Ажил олгогч нарын ярилцлага дээрээ ашигладаг сэтгэл зүйн сонирхолтой тест

2

Нийгэм-сэтгэл зүйн мэргэжилтэн Сьюзан Деллингер 1978 онд дэлхий дахинд психогеометрийн тестээ танилцуулжээ. Өнөөдөр уг тестийг маш олон ажил олгогч нар ашиглаж байна: ажил горилогчдын сул болон хүчтэй талыг үүгээр илрүүлнэ.

Хэрвээ танд уг тестийг санал болговол таны намтар бус харин тестийн үр дүн шийдвэр гаргахад нөлөөлнө гэдгийг сануулъя.

Геометрийн дүрсүүдийг ажиглана уу

 

Эдгээр дүрсийн чухам аль нь танд илүү ойр санагдаж байна. Нэгийг сонгоод тестийн үр дүнтэй танилцана уу.

 

1. Дөрвөлжин

Хөдөлмөрч, ажлыг дуустал нь гүйцэтгэнэ, шаргуу – энэ бол Дөрвөлжингийн үндсэн шинж чанар. Тэвчээр болон авхаалж самбаа нь тэднийг салбартаа шилдэг мэргэжилтэн болгож чадна. Тэд шинэ мэдээллийг байнга авахыг хүсэж байдаг.

Мэдлэг нь системчлэгдсэн, тавиур болгон дээр эмх цэгцтэй өрсөн мэт. Аливааг таамаглах дургүй, жижиг сажиг зүйлд ч анхаарал хандуулж нарийвчлан тооцоолно. Ямар нэгэн үйл явдлын тогтсон хэв маягийг эвдэхэд тэд дургүй, тиймдээ ч тэдний үйл хөдлөлийг урьдчилан таамаглаж болохоор.

Нямбай, дүрэм журам баримтлах нь дээд зэрэг. Сэтгэл хөдлөл төдийлөн сайн хөгжөөгүй байдал нь эргэн тойрны хүмүүстэй харилцаа тогтооход асуудал үүсгэж болно.

 

2. Гурвалжин

Гурвалжин – эрч хүчтэй, эр зоригтой хүн. Зан аашийн онцлог – чухал зүйл дээр анхаарлаа хандуулж чаддаг. Нөхцөл байдлыг шуурхай гүн гүнзгий дүгнэж чадахаас гадна гол зүйл дээр л анхаарлаа хандуулна.

Өөртөө итгэлтэй, өөрийгөө зөв гэж бодож явдаг. Аливаа удирдах эсвэл бусдын өмнөөс шийдвэр гаргах хүсэл нь бусадтай байнга өрсөлдөхөд хүргэнэ. Тэд аливааг хүлээн зөвшөөрөхдөө дутагдалтай, өөрийнхөө алдааг тэр болгон хүлээн зөвшөөрөхгүй.

Тэдний хувьд ажлын амжилт маш чухал, тэд дээд түвшний албан тушаалтан болохыг хүснэ. Муу тал гэвэл – өөртөө бүх анхаарлаа хандуулахыг хүсдэг, хувиа хичээсэн үзэлтэй.

 

3. Зиг заг

Уран бүтээлч хүн. Сэтгэн бодох, ургуулан бодох чадвар өндөртэй. Аливааг дагаж мөрдөнө гэдэг тэдний зан чанар биш. Зарим нэг бодол нь тэднийг буруу алхам хийхэд ч хүргэнэ. Жижиг сажиг зүйлтэй орооцолдохгүй, амьдралыг хялбараар хүлээн авахыг хүсдэг. Энэ байдал нь гоо сайхныг харахад тусладаг ажээ, өөрөөр хэлбэл гоо сайхны мэдрэмж нь хөгжсөн.

Хариуцлага үүрүүлсэн газар Зиг загийнхан ажиллаж чадахгүй. Тэдэнд бие даасан хараат бус байдал хэрэгтэй. Тав тухтай орчинд тэд ажлаа бүрэн гүйцэтгэж чадна – шинэ санаа, ажлын арга барилыг боловсруулах ажээ.

Тэд бол идеалист хүмүүс. Энэ 5 дүрсээс хамгийн хөнгөн сэтгэлтэй нь. Тэвчээргүй гэх тул амьдралынхаа зорилгод тэр болгон хүрч чаддаггүй.

 

4. Дугуй

Тэд эвтэй, найрсаг хүмүүс. Хамт олон, бат бөх гэр бүлийг бий болгож чадна. Тэд бол маш мэдрэг хүмүүс. Хүмүүсийг сайн “уншиж” чадах тул залилагчийг амархан таньж мэднэ.

Тэд ажил хэрэг бус бусдад хандсан. Энх тайвныг сахих хүсэлтэй тул өөрийнхөө байр сууринаас ч хазайж мэднэ. Тэд үл ойлголцол гэдэг зүйлийг тэвчихгүй. Дугуй дүрс сонгосон хүмүүс шийдэмгий байх нь ховор.

Ухамсар, үнэнч шударга байдал гэдэг бол тэдний амьдралын зарчим. Мэдрэмж, ухамсрын үнэ цэнээ тэд сайн баримталдаг. Үзэл бодол өөр хүмүүстэй уулзаж учирсан ч гэсэн ямар нэгэн адил зүйл олохыг хичээнэ.

 

5. Тэгш өнцөгт

Түр зуурын гэж хэлмээр хүмүүс. Тэд одоогийн амьдралдаа сэтгэл дундуур, амьдралынхаа нөхцөл байдлыг сайжруулах эрэлд гарчээ.

Ийм хүмүүсийн шинж чанар – шилжилтийн үе дээрээ байгаа учраас урьдчилан таамаглашгүй. Өөрийгөө дутуу үнэлсэн ч гэлээ илүү болохын тулд шинэ зүйлийн эрэлд гарчээ: ажил төрөл, имиж гээд….

Өрнөж буй үйл явдалд чин сэтгэлээсээ анхааралтай хандаж эр зориг гаргаж чадна. Шинэ санаанд нээлттэй, аливаад дасан зохицох чадвартай. Нөгөө талаасаа шилжилтийн үе дээрээ хэн нэгэн дарангуйлагчийн золиос болоход амархан. Яагаад гэвэл тэд итгэмтгий гэнэн хүмүүс байдаг.

Сонгосон дүрсээрээ өөрийгөө таньж мэдэв үү?

24
БахархмаарБахархмаар
8
ГоёГоё
6
Ха ХаХа Ха
4
БурууБуруу
4
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Bayan Ochir Erdenechimeg

    Bayan Ochir Erdenechimeg

    2018/04/07 at 19:41

    Vnee bicheerei

  2. Зочин

    2024/04/03 at 16:09

    tegsh untsugt

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *