Хоёр хүүхдийн эцэг, 35 настай Герман эр хоёр эмэгтэйтэй гэрлэхээр шийджээ. Хамгийн гайхалтай нь түүний энэ шийдвэрийг эхнэр нь зөвшөөрсөн гэнэ

0

Хоёр хүүхдийн эцэг 35 настай Марко Санто Силва эхнэртэйгээ 2012 онд албан ёсоор гэр бүл болжээ. Харин одоо эхнэрийнхээ зөвшөөрөл дор 2019 онд танилцсан хоёр ч бүсгүйтэй бэлгэ тэмдгийн хурим хийхээр төлөвлөөд байна.

Марко 2019 онд 35 настай Жессика, Камилла хоёртой үдэшлэг дээр танилцаж бие биедээ ихэд таалагджээ. Төд удалгүй тэр гурав болзож эхэлсэн бөгөөд хоёр бүсгүй Маркогоос өөр эрийг тоож харахаа больсон байна. Тэд одоо Маркогийн амьдардаг хотод зэрэгцээ байшинд амьдрахаар төлөвлөөд байгаа ажээ. Марко эхнэр, 2 охины (4 настай, 7 настай охид) хамт амьдардаг байсан юм. “Учиртай гурван толгой” ч мөн хүүхэдтэй болох хүсэлтэй, гэхдээ сургуульд ороход нь хүүхдүүд шоглох байх гэдгээс эмээж байна гэж ярьжээ.

“Азаар бидний гэр бүл биднийг бүгдийг дэмжиж байгаа. Хүүхдүүд маань ч мэднэ, хамтран амьдрагч бүсгүйчүүдтэйгээ сайн ойлголцдог. Мэдээж амьдрал л болсон хойно дэмжих нэгэн байхад амьдралын өөр хэв маягийг хүлээж авахыг хүсэхгүй нэг хэсэг ч бий. Хамгийн том, цорын ганц асуудал: хүүхдүүдийг маань бусад хүүхдүүд шоглох вий гэдгээс л эмээж байна, гэхдээ бид хүүхдүүдээ өөртөө итгэлтэй бас нээлттэй хүмүүс болгон өсгөхөөр хүмүүжүүлж байгаа” гэж Марко ярьжээ.

“Биднийг цуг агаарт салхилж байхад хүмүүс их эргэж хардаг: эмэгтэйчүүд нь айдастай нүдээр харах бол эрчүүд нь илт атаархсан харцаар харна. Эрчүүд надаас их асуудаг л даа: эхнэртэйгээ харилцаагаа таслахгүйгээр яаж гэр бүлээс гадуурх харилцааг хүлээн зөвшөөрүүлж чадаж байна вэ гэж”.

“Урьд нь ийм харилцаа хардалтаар л дуусдаг байлаа, харин одоо бид бие биенээ хардахаа больсон. Үл ойлголцох зүйл гарвал бид цугтаа сууж байгаад ярилцаж, тохирох шийдвэрийг гаргадаг”.

Марко, Жессика болон Камилла нар олон талт харилцаа гэр бүлд байж болохыг дэлхий дахинд харуулахыг хүсжээ.

“Бидний харилцаа бидний хувьд бусдынхаас юугаараа ч ялгагдахгүй. Олон талт харилцаа, гурван хүний дунд. Бид – бие биенээ бүхий л талаар дэмжиж яваа гурван хүн. Бидний хайр дурлал “туршилт” гэхээсээ илүү тодорхой хэмжээнд гүн гүнзгий, бидний харилцааны суурь бат бөх учраас өдий болтол үргэлжилж байна” гэж Марко ярьжээ.

Уншигч та энэ үйл явдлын хувьд ямар байр суурьтай байна вэ?

3
Ха ХаХа Ха
2
ХарамсалтайХарамсалтай
2
ГоёГоё
1
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *