Анхаараарай! 2018 оноос онгоцны гар тээшний журамд өөрчлөлт оржээ. Гар тээшиндээ юу авч явж болох вэ?

3

2018 оноос онгоцны гар тээшийн журамд өөрчлөлт орсон байна. Тиймээс та хол аялалд явах гэж байгаа бол үүнтэй танилцах нь зөв билээ. Энэ нь дараа нь нисэх онгоцны буудал дээр хамаг юмаа задлан заримыг нь хаях, орхих зэргээр амралт зугаалгын өндөр сэтгэгдлээ унагахгүй байхад тус болох болно. Эсвэл хамгийн их хэрэг болох зүйлээ ачаанд өгөхгүй байхад тань бас хэрэг болох нь тодорхой.

Гар тээшний бүлэг бүрийг тусад нь авч үзье. Зарим нэгэнд нь аль болох их хүнс авах хэрэгтэй бол зарим нь зөвхөн өөрт тохирох хүнсээ биедээ авч явдаг ба жишээ нь чихрийн шижинтэй хүн гэх мэт, нөгөө хэсэг нь тоон системт хэрэгсэл болох мэргэжлийн фото аппарат мэтийн зүйлийг биедээ авдаг.

Гар тээшинд юу авч явж болох вэ?

1. Хүнс

Шингэн болон шингэн хэлбэрт хүнс, лаазалсан хүнс зэргээс бусдыг авч явж болно. Харин тэдгээрийг тунгалаг уутанд ил харагдахаар хийгээрэй.

Duty Free-ээс авсан хүнсний чектэй онгоцонд орох нь нэг давуу тал байдаг бөгөөд энэ нь 2 литрийн тусгай саванд уутлагдсан байх болно.

 

2. Эм тариа

Эрүүл мэндийн ямар нэг бэрхшээлтэй эсвэл биедээ байнга эмийн сангаа авч явах сонирхолтой хүмүүсийн мэдэх хэрэгтэй зүйлс.

Онгоцонд шахмал эм, дусал, устөрөгчийн хэт исэл, боох хэрэгсэл авч орж болно. Хэрэглэх заавартайгаа, үйлдвэрийн сав хайрцагтай байх ёстой. Тариа авч явж болохгүй.

Шингэн эмийн хэмжээ нь  1 ширхэг эм 100 мл-ээс, нийт 1 литрээс илүү байж болохгүй.

Туслах хэрэгсэл болох таяг болон бусад зүйлийг зөвхөн өөрөө хэрэглэх бол авч орно.

 

3. Тоон техник

Ахуйд ашиглаж болох нөүтбүүк, таблет, утас, фото аппарат, цахилгаан сахлын машин, цэнэглэгч зэргийг авч болно.

Харин том хэмжээтэйг авч орох гэвэл бүтэхгүй л болов уу. Гар тээшийн урт нь 56 см, өндөр нь 45 см, өргөн нь 25 см-ээс ихгүй байх ёстой.

 

4. Бичиг баримт, үнэт зүйл

Энд ямар нэг хориглох зүйл үгүй. Бүгдийг нь авч орж болно.

 

5. Гоо сайхны хэрэгсэл

Онгоцонд хуурай гоо сайхны хэрэгсэл авч орж болно. Тень, тушь, уруул нүдний харандаа, пудр гэх мэт. Шингэн болон тосон хэлбэртэй гоо сайхны хэрэгсэл 100 мл-ээс хэтрэх ёсгүй, зөвхөн өөрийн саванд байх ёстой. Сахлын хөөс, дезодорант зэрэг нь хориотой.

 

6. Хувийн ариун цэврийн хэрэгсэл

Шүдний сойз, нойтон цаас, төмөр биш сам зэрэг хамгийн хэрэгтэй зүйлүүдийг онгоцонд хэрэглэж болно. Харин ямар нэг хатгах, зүсэх зүйлийг оруулахгүй учир маникюрын янз бүрийн хэрэгслээ гэртээ орхих нь зөв билээ.

 

7. Хувцас

Ямар ч хувцас авч орж болох ба бүр янз бүрийн гоёл, эмэгтэй цүнх, шүхэр зэргийг зөвшөөрнө.

Дүрэм яаж ч өөрчлөгдлөө гэсэн хэзээ ч зөвшөөрөгдөхгүй зүйл гэж бий. Үүнд буу зэвсэг, хатгах зүсэх эд, хор зэрэг болно. Мөн амьтан тээшинд авч орохгүй. Гар тээшийн журам нь ийм билээ.

Ихэнхдээ онгоцонд авч орж болохгүй зүйлийн дэлгэрэнгүй жагсаалт тасалбар дээр бий.

Гар тээшийн жингийн хэмжээ нь үйлчлүүлж байгаа авиа компани, суудлын зэрэг зэргээс шалтгаалан өөр өөр байна. Ихэнхдээ 5-15 кг байдаг.

Энэ нийтлэлийг найз нартаа хуваалцаж сайхан зугаалахад нь гар тээштэй холбоотой бэрхшээл бүү гараасай.

188
ТэнэглэлТэнэглэл
77
БахархмаарБахархмаар
61
Ха ХаХа Ха
60
ХөөрхөнХөөрхөн
52
ГайхмаарГайхмаар
25
БурууБуруу
23
ГоёГоё
20
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

21 Сэтгэгдэл

  1. Dw Mascot

    Dw Mascot

    2018/04/27 at 15:08

    Ganbold Bolorselenge

  2. Ariungerel Purevsuren

    Ariungerel Purevsuren

    2018/04/27 at 15:25

    Oyunaa Anna Ps, Otgonchimeg Purevsuren, og Batsuren Batsuren

  3. Sunchig Undraa

    Sunchig Undraa

    2018/04/27 at 15:25

    Otgoo Sunchig

  4. Ariunaa Tsegi

    Ariunaa Tsegi

    2018/04/27 at 15:43

    Bayaraa Bska

  5. Твшнжргл Око Око

    Твшнжргл Око Око

    2018/04/27 at 15:53

    Э. Эрхэс

  6. Saikhnaa Munkh

    Saikhnaa Munkh

    2018/04/27 at 16:12

    Zul Munkh Oyuna Munkh

  7. Otgoo Otse

    Otgoo Otse

    2018/04/27 at 16:40

    Treasure Tuya eejin ohin unshaarai

  8. Зочин

    2018/04/27 at 16:42

    юу өөрчлөгдсөн юм… drone нтр авч орж болдог уу

  9. Munguu DLord Munguu

    Munguu DLord Munguu

    2018/04/27 at 16:49

    С. Ариунзаяа

  10. Бямбаа Эрдэнэтуяа

    Бямбаа Эрдэнэтуяа

    2018/04/27 at 17:00

    Altaa Altaa Dash Erdenebileg

  11. Naranzul Ulziisaikhan

    Naranzul Ulziisaikhan

    2018/04/27 at 17:08

    Bayarmaa Sanjaa

  12. Enkhotgon Eegii

    Enkhotgon Eegii

    2018/04/27 at 18:02

    Temuul Batbayr

  13. Ganaa Ganchimeg

    Ganaa Ganchimeg

    2018/04/27 at 18:25

    Shine yum alga

  14. Dashnyam Erdenezul

    Dashnyam Erdenezul

    2018/04/27 at 19:01

    Соёлоо Соёлоо

  15. Delgermaa Gyvnaisuren

    Delgermaa Gyvnaisuren

    2018/04/27 at 22:12

    Maralmaa Khurelkhuyag

  16. Delgermaa Gyvnaisuren

    Delgermaa Gyvnaisuren

    2018/04/27 at 22:12

    Тунгаа Нар

  17. Baagii Bt

    Baagii Bt

    2018/04/28 at 01:13

    shine ym ogt alga ????

  18. Chemka Anand

    Chemka Anand

    2018/04/28 at 01:42

    Moggie Monkhoo

  19. Eda Eda

    Eda Eda

    2018/04/28 at 09:54

    Dagii Dagii

  20. Purev Suvd-erdene

    Purev Suvd-erdene

    2018/04/28 at 23:30

    Ундраа Ундармаа

  21. Byamba Byamba

    Byamba Byamba

    2018/04/29 at 21:16

    23 kg achaa bolison yumu

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *