20 жилийн турш өдөр бүр 8 цагийг дасгал хөдөлгөөнд зарцуулдаг байсан эр эцэст нь алхаж чадахаа больжээ

0

Өдгөө 60 настай нэгэн хятад эр өнгөрсөн 20 жилийн туршид өдрийн 8 цагийг гүйх, алхах, суулт хийх зэрэг идэвхтэй дасгал хөдөлгөөн хийдэг байсан ч архаг үе мөчний үрэвсэлтэй болж, өвдөлтөөсөө болоод бараг суумгай болжээ. Хятадын Шанси хэвлэлийн мэдээллэж буйгаар Хэнань мужийн Жэнжоу хотоос гаралтай уг эр өглөө бүр 2 цаг хагасыг алхаж, гүйж, суниаж өнгөрүүлснийхээ дараа ахин 2 цаг усанд сэлж, 800 удаа суулт хийж, зарим тохиолдолд гар дээр хэдэн зуун удаа суниаж, бадминтоноор ч хичээллэдэг байсан аж.

Хэдийгээр фитнессийн багш эсвэл мэргэжлийн тамирчин байгаагүй ч тэрээр 20 жилийн турш ийм дэглэм баримтлан дасгал хийж байжээ. Харамсалтай нь хэдэн долоо хоногийн өмнөөс биед нь тэсэхийн аргагүй зовиур илэрч, хөдөлж ч чадахаа больжээ. Ийнхүү суумгай болсон түүнийг гэр бүлийнхэн нь Хэнань мужийн Луояань Ортопедик эмнэлэгт хүргэж үзүүлэхэд архаг үе мөчний үрэвсэлтэй, эдийн хэт өсөлттэй, тохойны ясны сийрэгжилттэй гэх онош тогтоогджээ.

Тус эмнэлэгийн захирал Лиан Жие Вейбо сүлжээнд олон нийтэд хандан хэт их дасгал хөдөлгөөн хийх нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болзошгүйг анхааруулаад, долоо хоногт 3-5 удаа 1-1,5 цагийн дасгал хийх нь зүйтэй хэмээн уриалжээ.

11
ГайхмаарГайхмаар
8
ХарамсалтайХарамсалтай
7
Ха ХаХа Ха
6
ТэнэглэлТэнэглэл
4
ГоёГоё
2
БахархмаарБахархмаар
1
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *