Тархины цусан хангамжийг сайжруулах 5 зөвлөгөө

3

Тархины цусан хангамж гэж ярихад бид амьдралын туршид тархинд очиж байгаа цусны хэмжээг ойлгодог. Зүрхний шахаж байгаа нийт цусны 20% нь тархинд очдог гэдэг мэдээ танд сонин санагдах байх. Цусанд глюкоз агуулагдана – эрч хүчийг боловсруулах чухал бодис юм.

Тархинд очих цусны хэмжээ багасвал юу болох вэ? Аливаа эрхтэнд очих цусны хэмжээ багассанаар ишеми (хэсгийн цус багадалт) болно. Ингэснээр эд эс үхэж хоорондын холбоос суларна. Энэ нь ой санамж муудах, ишемийн харвалтанд хүргэх ажээ.

Тархины цусан хангамжийг дэмжсэнээр олон өвчнөөс урьдчилан сэргийлэх бөгөөд оюуны чадамжаа дээшлүүлэх боломжтой, жишээ нь ой санамж болон анхаарал төвлөрүүлэх чадамж дээшилнэ.

Тархины цусан хангамжийг хэрхэн дэмжих вэ? Тархины төдийгүй бие махбодийн цусан хангамжийг сайжруулах 5 зөвлөгөөг өгөхөөр бэлдлээ.

1. Аэробик дасгал

Аэробик дасгал нь зүрх, судасны системийн үйл ажиллагааг дэмждэг. Өөрөөр хэлбэл тархины цусан хангамж сайжирна. Энэ төрлийн дасгалын тусламжтайгаар таны бие махбодь хүчилтөрөгчөөр бүрэн хангагдана.

Үүнд тархины эд эс ч мөн хамаарна. Хүчилтөрөгчийн урсгал нь эд эсийг сэргээж идэвхжүүлдэг ажээ.

Тархины цусан хангамжаа сайжруулахыг хүсэж байгаа бол ямар дасгалыг сонгох вэ? Энгийн дасгалуудаас та сонгох боломжтой:

  • Өдөр болгон 30 минут алхах
  • Өдөр болгон 15 минут гүйх
  • Бүжиг
  • 15 минут дугуй унах
  • Гэртээ хийх аэробик дасгалууд

 

2. Тархины цусан хангамжийг сайжруулах хоол хүнс

Бидний тархинд сайнаар нөлөөлөх хоол хүнс бий. Тархи зүрхний шахаж байгаа цусны 20%-ийг авдаг гэдгийг бид мэднэ. Уг эрхтэн нь мөн эрч хүчээр ч сэлбэгдэх ёстой, үүнд: глюкоз, нүүрс-ус болон уураг нэн хэрэгтэй.

Заавал хэрэглэх ёстой хоол хүнс:

  • Бүхэл үрийн гурил: киноа, бор будаа, овьёос, буудай, хивэг…
  • Тосны хүчлээр баялаг загас (яргай, сардин), авокадо, оливийн тос, хушга, хулууны үр
  • Цангис, бөөрөлзгөнө, цитрусын төрлийн жимс
  • Улаан лооль, байцаа, брокколи, бууцай, спаржа
  • Өндөг
  • Шар дэр цэцгийн ханд

 

3. Тамхи, илүүдэл жин болон стресст “үгүй” гэж хэл

Тамхи, илүүдэл жин болон стресс зэрэг нь бидний эрүүл мэндийн гол дайсан. Тамхи татахад хүний цусанд никотин шингэнэ. Уг бодис нь бөөрний булчирхайг идэвхжүүлж адреналин гэх гормоныг ялгаруулж эхэлнэ.

Уг гормон нь ихэвчлэн стрессийн үед ялгарч төв мэдрэлийн системд сөрөг нөлөө үзүүлдэг. Үүний зэрэгцээ нойр булчирхай инсулинаа зохих хэмжээнд ялгаруулах чадвараа алддаг байна.

Энэ нь цаашлаад цусан дахь глюкозын хэмжээ нэмэгдэж тархины үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлнэ. Өөрөөр хэлбэл тархи удааширсан байдалд шилжих ажээ.

Харин илүүдэл жинтэй байхад ямар дүр зураг харагдах вэ? Таргалалт тархины цусан хангамжид нөлөөлнө гэж үү? Тарган хүмүүсийн хувьд цус харвах эрсдэл өндөр байдаг. Судасны хананд өөхний хуримтлал үүсэж цусны эргэлт удааширна. Энэ нь эрүүл мэндэд нэн аюултай.

Энэ бүхнээс зайлсхийх амархан, хамгийн гол нь хоолны эрүүл дэглэм барьж гаж муу зуршлаасаа салахад л хангалттай. Өөрийнхөө эрүүл мэндийг ухамсартайгаар муутгах ямар ч хэрэггүй биз дээ?

 

4. Тархинд зориулсан дасгал

Тархины эрүүл мэндийг хангахын тулд дасгал хийх нь чухал. Ой санамжаа сайжруулах, санаачлагаа гээхгүй байх, амьдралын бүхий л салбарт хүсэл сонирхолтой байж авхаалж самбаагүй алдаж болохгүй.

Ингэснээр нейронууд хооронд шинэ холбоос үүсгэхээс гадна шинээр эд эс бий болно. Үүний үр дүнд тархи аливаа сөрөг нөлөөнд автах нь багасдаг байна.

Оюуны чадварыг дээд түвшинд авч үлдсэнээр олон өвчнөөс урьдчилан сэргийлж чаддаг болохыг судалгаагаар тогтоожээ.

Өөрөө өөрийгөө хөгжүүлэхээ хэзээ ч мартаж болохгүй, эрдэм мэдлэгээ байнга тэлж байгаарай. Үүний тулд маш их унших хэрэгтэй. Өөрийн сонирхолоор дугуйланд явж болно. Өдрийн тэмдэглэл хөтлөх, толгойд эргэлдсэн бодлоо цаасан дээр буулгах ч бас маш сайн арга болно.

Интернетээс тархины үйл ажиллагааг дэмжих дасгал хайж ол – ой тогтоолт, анхаарал төвлөрлийг сайжруулах маш олон төрлийн дасгалыг танд санал болгоно. Эдгээр дасгал нь тархинд тань нэн хэрэгтэйг бүү мартаарай.

 

5. Эерэг сэтгэл хөдлөлийн хүч

Байнгын стресс, айдас, амьдралын эрээн бараан дурсамж зэрэг нь тархины эсийг эвддэг байна. Кортизолын хэмжээ ихэссэнээр цусан дахь адреналин нэмэгдэнэ. Энэ нь тархины цусан хангамжид муугаар нөлөөлнө. Энэхүү байдал нь архаг болбол эрүүл мэндэд муугаар нөлөөлөхийг бүү мартаарай.

Эерэг сэтгэл санаа аливаа амин дэм, нэмэлт тэжээлээс хол дээр юм шүү. Бие махбодийг эрч хүчээр сэлбэнэ. Бидний сэтгэлийн байдал эрүүл мэндэд шууд нөлөөлдөг. Бид аз жаргалтай байхад бие махбодь эрүүлжиж, эрч хүчээр дүүрнэ.

Энгийн зарим нэг залийг мэдээд ав:

  • Аливаад хөнгөн ханд. Аз жаргалаа бусадтай хуваалцахаа мартаж болохгүй.
  • Сэтгэлээ тайвшруулж, йогоор хичээллэ. Ингэснээр та дотоод сэтгэлээ илүү сайн ойлгоно. Өөрийгөө “одоо, энд” байгаагаар мэдэрнэ, болж буй үйл явдлыг мөч бүрээр мэдэр.
  • Найз нөхөдтэйгөө харьц, гэр бүлийнхэнтэйгээ цагийг цугтаа өнгөрөө. Өөрийгөө бусдаас тусгаарлах огт хэрэггүй, дөрвөн хананаасаа гарч яв.
110
ГоёГоё
19
Ха ХаХа Ха
14
ТэнэглэлТэнэглэл
13
ГайхмаарГайхмаар
12
БахархмаарБахархмаар
5
ХарамсалтайХарамсалтай
4
ХөөрхөнХөөрхөн
3
БурууБуруу
Баярлалаа!

11 Сэтгэгдэл

  1. Tsetsegtuya Luvsandorj

    Tsetsegtuya Luvsandorj

    2017/10/06 at 18:51

    Реклам гараад ирэх бүрт нь уншиж байгаа постон дээрээ дар

  2. Myagmarsuren Semjid

    Myagmarsuren Semjid

    2017/10/06 at 18:52

    Өөя, зөндөө “тоншлоо”! алга болдоггүй ээ! за буянаараа болог” зөвлөсөнд баярлалаа!

  3. XopoM

    XopoM

    2017/10/06 at 20:10

    Сурталчилгааны дээр эсвэл доор хоосон зайд дарахад хаагдах болно

  4. Sunjidmaa Baatarkhuu

    Sunjidmaa Baatarkhuu

    2017/10/06 at 20:15

    Otgoo Otgoo

  5. Chinkhand Delgersaikhan

    Chinkhand Delgersaikhan

    2017/10/06 at 21:19

    Enkhjinjav Tsevegjav

  6. Akira Munkhgerel Osawa

    Akira Munkhgerel Osawa

    2017/10/06 at 21:33

    Hi, Myagmarsuren Semjid tanid medeelel ni haragdajgui bn geheer ni pm ruu ni msg eer copy paste hiichlee unshaarai ☺️

  7. Chuluuntsetseg Batjargal

    Chuluuntsetseg Batjargal

    2017/10/06 at 22:42

    Б. Наранцэцэг

  8. Creed

    Creed

    2017/10/06 at 23:22

    Гэрэл Гэрэл унш ?

  9. Frauen Frühstück

    Frauen Frühstück

    2017/10/07 at 16:22

    ЁО , тэнэг Дата гын реклам лайтай юмаа

  10. Handdorj Batsaihan

    Handdorj Batsaihan

    2017/10/07 at 16:38

    Solongo Solongoo

  11. Gegeenee Gegee

    Gegeenee Gegee

    2017/10/08 at 07:25

    harin tiinme unshih gsen chine ene skyteliin reklam unen ydargaatai ymaa bas unshij chadsangui

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *