Испани эр маш ховор тохиох өвчний улмаас эмнэлэгт ханджээ: эмч нар түүний арьсны цаанаас амьд өт олсон байна

2

Бохир ус зайлуулах хоолойд ажилладаг Испани эр дугуй өтөөр өвчилжээ – хэдий түгээмэл хэдий ч түүний хувьд үнэхээр хүнд хэлбэрийнх байсан юм. Өтний авгалдай нь түүний арьсны цаана мөлхөж байгаа нь харагдана. Эмч нар энэ тохиолдлыг “гипер халдвар” гэж тодорхойлжээ.

64 настай эр хөнгөн гүйлгэлт, загатнаатай тууралт гэсэн зовиуртайгаар Мадридын их сургуулийн эмнэлэгт ханджээ. Эмч нарын үзлэгийн явцад Strongyloides stercoralis шимэгч хорхойгоор халдварласан нь тодорхой болсон байна.

Уг өвчний судалгааны үр дүнг New England Journal of Medicine анагаахын сэтгүүлд хэвлэн нийтэлжээ. Өвчтөн эрийн арьсны цаана байгаа шимэгч хорхойг эмч нар хэрхэн илрүүлж байсныг зургаас харж болно. Шимэгч хорхойг өвчтөний биеэс 24 цагийн турш түүж авсан ажээ.

nejm.org

“Эмчилгээнд бичиж өгсөн эмийн хэрэглээний дараа өвчтөний гүйлгэлт, загатнаа эрс багассан” гэж New York Post-д ярилцлага өгсөн эмч танилцуулжээ. Өвчтөн ямар замаар өвчилснийг одоогоор тодорхойлж чадаагүй байна. Ямартай ч түүний ажиллаж байсан орчин нь өвчин үүсгэх гол шалтгаан болсон аж.

Эмч нарын хэлж байгаагаар уг өвчин олон жилийн турш үргэлжилж болзошгүй, учир нь ямар нэгэн шинж тэмдэг илэрдэггүй ажээ. Гэхдээ энэ өвчтөний хувьд онцгой тохиолдол болжээ: өвчтөн нугасны хорт хавдрын эмчилгээ хийлгүүлж байсан тул дархлааны систем суларсан байсан, иймд шимэгч хорхой идэвхжиж үржжээ. Үүний үр дагаварт гипер халдвар явагдсан байна гэж эмч нар дүгнэсэн байна.

180
ХарамсалтайХарамсалтай
51
ГайхмаарГайхмаар
50
ТэнэглэлТэнэглэл
48
ГоёГоё
46
БурууБуруу
19
БахархмаарБахархмаар
18
ХөөрхөнХөөрхөн
18
Ха ХаХа Ха
Баярлалаа!

5 Сэтгэгдэл

  1. Ari Ari

    Ari Ari

    2023/04/09 at 18:24

    Aimaar um be

  2. Munguntsetseg Ishdorj

    Munguntsetseg Ishdorj

    2023/04/09 at 19:17

    Ямар аймаар юм бэ

  3. Malaar bol tuuzan horhoi gedeg ym bga ym da

  4. Gunjee Gunjee

    Gunjee Gunjee

    2023/04/09 at 19:56

    Өвчин бүхэн бүүр нарийсаад элдвээр гардаг болжээ!!!Нэг муу нусгай хүртэл төрөл арилжаад вирустэй ч гэх шиг,харшилтай ч гэх шиг элдэв янз болчихсон байх юмаа!!!

  5. Tuya Tuya

    Tuya Tuya

    2023/04/09 at 21:52

    Manaid bol onoshloj emchilj chadahgui alaad hayh bh daa hunii toloo mash sain uzej onosholj ogoh yumaa.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *