Давхар эрүүнээсээ салцгаая! Давстай усанд алчуураа дүрээд түүгээрээ…

4

Давхар эрүүтэй байх нь тарган байна гэсэн үг биш юм. Энэхүү тааламжгүй шинж нь удамшилтай, бамбай булчирхайн өвчин, арьсны өвчин, хэт өндөр дэр хэрэглэдэг, буруу алхалт, хэвтэж ном уншдаг, бүр хэт бариу хөхний даруулга зэргээс шалтгаалан бий болж болно.

Давхар эрүү

Энэ бол урвагч бөгөөд бидний насыг ил гаргаж, гадаад төрхийг гутааж байдаг зүйл. Хэрвээ биеийн дутагдалтай талыг хувцсаар ямар нэг хэмжээгээр хааж, нууж болох бол давхар эрүүнд ингэх нь ихээхэн хэцүү байх болно.

Нүүрний булчин арьсны доорх хэт өөхийг барьж дийлэхгүй болж унжиж эхлэх үед нүүрний хэлбэр дагаж өөрчлөгддөг. Олон эрчүүд, эмэгтэйчүүд яаж мэс заслын бус аргаар давхар эрүүнээсээ салж болох вэ хэмээн бодож явдаг байна.

Миний аз болоход эмээ маань намайг хар багаас нүүрээ угаасны дараа эрүүний доод хэсгээ гарын ар талаар зөөлөн цохиж сургасан билээ. Эмээ маань үргэлж бусдаас залуу харагддаг байсан ба учир нь тэрхүү өглөөний цохилт иллэг болж өгдөг байсан байна.

Давхар эрүүг хэрхэн арилгах вэ?

  1. Өглөө нүүр, хүзүүгээ хүйтэн усаар угаа. Мөс ашиглаж болно.
  2. Толины өмнө зогсоод хоёр гарын алганы ар талаар эрүүний доод хэсгээс чих хүртэл илнэ.
  3. Дараа нь гараа тэр байдлаар нь байлгаж хурдан хурдан зөөлөн эрүүний доод хэсгийг цохино. Эрүүний дунд хэсгээс чих гэсэн чиглэлээр цохиж иллэг хийх хэрэгтэй.

  1. 3-4 минут ингэж цохих ба эрүүний доорх мэдрэх байдал өөр болох хүртэл үргэлжлүүлнэ.
  2. Хүзүү нүүрээ хүйтэн усаар дахин угааж хүзүүгээ хуурай алчуураар арчаад тэжээлийн тос түрхэнэ.

Энэ дасгалыг ажил дээрээ компьютерийн ард, кино үзэж байхдаа, өглөө орой нүүрээ янзалж байхдаа гээд хаана ч хийх боломжтой учир надад их таалагддаг юм.  Ийм цохилт маягийн иллэг нь сайхан мэдрэмж төрүүлж арьс халах мэт болдог.

Давхар эрүү арилгах бас нэг үр дүнтэй арга бий. Үүнийг ч гэсэн ухаант эмээ маань зааж өгсөн юм. Энэ аргаар нүүрний хэлбэрээ бага зэрэг өөрчилж чадсан ба өөртөө ч итгэлтэй болсон билээ. Энэ дасгал нь өөрийн дутагдалтай тал дээрээ эрчимтэй ажиллах хүмүүст тохирно.

Орц:

  • 1 аяга ус
  • 1 хоолны халбага (х.х) давс
  • 1 х.х алимны уксус
  • Жижиг цэвэр алчуур

Хэрэглэх арга:

  1. Бүх зүйлээ холино.
  2. Алчуураа бэлдсэн холимогтоо дүрж норгоод мушгиа байдалд оруулна.
  3. Үүгээрээ эрүү хэсгээ аль болох хурдан, олон удаа цохих байдлаар хүргэнэ. Даавуугаа байнга норгож байх хэрэгтэй.
  4. Дараа нь халуун усанд норгосон алчуураар дээрх хөдөлгөөнийг давтан хийнэ.
  5. Төгсгөлд нь хүзүүгээ сайн угаагаад хуурай алчуураар арчин тос түрхэнэ.
  6. Өдөр болгон энэ иллэгийг хийх ба 1-2 минут хүйтнээр, 1-2 минут халуун алчуураар хийгээрэй.

Арьсны бодисын солилцоог сайжруулах энэ арга нь бас эрүүний арьсыг “өргөх” үйлчилгээтэй билээ. Үүнд нойтон алчуураар цохилох нь бас их дэм өгч хацар унжихаа болино.

Дасгалыг зааврын дагуу тэвчээртэй, өдөр болгон хийж чадвал 2 долоо хоногийн дараа таны хүзүүний арьс чангарч нүүрний хэлбэрт өөрчлөлт орно. Энэхүү энгийн дасгал нь маш бага цаг шаардах билээ. Энэ дасгал миний найзын амьдралын нэгэн хэвшил болсон бөгөөд тэр маань одоо ямар сайхан харагдаж байгаа гээч?

Мөн энэ цохих мэт иллэгийг давхар эрүү арилгах тусгай дасгалын төгсгөлд бас хийж болох юм. Ийм цогц үйл ажиллагаа нь давхар эрүү хэмээх насны өөрчлөлтөд хатуу цохилт үзүүлэх болно.

Нас явж таны царай зүс өөрчлөгдөхийг идэвхгүй бүү хүлээ. Одооноос эхлэн тэмц, хэцүү ч гэсэн та гадаад төрхөө өөд нь татаж чадна. Хэрвээ та эрүү хүзүү хоёрын дунд ямар нэг зүйл байх ёсгүй гэж бодож байгаа бол энэ нийтлэлийг найз нөхөдтэйгөө хуваалцаарай..

37
ГоёГоё
9
ХөөрхөнХөөрхөн
7
Ха ХаХа Ха
6
БахархмаарБахархмаар
5
ХарамсалтайХарамсалтай
4
БурууБуруу
3
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

9 Сэтгэгдэл

  1. Б. Өлзийхишиг

    Б. Өлзийхишиг

    2018/04/27 at 18:48

    Л. Гандолгор

  2. Нарангэрэл Г.

    Нарангэрэл Г.

    2018/04/27 at 18:54

    Erdenejargal Sanjsuren

  3. Нарангэрэл Г.

    Нарангэрэл Г.

    2018/04/27 at 18:54

    Erkaaa nz n salnaaa zau hhahah

  4. Erdenejargal Sanjsuren

    Erdenejargal Sanjsuren

    2018/04/27 at 19:19

    Zaaa bolioochde ahhahahaha?

  5. Нарангэрэл Г.

    Нарангэрэл Г.

    2018/04/27 at 19:28

    Nz n gej bhddd hahaha

  6. Erdenejargal Sanjsuren

    Erdenejargal Sanjsuren

    2018/04/27 at 19:34

    Нарангэрэл Г. Aaaaan2 buruu unshsn bulguuuu hhha

  7. Айдана Бауыржан

    Айдана Бауыржан

    2018/04/27 at 20:53

    Ss stp brsh jan Aididar

  8. Aididar Manarbek

    Aididar Manarbek

    2018/04/27 at 21:02

    Ok ?

  9. Zola Knot

    Zola Knot

    2018/04/29 at 09:47

    Uka Etn

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *