Өмднийхөө тусламжтайгаар нарийхан харагдахыг хүсэж байгаа бол үүнийг санаж ав! Та биеийнхээ өөг төгс дарж чадна

1

Өдөр болгон даашинз, банзал өмсдөг эмэгтэй хүнийг та ер нь мэдэх үү? Орчин үеийн амьдралын хэв маяг эмэгтэйчүүдийг өөртөө эвтэйхэн хувцас өмсгөхөд хүргэж байна. Байгаль эх таныг мяраалаг биеэр чимсэн байж болно, тэглээ гээд та санаагаар унах хэрэггүй. Мяраалаг биеийг туранхай харагдуулах өмд бий – сонголт маш энгийн. Та гайхалтай харагдахыг хүсэж байна уу?

Өмдний сонголтын үндсэн дүрмийг баримталснаар та биеийнхээ өөг төгс дарж чадна.

 

Махлаг эмэгтэйчүүдэд зориулсан өмд

1. Даавуу

Нэгдүгээрт, төгс төгөлдөр өмдийг зөвхөн сайн чанарын даавуугаар л хийсэн байна. Мяраалаг бүсгүйчүүд хөнгөн, гэрэлтсэн даавуунаас татгалзаарай, жишээ нь: шифон, торго гэх мэт. Мөн жаккард, поплин болон нимгэн даавуунаас татгалзана.

Хар өнгийн даавуу нь эмэгтэй хүнийг чимээд зогсохгүй туранхай харагдуулдаг. Хар атласан өмд – том биетэй эмэгтэйчүүдийн цорын ганц заналт дайсан, гялгар даавуун дээр гэрэл ойж улам ч тарган харагдахад хүргэнэ шүү. Харин мат төрлийн даавуу нь гэрэл шингээж өөг дарах ажээ.

Өмдөнд илүү тохирох материал бол костюмны зөөлөн даавуу эсвэл жерси байж болно. Мөн жинсэн өмдийг мартаж болохгүй. Бүх хүмүүст тохирно, хамгийн гол нь өөрийн галбирт тохирсон загварыг сонгоход л гол учир оршино.

 

2. Загвар

Зөв оёдол, суудалтай өмд олж өмсөх нь одоо цагт бүрэн боломжтой. Дэлгүүрийн лангуун дээр төрөл бүрийн загвартай өмдөөр дүүрсэн.

Мяраалаг бүсгүйчүүдэд шулуун загвар, дорнын шулуун уужуу, мөн скинни буюу нарийхан загвар ч зохино. Өмдний зохих урт – шал хүртэл эсвэл илүү урт байсан ч болно. Мяраалаг бүсгүйчүүд байгаа өндрөөсөө намхан харагддаг гэдгийг нуух юун.

 

3. Жинс – шилдэг сонголт

Жинсийг фермер эсвэл ажилтнууд л өмсдөг байсан цаг одоо өнгөрсөн, өнөөдөр хүн болгоны хувцасны шкафанд байх ёстой хувцасны нэг болжээ. Мяраалаг бүсгүйчүүд ч мөн адил. Өөрийнхөө бие галбирт тохирох жинсэн өмдийг олж өмсөхөд амаргүй, зөвхөн загвараас гадна өнгө, үзэмжийг анхаарах хэрэгтэй.

Жинсний зузаан материал нь өөг дарна, хэрвээ загвар, өнгөө зөв сонгож чадвал та давтагдашгүй дүр төрхийг харуулж чадна.

Хажуугийн оёдол нь урд оёдолтойгоо нийлж байгаа загварыг сонгохоос гадна гэдэс нуусан гялгар бүс эсвэл хөл урт харагдуулах загвартай жинсэн өмд сонгоорой.

Жинсэн өмд сонгоход баримтлах бас нэг дүрэм – зөөлөн материалаар хийгдсэн хар бараан өнгийн жинс байх ёстой.

 

4. Өнгө

Хар бараан өнгө галбир засдаг гэдгийг бид мэднэ, тэглээ гээд өглөө, үдэшгүй хар өнгийн хувцастай явна гэж байхгүй. Нэгдүгээрт, настай харагдуулна, дүр төрх хүндэрнэ, тэгээд ч уйтгартай. Тод өнгийн өмд сонгохдоо нэг өнгийн байх ёстойг анхаарна уу.

Зураг, дүрстэй загвар сонгож байгаа бол жижигхэн зураг, дүрстэйг сонгохоос гадна зураас нь босоо байх ёстой анхаарна уу. Бусад дүрс таныг улам л бүдүүн харагдуулна. Гэгээлэг өнгө тарган харагдуулдгийг мартаж болохгүй. Тиймээс цагаан, тэнгэрийн хөх, гааны ногоон, цайвар ягаан, нимбэгийн шаргал өнгөнөөс зайлсхийхийг хичээгээрэй.

 

5. Хослуулах урлаг

Өмд сонгох – амархан, харин бусад хувцастай хослуулж, тохируулж өмсөх гэдэг том урлаг. Мяраалаг бүсгүйчүүдэд кардиган, пиджак зэрэг тохиромжтой. Свитер өмсөх гэж байгаа бол сул загварыг сонгоорой. Цамцны хувьд сул тавьсан загвар илүү тохиромжтой.

Бүс зөвхөн өмдний өнгөтэй адил, хэрвээ өөр өнгийн бүс зүүж байгаа бол улам л тарган харагдана гэж бодоорой. Өмдөн дотуур хийж өмсдөг футболк, нимгэн эсвэл зузаан цамцыг мартах хэрэгтэй. Ямар ч нөхцөлд өмдөн дээр зохицохгүй, харин банзалтай хослуулж өмсвөл илүү гоёмсог харагдана.

Ямар ч нөхцөлд гоё харагдах аргыг та мэдэж авлаа. Та ямар ч галбиртай байж болно, үүнд гайхуулах ямар нэгэн зүйл байгааг мартаж болохгүй. Тэр сайхан зүйлийг та хувцсаараа илүү тодосгож өгөөрэй. Хамгийн гол нь – өөрөө өөртөө итгэлтэй бай. Эрхэмсэг өргөсөн толгой, халуун дулаан инээмсэглэлгүйгээр ямар ч загвар амь орохгүй гэдгийг санаж яваарай.

Энэхүү хэрэгтэй нийтлэлийг найз нөхөдтэйгөө хуваалцахаа мартаж болохгүй шүү.

4
ГоёГоё
3
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
1
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *