Таны хөгшрөлтийн хурдыг тархи тодорхойлдог! Тиймээс сэтгэлзүйн насаа хянаж байх нь чухал

4

Иргэний үнэмлэх дээрх нас гэдэг бол хүний биологийн настай бараг ямар ч хамаагүй гэдгийг одоо хүн болгон мэдэх болжээ. Эмэгтэйчүүдэд энэ нь бүр ч тод илэрдэг. Зарим эмэгтэйчүүд 30 настай боловч 50-тай юм шиг, зарим нь 60 гарчихаад 25 настай залуухан бүсгүйчүүдтэй зоригтой өрсөлддөг билээ. Яагаад ингэдэг хэрэг вэ?

Судлаачид урт наслахын нууцад генетик болон залуужуулах бусад арга хэрэгсэл ямар нэгэн хамаагүй гэж үзэж байна. Хөгшрөлтийн гол шалтгаан нь тархи билээ. Ингээд энэ тухай тодорхой авч үзье.

 

Нийгэм-сэтгэлзүйн нас

Хүний сэтгэлзүйн нас гэсэн ойлголт бий. Чухам энэ нь хүний үйл хөдөлгөөн, гадаад төрхийг тодорхойлдог ба тархинаас хамаардаг зүйл юм. XIX зуунд 35-40 насны эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг ихээхэн хөгшин гэж үздэг байсан байна. Одоо хэтэрхий их мэдээлэл, хүний завгүй байх зэргээс шалтгаалан урт насалдаг болсон ба насны ангиллыг эргэн харах цаг болжээ.

ДЭМБ насны шинэ ангилал тодорхойлсон байна: одоо залуу насыг 25-44 гэж үзэх болжээ. Тиймээс 40 настай эмэгтэйчүүдийг залуу бүсгүй гэж нэрлэж болох ба хүмүүсийн тохуурхан хэлдэг байсан шиг хоёрдугаар сорт гэж хэлж болохгүй нь. 44-60 насыг орчин үеийн хүний дунд нас гэж үзэх ба 60-75 насны хооронд ахимаг насны, 75-90 насны хүнийг хөгшин гэх нь. 90 наснаас дээш настай хүнийг өндөр настан гэж нэрлэх болсон байна.

Гэхдээ хүн болгон 40 насандаа залуухан бие, царайгаа хадгалж чадахгүй ба 50 болон 60 насны үед энэ нь бүр ч хэцүү зүйл юм. Бие сэтгэлээрээ залуухан байхад хамгийн түрүүнд саад болдог зүйл бол бидний сэтгэл зүй, амьдралд хандах хандлага, дотоод ертөнц юм. Түүнээс гадаад дүр төрх шалтгаална. Тэрбумаар тоологдох хөрөнгө зарсан судалгаануудын гол үр дүн нь бидний хөгшрөлтийн хурд бидний тархинаас шалтгаална гэсэн зүйл юм.

Үүнийг амархан нотолж болно. Бидний амьдралын эхний хэсэгт тархи маань таньж мэдэж авах зүйлд завгүй байж олон шинэ зүйл мэдэн, янз бүрийн дүгнэлтэнд хүрдэг. Тийм учраас бүх л организм энэ үйл ажиллагаанд оролцож нөөц боломжоо дээд зэргээр ашигладаг билээ. Гэтэл хорвоо дэлхий шинэ сонин биш болж, янз бүрийн зүйл шинээр таньж мэдэхээ байж, үйл ажиллагаа сайжруулж, сурахаа болих үед хөгшрөлт шууд эхэлдэг байна. Таны тархи, бие организм дээд хүчээрээ ажиллахаа больдог байна. Нэмээд хэлэхэд чухам ийм шалтгаанаар Альцгеймерийн өвчний янз бүрийн хэлбэр бий болдог билээ.

Сэтгэлзүйн хөгшрөлтийг цагт нь таньж мэдэж болно. Түүний 3 үндсэн үзүүлэлт бий.

Сэтгэлзүйн хөгшрөлийн илрэл

1. Цаг хугацаанд хандах хандлага

Таны амьдралын хамгийн сайхан үе болоод өнгөрсөн, дахиад шинэ сайхан юманд цаг үгүй мэт бодол, сэтгэл төрөх үед та хөгширч эхэлж байгаа нь тэр. Хөгшин хүн дурсамжаар амьдардаг бол залуу хүн төлөвлөгөөгөөр амьдардаг билээ. Гутрангуй үзэл, ирээдүйгүй байдал, ямар нэг төлөвлөгөөгүй байх, зогсоо зайгүй дурсамж зэрэг нь хүний сэтгэл зүйн хөгшрөлийн шинж, биологийн хөгшрөлийн катализатор-хурдасгагч билээ.

Америкт хүн 60 хүрээд их сургуульд орж, янз бүрийн курст явдаг нь дэмий зүйл биш юм. Шинэ юм болгон тархины ажиллагааг сайжруулж, өөдрөг үзэл бодол төрүүлдэг. Өөрөөр хэлбэл залуужуулдаг байна.

 

2. Хязгаарлалт

Сэтгэлзүйн хөгшрөл нь хүний өөртөө хандах хандлагатай шууд хамааралтай юм. “Би 50 насандаа 20 настайдаа хийж байсан зүйлээ хийж чадахгүй. Би одоо сольт эргэх, шүхрээр үсрэх зэргийг оролдох ч үгүй“. Нас явах тусам бид өөрсдөдөө улам бүр олон хязгаарлалт хийдэг бөгөөд энэ нь биеийн байдал, хариуцлага (хүүхэд, ажилтан) зэрэгтэй холбоотой юм.

Гэхдээ бидний амьдралын үе бүхэн шинэ боломжийг нээж байдаг. Хэрвээ ямар нэг зүйлийг хийхэд биеийн хүч боломж үгүй бол уран бүтээлийн авьяас чадвараа хөгжүүлж болох юм.

Шинэ хэл үз, явган аялал хий, шинэ улс үз, янз бүрийн үйл ажиллагаа зохион байгуул. Тэгвэл олон 20 настнууд таньтай өрсөлдөж чадахгүй билээ. Өөрийгөө бүү хязгаарла, боломжийг хай.

 

3. Сэтгэл хөдлөлийн тогтвортой байдал

Орчин үеийн шинжлэх ухаан, мянган жилийн туршлага нь жаргалтай, хүндлэлтэй хүн урт наслаж, сайхан харагддаг гэдгийг баталдаг. Тогтвортой сэтгэл зүй гэдэг бол залуу байхын нэг үндэс юм. Шинэ өөрчлөлтөд амархан дасаж чаддаг, бэрхшээлийг давахдаа аливаа зүйлд тайван хандаж, болох бүтэхгүй зүйлд хэт санаа зовохгүй байж чадвал та үргэлж залуугаараа байна.

Амьдралын баясгалантай хүмүүсийн царай, нүүрний хэлбэр өөр байдлаар тогтох ба хөгшрөлтийн үрчлээ бага байгаа нь сэтгэл татам сайхан харагддаг.

Сайныг харж, алиа хошин байж амьдралын өдөр хоног бүрт баярлаж байх нь сэтгэлзүйн хувьд залуу байх гол нөхцөл юм шүү. Энэ нь тархины янз бүрийн дааврын болон нейрохимийн үйл ажиллагаатай холбоотой юм.

Хөгж, юу ч болж байсан баярла, хамгийн гол нь паспорт дээрх төрсөн өдрийг бүү тоо. Олон хүн өөрийгөө арчлах, өөртэйгөө ажиллахаа 50 хүрээд больдог ба энэ нь насанд нь таарахгүй эсвэл оройтсон гэсэн шалтгаан хэлдэг. Энэ бол таны амьдрал, таны сэтгэл хөдлөл, таны бие билээ. Хэн ч таныг ямар нэг зүйлд буруутгах эрхгүй.

Таны сэтгэлзүйн байдал таны биологийн хөгшрөлийн хурдыг тодорхойлдог. Та үүнтэй санал нийлж байгаа эсэх талаараа сэтгэгдэл дээр бичээрэй. Мөн энэ сонирхолтой нийтлэлийг найз нартаа хуваалцаарай.

176
ХөөрхөнХөөрхөн
40
БахархмаарБахархмаар
18
ГоёГоё
17
ГайхмаарГайхмаар
11
Ха ХаХа Ха
7
ТэнэглэлТэнэглэл
7
ХарамсалтайХарамсалтай
5
БурууБуруу
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Цэдэвдулам Гаваа

    Цэдэвдулам Гаваа

    2018/04/05 at 15:12

    Unen hugshirsuun geed YU Ch unshihgui bur tarhia zogsooj bna sh dee uhtlee zutge buh yumand

  2. Н. Эрдэнэчулуун

    Н. Эрдэнэчулуун

    2018/04/05 at 19:01

    Харин тийм л юм байна л ээ ?

  3. Цэдэвдулам Гаваа

    Цэдэвдулам Гаваа

    2018/04/05 at 20:33

    Hugshirsnuuruu turee bariad amar bh sanaatai bgaan bas ih amarhan uhne sh dee

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *