинд ач тустай 5 дасгал

Нэгэнт та өвдгөө юунаас болж өвдөж байгааг нь мэдсэн бол, мэргэжлийн эмчид хандаж, хэрэв зөвшөөрөх юм бол дараах дасгалуудыг хийж болно. Эмчээс заавар зөвлөгөө авсны дараагаар дасгалуудыг хийж эхэлнэ, ингэснээр булчинг хүчтэй болгох бөгөөд үр дүнд нь өвдгөнд дэмжлэг үзүүлж, өвдөгний хөдөлгөөн хязгаарлагдахаас сэргийлэх эсвэл өвдөгний өвчинг намдаахад эерэг нөлөө үзүүлнэ. Дасгалуудыг хийж эхлэхийн өмнө эмчтэй сайтар ярилцаж, заавар зөвлөгөө авах ёстойг анхаарна уу.

Дараах 5 дасгал өвдөгний өвчнийг намдаах ач тустай юм. Дасгалуудыг тогтмол хийх ёстойгоос гадна хийж эхлэхийнхээ өмнө сайтар халаах хэрэгтэйг санаарай!

1. Хөлөө шулуун өргөх

Энэ дасгалыг хийхэд хүнд санагдах учиргүй, хэдийгээр та өмнө нь хийж байгаагүй ч гэсэн. Гуяны хамгийн том хэмжээтэй булчин болох дөрвөн толгойт булчинг хүчтэй болгож, хөгжүүлнэ. Хэрхэн хийх вэ:

  1. Нуруун дээрээ хэвтэнэ.
  2. Өвдгөө 45 градус нугалж, хөлийнхөө тавхайг газарт тавина.
  3. Хөлөө нэг нэгээр нь ээлжилж, шулуун дээш нь өргөнө.

3 удаа, 10-15 давтамжтайгаар хөл тус бүрдээ хийнэ.

S. M. Beagle / Shutterstock.com

 

2. Өвдөгний шөрмөсөө нугалж зогсох

Өвдөгний шөрмөс бол арын хэсэгт байрладаг булчин юм. Энэ шөрмөсийг хүчтэй болгохын тулд дараах дасгалыг хийх хэрэгтэй:

  1. Сандлын түшлэгээс барьж зогсоно.
  2. Хөлийн өсгийгөө аль чадахаараа өгзгөндөө хүргэнэ. Энэ байрлалыг хэдэн секундын турш барина.
  3. Нөгөө хөлдөө ээлжилж хийнэ.

3 удаа, 15 давтамжтайгаар хийнэ. Амархан санагдаж эхэлмэгц, шагайндаа бага зэрэг жин нэмж болно.

Pavel Ilyukhin / Shutterstock.com

 

3. Уруугаа харж, хөлөө дээш өргөх

  1. Гэдсэн дээрээ хэвтэж, хөлөө шулуун байрлуулна.
  2. Өгзгөний булчингаа чангалж, нэг хөлийнхөө шөрмөсийг чангалах үүднээс хөлөө тааз руугаа чиглүүлж, аль болох өндөрт өргөнө. Шулуун өргөх ёстойг санаарай!
  3. Энэ байрлалыг хэдэн секунд барьж, дараа нь өргөсөн хөлөө аажуухан буулгана. Давтаж хийнэ.

Хөл тус бүрдээ 10-15 удаа хийнэ. Энэ дасгалыг хийх үед таны нуруу өвдөх ёсгүйг анхаарна уу. Хэрэв нуруу чинь өвдвөл дасгалыг хийх хэрэггүй.

vladee / Shutterstock.com

 

4. Хананы скуат

Хананы скуат харагдаж байгаа шигээ амар хялбар биш, та эхлээд хичээгээд үзээрэй! Хэрхэн хийх вэ:

  1. Нуруугаа хананы эсрэг байрлуулж, хөлдөө мөрний хэмжээтэй зай авна.
  2. Өвдгөө удаанаар нугална, ингэхдээ өгзөг болон нуруугаа хананд хүргэсэн хэвээр байна.
  3. Одоо таны гуя паралель болсон байх ёстой. Энэ байрлалыг 5-10 секунд барина.

Хэдэн удаа давтаж хийнэ. Хийх бүрдээ аль болох олон секунд тухайн байрлалыг бариарай.

Artem Varnitsin / Shutterstock.com

 

5. Хөлийн булчинг өргөх

  1. Эгц зогсож, сандлын түшлэгээс барина.
  2. Өсгийгөө удаанаар аль чадахаараа дээш өргөж, эргээд буулгана.

10-15 давтамжтайгаар 3 удаа хийнэ. Амархан санагдаж эхэлмэгц, нэг хөлийнхөө өлмий дээр зогсож байгаад хийгээрэй.

Санамж: Хэрэв таны хөл, өвдөг эсвэл нуруу эдгээр дасгалуудын дундуур эсвэл дараа нь өвдөх юм бол, дасгалуудыг хийж болохгүй, оронд нь эмчид хандаарай.

Хэзээ өвдөгний өвчний талаар эмчид хандах ёстой вэ?

Зарим нөхцөлд өвдөгний өвчин зөөлөн мэдрэгдэж байвал, өөрөөрөө эдгэрэх нь бий. Гэхдээ зарим өвдөгний өвчин ноцтой байдаг учир, гарцаагүй эмчилгээ хийлгүүлэх шаардлага тулгардаг.

Хэрэв таны өвдөг дараах байдлаар өвдөж байвал эмчид хандаарай:

  1. Өвдгөн дээрээ ачаалал авч чадахгүй байх
  2. Өвдөг маш ноцтой хавдах
  3. Бүтэн тэнийх эсвэл уян хатан биш байх
  4. Өвдөг эсвэл хөлд мэдэгдэхүйц гажиг үүсэх
  5. Өвдөг орчимд халуурах болон тууралт гарах, хавдах болон зовиур мэдрэгдэх
  6. Өвдөгний тогтвортой байдал алдагдах

Өвдөгний өвчинд зайлшгүй анхаарал хандуулах ёстой. Хэрэв хэвийн болохгүй байвал, бусад шинж тэмдгүүд нэмж илрэх юм бол, эмчид хандаарай!

12
ХөөрхөнХөөрхөн
6
ГайхмаарГайхмаар
5
ГоёГоё
3
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Цээгий Цээгий

    Цээгий Цээгий

    2019/08/30 at 10:45

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *