Ямар хүмүүс гадил идэж болохгүй вэ?

3

Халуун орны жимс хэдий ч манайхны дуртай жимсний нэг болоод удаж байна.

Зах зээл дээр шууд идэхэд бүрэн болсон зөөлөн гадил нийлүүлэгдсээр л… Шууд эсвэл кашан дээр нэмээд, бас жимсний салалт, зайрмаг, нарийн боов гээд өөрийн дуртай десертээ хийж идэж болно. Гадил нь хоолыг зөөлөн амттай болгох нь гайхамшигтай.

Гадилын шим тэжээл ч багагүй, В, А, Е, РР, С амин дэмүүд, микро элементээр дүүрэн: цинк, зэс, кали, магни, кальц, төмөр гэх мэт. Сэтгэл санааг сэргээж, элэг, бөөрний үйл ажиллагааг дэмжинэ. Төмрийн агууламж өндөртэй учраас төмөр дутагдлын цус багадалтын үед өргөнөөр хэрэглэхийг зөвлөдөг. Хоол боловсруулах олон асуудлыг шийднэ: өтгөн хаталт, цээж хорсох, гэдэсний өвчлөл гэх мэт… Нойрондоо муу, депресст байгаа хүмүүс өөрийгөө тогтмол гадилаар эрхлүүлж байхад буруудахгүй гэж үздэг. Аз жаргалын гормон болох серотонины ялгаруулалтыг идэвхжүүлдэг жимс хэмээн үзнэ. Энэ мэт сайн талтай ч мөн сөрөг талууд байх ажээ.

Гадил ямар аюултай вэ? Юуны түрүүнд, зүрх, судасны өвчлөлтэй хүмүүст аюул учруулна. Гадилын зөөлөн эд нь биеэс их хэмжээний шингэн хөөхөд нөлөөлдөг байна. Гадилын хэт их хэрэглээний улмаас судас өтгөрөхөд хүрнэ. Ялангуяа зүрхний өвчин, тромбофлебитээр шаналж буй хүмүүс болгоомжтой хэрэглэх нь зүйтэй. Хэрвээ та урьд өмнө нь зүрхний шигдээс болсон эсвэл цус харвасан бол гадил идэхээс татгалзах хэрэгтэй, үүний оронд алим, лийр идээрэй.

Хүүхдүүдэд ч гэсэн төдийлөн тохиромжтой жимс биш юм. 3 нас хүртэлх хүүхдийн хоол боловсруулах эрхтэн төдийлөн сайн хөгжөөгүй байдаг учраас гадилыг сайн шингээж чаддаггүй. Үүнээс үүдэн хүүхэд гүйлгэх, гэдэс нь дүүрэх зэрэг өвчнөөр шанална. Бага насандаа гадилын хэт их хэрэглээнээс хордлого авах магадлалтай болохыг ч анхаарна уу.

Гадил нь калийн өндөр агууламжтайг мартаж болохгүй. Хэт их хэрэглэсний улмаас гипервитаминоз (ямар нэгэн амин дэмийн илүүдэл) болохыг үгүйсгэхгүй. Насанд хүрэгчдийн хувьд энэ нь онцын аюулгүй ч хүүхдүүдийн хувьд хүндээр тусаж болзошгүй. Хүүхдүүд шарлах эсвэл цус багадалтанд хүрч болзошгүй.

Гадил нь мөн цавуулгийн өндөр индекстэй. Тиймээс чихрийн шижинтэй эсвэл илүүдэл жинтэй хүмүүс гадилын хэрэглээг эрс багасгавал зохилтой. Мөн хоолны дэглэм барьж буй хүмүүс багаар хэрэглэнэ, гадил нь жин нэмэхэд нөлөөлдөг жимс. Харин эрч хүчээр өөрийгөө сэлбэхийг хүсэж байгаа бол ганц гадил идэхэд илүүдэхгүй шүү.

30
ГайхмаарГайхмаар
8
Ха ХаХа Ха
8
ГоёГоё
8
ТэнэглэлТэнэглэл
7
ХарамсалтайХарамсалтай
4
БахархмаарБахархмаар
3
БурууБуруу
2
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

8 Сэтгэгдэл

  1. Nanjid Davaakhuu

    Nanjid Davaakhuu

    2017/10/06 at 13:28

    Zaya Delgerjargal

  2. Ogoo Bsb

    Ogoo Bsb

    2017/10/06 at 17:30

    Burentugs Geser

  3. Чинбат Дэлгэрмаа

    Чинбат Дэлгэрмаа

    2017/10/06 at 18:06

    Амгалан Наранхүү

  4. Э. Ариунцэцэг

    Э. Ариунцэцэг

    2017/10/06 at 23:39

    Болор Ариунболд

  5. Tse Undrakh

    Tse Undrakh

    2017/10/07 at 10:14

    Zl Zoluushka

  6. Gantuya Gantumur

    Gantuya Gantumur

    2017/10/07 at 16:00

    Tnk Ariuna

  7. Зочин

    2017/10/13 at 22:27

    google

  8. Зочин

    2017/10/13 at 22:28

    test

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *