Яагаад өдөр бүр нэг бүтэн авокадо идэх ёстой хэд хэдэн шалтгааныг танд тайлбарлаж өгье

3

Авокадо нь шим тэжээлээр баялаг тул эрүүл мэндэд олон талаараа шиг тустай жимс юм.

Авокадог тогтмол хэрэглэдэг хүмүүс илүү эрүүл байгааг судалгаагаар тогтоожээ.

Тийм учраас авокадогийн хэрэглээг хязгаарлах хэрэггүй юм… Татгалзаж байгаа бол та эрүүл мэнддээ өгөх дараах ашиг тусыг алдаж байна гэсэн үг.

 

1. Авокадо шим тэжээлээр баялаг

Авокадо нь шим тэжээлийн эх сурвалжаараа маш баялаг. Порц болгон нь бараг 20 гаруй нэр төрлийн амин дэм болон эрдэс бодис агуулдаг. Нэг өдрийн хэрэглээнд гэхэд л дараах шим тэжээлтэй бодис агуулагдаж байна:

  • 3% К амин дэм
  • 41% фолат
  • 33% С амин дэм
  • 28% пантотен хүчил
  • 28% кали
  • 26% В6 амин дэм
  • 21% Е амин дэм
  • 19% зэс

 

2. Эрүүл тосны эх сурвалж

Авокадо нь тосны агууламж өндөр хэдий ч энэ нь “сайн тос” юм.

Энэ төрлийн тос нь цусан дахь холестерины өндөр түвшнөөс шалтгаалсан зүрхний шигдээс, цус харвалт зэргийн эрсдэлийг бууруулна.

 

3. Жингээ хянана

Гайхалтай, авокадо турахад үнэхээр их тусална.

Nutrition Journal сэтгүүлд нийтлэгдсэн судалгааны тайлангаас харахад, илүүдэл жинтэй хүн тал авокадо л идэхэд өлсгөлөнгийн мэдрэмжийг нь багасгаж жингээ хасахад нь тусалдаг гэжээ.

 

4. Чихрийн шижинг таслан зогсооно

Авокадо нь цусан дахь сахарын хэмжээг тэнцвэржүүлэхэд тусалдаг гэж үзэх болжээ.

Цусан дахь сахарын хэмжээг багасгаснаар чихрийн шижин тусах эрсдэлийг багасгана. Уг өвчин америкчуудын 40%-ийг хөндөж байгаа аюулт өвчин (тус улсын Өвчин судлал, урьдчилан сэргийлэх төвийн тоо баримтаар) юм.

 

5. Үрэвсэлтэй тэмцэнэ

Бие махбодийг дарангуйлж байгаа архаг үрэвсэл нь амьсгалын багтраа, харшил, үе мөчний үрэвсэл, Альцгеймерийн өвчин, зүрхний өвчлөл болон хорт хавдар зэрэг олон өвчний х сурвалж болдог. Эдгээр өвчнүүд бүгд одоо цагийн аюулт өвчнүүд юм.

Авокадо нь үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлнэ. Уг жимсэнд агуулагдах олеины хүчил – маш олон талын эерэг үйлчилгээтэй.

Олеины хүчил үрэвслийн тархалтыг бууруулж байгааг олон удаагийн судалгаа баталжээ.

 

6. Эрүүл нүд

Лютеин болон зеаксантин нь нүдэнд шар толбо үүсэхээс (энэ нь нүд сохрох үндсэн шалтгаан) хамгаалдаг.

Лютеин болон зеаксантинийг авах цорын ганц арга – зөвхөн хоол хүнсээр дамжуулж, тийм учраас бид энэ бодисоор баялаг хоол хүнс түлхүү хэрэглэх зайлшгүй шаардлагатай.

Тэгээд ямар хоол хүнс гэдгийг нь таа даа?

Нэгэн судалгаагаар дараах баримтыг нотолсон: авокадо нь өргөн хэрэглээний 20 жимсэн дундаас хамгийн их хэмжээний лютеин агуулж байгаа жимс. Мөн зеаксантиний өндөр агууламжтай, тэгэхээр нүдний эрүүл мэндээ хангахын тулд авокадо түлхүү хэрэглээд байж дээ.

 

7. Эрүүл арьс болон үс

Эрүүл тос болон үрэвслийн эсрэг үйлчилгээ нь арьсыг зөөлрүүлж, үсийг гялалзуулах нөлөө үзүүлнэ.

Өдөрт нэг жимс идэхэд өдрийн авах ёстой хэмжээний Е амин дэмийн 20 гаруй хувийг та авч чадна, өөрөөр хэлбэл таны бие махбодийн эд эс өөрийгөө чөлөөт радикалын гэмтлээс хамгаалж хөгшрөх үйл явцыг удаашруулна гэсэн үг юм.

Е амин дэмээр баяжуулсан гэх тодотголтой арьс арчилгааны үнэтэй тос худалдаж авч байхын оронд авокадо ид. Эсвэл авокадогийн тос хэрэглэж хөгшрөлттэй дотроосоо тэмцээрэй.

 

8. Холестерины хэмжээг бууруулна

Насанд хүрэгчдийн гурван хүн тутмын нэг нь холестерины их хэмжээгээр шаналж байна, энэ нь зүрхний өвчлөлд хүргэх өндөр эрсдэлтэй. Аз болж холестерины хэмжээг бууруулах олон арга бий.

Эдгээр аргуудын нэг нь авокадогийн тогтмол хэрэглээ болохыг судлаачид тогтоожээ. Авокадо нь холестерины хэмжээг багасгана, цусан дахь триглицеридийн түвшинг бууруулахаас гадна муу холестерины хэмжээг багасгахын зэрэгцээ сайн холестерины түвшинг нэмэгдүүлдэг.

 

9. Шим тэжээлтэй бодисыг шимэгдүүлэхэд тусална

Амин дэм, эрдэс бодис зэрэг шим тэжээлтэй бодисын тухай сэдэв хөндөгдөхөд бид идэх л ёстой гэж ойлгодог. Хэдий хэр хэмжээгээр хэрэглэж байгаа нь огт хамаагүй ханддаг.

Бие махбодидоо шимэгдүүлэх нь чухал.

Зарим нэг шим тэжээлтэй бодис нь тосонд уусдаг, өөрөөр хэлбэл тостой нэгдэж байж бие махбодид шимэгдэж үйлчилгээгээ үзүүлнэ. Тосонд уусах шим тэжээлтэй бодисуудаас дурдвал, А амин дэм, Д амин дэм, Е болон К амин дэмүүд мөн зарим нэг антиоксидантууд байна.

Бууцай эсвэл луувантай салатанд тал авокадо хийснээр та альфа-каротин антиоксидантыг 8,3 дахин, бета – каротиныг 13,6 дахин харин лютеинийг 4,3 дахин илүү шимэгдүүлж өөртөө шингээн авч чадна. Тэгэхээр салатандаа авокадо хийгээд байхаас өөр яахав.

 

10. Хорт хавдартай тэмцэхэд үүрэг гүйцэтгэнэ

Хэд хэдэн удаагийн судалгаагаар авокадо нь хорт хавдартай тэмцэхэд сайнаар нөлөөлж байгааг тогтоожээ.

Авокадогийн экстракт нь түрүү булчирхайн хавдрын эсийн хөгжлийг удаашруулах, тэр ч бүү хэл зарим тохиолдолд бүр зогсоож байгааг хэд хэдэн удаагийн туршилтаар илрүүлжээ. Бас нэгэн судалгааны үр дүнг дурдвал, авокадо нь химийн эмчилгээний гаж нөлөөг багасгахад тусалж байв.

Дээрх судалгаанууд нь зөвхөн тодорхой хязгаарт хийгдсэн гэдгийг та бүү мартаарай. Тиймээс авокадог хүнсэндээ түлхүү хэрэглэж эхэлцгээе. Амттай энэ жимсийг бид хүнсэндээ олон аргаар хэрэглэж болно.

13
ГоёГоё
2
БахархмаарБахархмаар
1
Ха ХаХа Ха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

8 Сэтгэгдэл

  1. Ganaa Ganush

    Ganaa Ganush

    2019/05/13 at 11:10

    Juka Gz Gerel Gerel

  2. Bat Dulam

    Bat Dulam

    2019/05/13 at 15:05

    unetei jims udur bur ideh hetsuu shd

  3. Tsedenbal Enkhjargal

    Tsedenbal Enkhjargal

    2019/05/14 at 14:42

    Монголд ургадаггүй жимсийг кг-ыг нь 35000 төг-өөр авч идэж чадах хүн хэд бгаа бол?

  4. Tserendulam Baadaikhuu

    Tserendulam Baadaikhuu

    2019/05/15 at 08:05

    1ш авокода миний дэлгүүрт 4900төг

  5. Vandag Battsetseg

    Vandag Battsetseg

    2019/05/15 at 12:21

    Энэ ч сайхан жимс шүү яг л манай самар

  6. Baljidsuren Baljidsuren

    Baljidsuren Baljidsuren

    2019/05/15 at 13:03

    Даанч үнэтэй , авмаар л байна
    Цалин тэтгэвэр нэмэхэд эргээд бараа эргэлт нэмэгдэнэ ,

  7. Оюунцэцэг Сэтээ

    Оюунцэцэг Сэтээ

    2019/05/15 at 19:18

    үрд хөршд авакода жимс тарьдаггүй гэсэн мөртлөө үрдаас орж ирдэг түл эргэлздэг

  8. Suwdaa Seegmüller

    Suwdaa Seegmüller

    2019/05/15 at 20:17

    ???

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *