Одой биетэй энэ эр Турк улсад болсон газар хөдлөлтийн үеэр гэмтэж бэртсэн хүмүүсийг аврах ажиллагаанд сайн дураараа нэгдэн тусалж байна

0

Тэр өөрийнхөө жижиг биеийг давуу тал болгон ашиглаж, давчуу зайтай орчин болон жижиг нүхнүүд рүү нэвтэрч, нурангид дарагдсан хүмүүст тусалж байгаа аж.

Дварфизм өвчтэй энэ эр Турк улсад өнгөрсөн 7 хоногт болсон 6,6 магнитудын газар хөдлөлтөд гэмтэж бэртсэн хүмүүст сайн дураараа туслахаар шийджээ. 29 настай Ridvan Celik өөрийнхөө жижиг биед баймгүй эр зориг, сайхан сэтгэл гаргаж байгаа бөгөөд түүнийг ардын баатар гэж өргөмжлөх болжээ.

Түүний өндөр нь ердөө 91 см бөгөөд Измир гэх газар нурангид дарагдсан хүмүүсийн амь насыг аврахад тусалж байгаа юм байна. Аз болоход түүний биеийн өндөр давчуу орчин, жижиг нүхнүүд рүү нэвтэрч ороход яг таарч байгаа гэнэ – энгийн өндөртэй аврагчдын хувьд орох боломжгүй байгаа юм.

“Yeni Safak” сонинд өгсөн ярилцлагынхаа үеэр Ridvan:

“Би Стамбулд болсон газар хөдлөлтийн талаар сонсоод тийшээгээ очих тээврийн тасалбар шууд худалдаж авсан. Би энд ирээд багийнхантайгаа танилцсан. Би 1999 онд болсон газар хөдлөлтийн үеэр нурангид дарагдсан хүүхдүүд болон хүмүүсийг эргэн санаж, бусдад туслах хэрэгтэй гэж бодсон.”

“Хэрэв миний хайрладаг хүмүүс нурангид дарагдсан бол би яах байсан бэ гэж бодоод эргэлзэлгүй аврах ажиллагаанд нэгдсэн.” хэмээн тэр хэлжээ.

Түүний энэ сайхан сэтгэлийг дан ганц Туркчууд гэлтгүй, дэлхий нийтэд урам зориг, итгэл үнэмшил хайрласан баатарлаг гавьяа хэмээн хүмүүс шагшин магтацгааж байна.

Саяхны хэд хэдэн эх сурвалжуудын мэдээлж байгаагаар Турк улсад болсон энэ газар хөдлөлтийн улмаас 116 хүн нас баржээ. Аврах багийнхан одоог хүртэл гэмтэж бэртсэн хүмүүсийн амь насыг аврахаар шаргуу ажиллаж байгаа аж.

 

Бичлэг үзэх:

6
ГоёГоё
1
БахархмаарБахархмаар
1
ГайхмаарГайхмаар
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *