Дэлхийн хамгийн урт настай бөгөөд хамгийн ер бусын хөлөг онгоц

0

Дэлхийн хамгийн урт настай бөгөөд хамгийн ер бусын хөлөг онгоц


АНУ-ын далай тэнгисийн судалгааны төв далай тэнгисийн тоног төхөөрөмжийн нэгэн маш хачирхалтай хэсгийг эзэмшдэг. FLoating Instrument Platform (FLIP) хэмээн нэрлэгддэг задгай далайн судалгааны энэхүү хөлөг онгоцыг Калифорний их сургуулийн Далай тэнгисийн Scripps институт дахь Marine Physical Laboratory (MPL) боловсруулж бүтээжээ. Задгай далайд судалгааны ажил хийж байгаа эрдэмтэн судлаачид хэдэн долоо хоногоор дээр нь амьдрах боломжтой энэ хөлгийг үнэндээ аварга том усны хөвүүр тэмдэг гэвэл зохилтой.Хөлгийн хамгийн ер бусын зүйл нь хөлгийн эргэх үйл явц юм. 108 метрийн урттай энэхүү хөлгийн нэг хэсэг усаар дүүрсний үндсэн дээр хөлөг 90 градусаар босож, хөлгийн урд хэсгийн 17 метр хэсэг л усан дээр гозойн ил үлдэж, үлдсэн хэсэг нь усан доор ордог байна. Харин усан доор хэсгийн усыг шахан гаргаж, агаараар дүүргэхэд хөлөг буцаад хэвтээ байдалдаа ордог аж. Хөмөрсөн далайн тээврийн хөлөг онгоц хэмээн байн байн андуурагддаг энэ онгоцыг эргэх үед хөлөг дээр байгаа бүх хүн хөлгийн гадна тавцан дээр гардаг ба хөлгийн тавцан дээр босоо хана нь хөлгийн тавцан болж хувирдаг байна. FLIP-ийн олонх өрөөнүүд нь хоёр хаалгатай, нэг нь хөлгийг босоо байрлалд байхад, нөгөө нь хэвтээ байрлалд байхад хэрэглэгддэг. Мөн зарим тавилга хэрэгслүүд нь хөлгийг аль ч байрлалд байхад хэрэглэх боломжтойгоор бүтээгдсэн. Хөлгийн эргэх процесст 28 минутын хугацаа шаардагддаг байна.

[ XopoM.com ] фото

50 жилийн тэртээ буюу 1962 онд Scripps-ийн эрдэмтэн Ph,.D Fred Fisher-т усан доор судалгаа хийхэд илүү тогтвортой, нам гүм орчин шаардлагатай болсон учир энэ хөлгийг бүтээсэн. Давалгааны өндөр, дуу чимээний дохио, усны температур болон нягтшилыг судлах, цаг уурын мэдээллийн коллекцид зориулагдан бүтээгдсэн.

[ XopoM.com ] фото

Ph,.D Fred Fisher анхныхаа тестийг гүйцэтгэсний дараа FLIP-ийг ашиглан далайн шуурганы давалгаа хэрхэн бүрэлддэг, чичирхийллийн давалгаа хэрхэн хөдөлдөг, далай болон агаар мандлын дундах халалт хэрхэн солигддог, усан доор далай тэнгисийн амьтад хэрхэн дуу чимээ гаргадаг гэх мэт олон чухал мэдээллүүдийг цуглуулсан юм.

[ XopoM.com ] фото[ XopoM.com ] фото

[ XopoM.com ] фото

[ XopoM.com ] фото

[ XopoM.com ] фото

[ XopoM.com ] фото

[ XopoM.com ] фото

[ XopoM.com ] фото

[ XopoM.com ] фото

1
ГайхмаарГайхмаар
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

13 Сэтгэгдэл

  1. Зочин

    2012/05/26 at 15:50

    wow

  2. Зочин

    2012/05/26 at 16:28

    sonin l yum hachin ed bnda ene

  3. MuTe

    2012/05/26 at 17:04

    үнэхээр гайхалтай эд байнадаа :))

  4. Mongolhh

    2012/05/26 at 18:46

    ymar sonin ed b

  5. StoRm-mN

    2012/05/26 at 18:59

    sonin l ym

  6. ea_perfect

    2012/05/26 at 19:12

    wun goyin

  7. xoosh

    2012/05/26 at 19:47

    wow sonin bas saihan yum aaa

  8. shank

    2012/05/26 at 20:29

    gaihaltai sonin yum baina

  9. ReALiTgeLT

    2012/05/27 at 00:14

    goe nass

  10. SoL0

    2012/05/27 at 08:47

    sonin ll ed bn

  11. avp_0227

    2012/05/27 at 19:43

    hoo ene aimar ain. yostoi sonin yum

  12. BEK_KKK

    2012/05/28 at 11:03

    mmmmmmmmm

  13. pilguun

    2012/05/28 at 23:52

    sonin yum yaj yawdag bn aa

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *