
Нью Орлеансын авьяаслаг зураач Хизер Хенсен /Heather Hansen/ аварга том цагаан зотон даавуу, нүүрсэн харандаа ашиглан зурах дуртай. Тэрбээр саяхан Emptied gestures нэртэй өөрийн төслийг танилцуулсан ба хэрхэн бүтээлүүдээ хийдэг болохоо маш тодорхой харуулсан байна. Тэлж дэлгэсэн цагаан зотон даавуун дээр хэвтээд зургаа зурахдаа нэг атиралдан нугаларч, нэг бол байдгаараа сунан тэлэх маягаар аажуухан хөдлөх Хенсен хэлэхдээ “Ертөнцийн зүрхтэй миний зүрхний цохилт нэгэн хэмээр цохилохыг мэдэрч, зургаа зурдаг.” гэжээ. Хөдөлгөөн бүртээ сэтгэлийн хөдлөлөө шингээхийг эрмэлзэж зурдаг зураач эмэгтэйн бүтээлүүдийн зургуудыг сайтынхаа Арт булангийн шинэ нийтлэлээр сонгон байршуулж байна.























