Түүхэнд үлдсэн суутнуудаас дутахааргүй хэмжээний өндөр IQ-тай 10 алдартан

3

Хүний сэтгэн бодох чадварыг хэрхэн хэмжих, оюун ухаан гэдэг нэг зүйл үү эсвэл олон зүйл үү гэх мэт олон хачирхалтай сэдвүүдээр маргаан өрнөдөг ч одоогийн байдлаар хүн төрөлхтөн нэг л хэмжүүрээр сэтгэлгээний хурдыг хэмжиж буй нь IQ үнэлгээ билээ. Манай сайт уншигч танд суутнуудтай ижил түвшний оюуны чадамжтай алдартнуудыг танилцуулж байна.

1. Matt Damon: IQ – 160

Jack Plunkett/Invision/East News

Харвардын их сургуульд Английн утга зохиол судлаачийн мэргэжлээр суралцаж байсан жүжигчин Matt Damon сургуулиа дүүргэхэд хэдхэн хичээл дутуу байсан ч урлагийн замналыг сонгож байсан түүхтэй. Тэрээр онолын физикч асан Stephen Hawking-тай оюуны чадамж тэнцүү ажээ.

 

2. Quentin Tarantino: IQ – 160

Jordan Strauss/Invision/East News

“Pulp Fiction”, “Reserve Dogs” зэрэг олон гайхалтай бүтээлүүдийг найруулсан Quentin Tarantino-ын оюуны чадамжийн үнэлгээ 160 аж.

 

3. Kate Beckinsale: IQ – 152

katebeckinsale / instagram

“Pearl Harbor”, “Click” зэрэг бүтээлүүдэд дүрээ мөнхөлсөн жүжигчин бүсгүй нэгэн цагт Оксфордын их сургуульд Орчин цагийн хэл шинжээч мэргэжлээр суралцаж байсан бөгөөд түүний оюуны чадамжийн үнэлгээ 152 ажээ.

 

4. Sylvester Stallone: ​​IQ – 160

© Featureflash / Depositphotos, © Sophie Delar / Wikimedia Commons

“Rocky” киногоороо бидний танил болсон жүжигчин Sylvester Stallone-ийн оюуны чадамжийн үнэлгээ 160. Дэлхийн нийт хүн амын ердөө 0.1 хувь л энэ хэмжээний оюуны чадамжтай гэх судалгаа байдаг.

 

5. Conan O’Brien: IQ – 160

Kick USA/Kick USA/East News

Зохиолч, комедиан, хөтлөгч, продюсер Conan O’Brien 1985 онд Харвардын их сургуулийг түүхч, уран зохиолч мэргэжлээр дүүргэжээ. Түүний оюуны чадамжийн оноо 160 юм.

 

6. Mayim Bialik: IQ – 150-163

missmayim / instagram

“The Big Bang Theory” цувралд нейробиологич Amy Farrah Fowler-ын дүрийг бүтээсэн жүжигчин бүсгүй бодит амьдрал дээр ч нейро шинжлэх ухааны профессор зэрэгтэй бөгөөд англи, еврей хэлээр чөлөөтэй ярихын зэрэгцээ төгөлдөр хуур, гитар, бүрээ гэх мэт олон хөгжмийн зэмсгээр чадварлаг тоглодог.

 

7. Ashton Kutcher: IQ – 161

aplusk / instagram

“That ’70s Show” цувралын гол дүрээрээ алдаршсан жүжигчин Ashton Kutcher-ийн оюуны чадамжийн үнэлгээ 161 ажээ. Урлагийн замналаас гадна тэрээр хүмүүнлэгийн үйлд тогтмол оролцдог бөгөөд Uber, Spotify зэрэг компаниудыг байгуулагдахад хөрөнгө оруулж байсан туршлагатай хөрөнгө оруулагч гэдэг.

 

8. Marilyn Monroe: IQ – 165

© ozina / Depositphotos

Нэрт жүжигчин Marilyn Monroe-ийн оюуны чадамж Алберт Эйнштейнээс ч илүү байсан гэдэг. Хэдийгээр тэрээр академик боловсрол эзэмшээгүй боловч өөрийн цаг үедээ нийтийн хэв маягийг эвдэж, олон олон амжилт гаргаж байсныг бид мэдэх билээ.

 

9. Gerard Pique: IQ – 170

© 3gerardpique / Instagram, Helen Valentine/Capital Pictures/EAST NEWS

Нэрт хөлбөмбөгчин Gerard Pique Испанийн Барселона хотын Esade бизнесийн сургуульд эдийн засагч мэргэжлээр суралцаж байжээ. Аваргуудын лигт хоёр түрүүлсэн түүний оюуны чадамж 170 юм.

 

10. Rowan Atkinson: IQ – 178

Jack Shea/Starshots/Broadimage/Broad Image/East News

Mr. Bean-ийн дүрээрээ алдартай жүжигчин, комедиан Rowan Atkinson Их Британийн Ньюкастлын их сургуульд инженерээр суралцаж байсан бөгөөд хожим Оксфордын их сургуульд цахилгааны инженер мэргэжлээр магистрын зэрэг хамгаалж байжээ. Түүний оюуны чадамжийн үнэлгээ 178 гэдэг нь алдарт зохион бүтээгч Леонардо Да Винчитэй дүйцэх үзүүлэлт аж.

156
ХөөрхөнХөөрхөн
66
ГайхмаарГайхмаар
28
ГоёГоё
22
ТэнэглэлТэнэглэл
21
Ха ХаХа Ха
6
БурууБуруу
6
БахархмаарБахархмаар
6
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

10 Сэтгэгдэл

  1. Erdenechimeg Otgonbayar

    Erdenechimeg Otgonbayar

    2023/04/09 at 20:19

    Яаж хэмжиж гаргасан юм бол?

  2. Erdenebat Enkhtaivan

    Erdenebat Enkhtaivan

    2023/04/09 at 20:23

    No Brian May…?

  3. Булгаа Мийгаа

    Булгаа Мийгаа

    2023/04/09 at 20:31

    Мөнгөөр нь хэмжиж байгаа юм аа

  4. Undarmaa Amgalan

    Undarmaa Amgalan

    2023/04/09 at 20:31

    Erdenechimeg Otgonbayar Английн сэтгнл судлаач эрдэмтэн Айзенкийн тусгай тестээр шалгадаг гэж уншиж байсан…

  5. Erdenechimeg Otgonbayar

    Erdenechimeg Otgonbayar

    2023/04/09 at 20:35

    Undarmaa Amgalanшалгадаг тестүүд бг гэж уншиж л бн. Монголд ч бас нэг хэсэг тестээр шалгах бизнес ч юм шиг зүйл явагдаад бн. Хир найдвартай бг бол? Бас л харьцангуй шүү тэ?

  6. Undarmaa Amgalan

    Undarmaa Amgalan

    2023/04/09 at 20:40

    Erdenechimeg Otgonbayar Түүнийг сайн мэдэхгүй байна…

  7. Namjil Guai

    Namjil Guai

    2023/04/09 at 21:40

    шал худал жүжиглэл тэнэглэл эйнштёйнээс илүү ч гэх шиг. шуум од өвчин.

  8. Гаамаа Дэчин

    Гаамаа Дэчин

    2023/04/10 at 09:52

    Өндөр байлаа ч дэлхийн хэмжээний бүтээл гаргаагүй бол бүрэн ашиглаагүй бол хэрэггүй л дээ

  9. Ёргио Энхтөр

    Ёргио Энхтөр

    2023/04/10 at 10:48

    Угаас дэлхий дээр 160+iq тай хүн 8сая хавьцаа байх тооцоо бий

  10. Зочин

    2023/04/10 at 18:27

    Айкү хүнийг тодорхойлж чаддаггүй юм. Ньюкаслын их сургууль.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *