Таны угаалгын өрөөг яг л диваажингийн орон мэт болоход туслах 9 энгийн зүйл

1

Гэр орондоо илүү их цагийг өнгөрөөдөг болсон өнөө үед бид орон сууцаа аль болох тухтай болгохыг хичээх нь аргагүй. Ихэнх тохиолдолд гал тогоо болон унтлагын өрөөгөө л анхаардаг, угаалгын өрөө жагсаалтын хамгийн сүүлд явдаг нь харамсалтай. Уг өрөөг амрах, тайвшрах орон зай болгоход амархан гэдгийг танд дуулгая.

Бид интернетийг ухаж бага зэргийн өөрчлөлтийн ачаар угаалгын өрөөг жинхэнэ диваажин орон болгох аргуудыг олсон юм.

Хоёр шүршүүрийн толгой

© Depositphotos.com, © Depositphotos.com

Шүршүүр – энэ бол угаалгын өрөөний зүрхэн хэсэг. Ямар нэгэн хүч гаргалгүйгээр спа-салон болгон өөрчлөхөд “халуун орны шүршүүр” буюу олон тохиргоотой шүршүүр тус болно. Ийм шүршүүр доор зогсоход бие, сэтгэлд таатай мэдрэмж төрдөг, мөн усан эмчилгээний зорилгоор ч ашиглах боломжтой – усны хэм, шүрших хүчийг хүссэнээрээ тохируулдаг ажээ.

 

Хулсан гишгүүр

© Lyn Lomasi / Flickr, © AliExpress.ru

Угаалгын өрөөний хулсан эсвэл хуш модны гишгүүр нь байгальд ээлтэй, бас ихэнхдээ байгалийн материал ашигладаг спа-салоны уур амьсгалыг бий болгоно. Даавуун зөөлөн хивсэнцэр нь амархан чийг авч өнгөө амархан алддаг дутагдалтай, харин модон сараалжин гишгүүр нь өөртөө чийг шингээх нь бага, дуссан ус ч амархан хатдаг зэрэг давуу тал ихтэй юм.

 

Угаалгын өрөөний тавиуртай толь

© Sean Hagen / Flickr, © Andrea Davis / Unsplash

Тавиуртай толь – зүгээр ч нэг моод болсон тавилга бус харин ч орон зай хэмнэхийн зэрэгцээ нэмэлт зай бий болгож байгаа зүйл. Тавиур дээр байнга хэрэглэдэг эд зүйлээ тавьж болно, жишээ нь түрхдэг тос, сам. Эсвэл бүр эсрэгээрээ, чимэглэл ч тавьж болдог: цэцэгтэй ваар, лаа.

 

Ванны дэр

© Tino Rossini / Flickr, © Aliexpress.ru

Ваннтай халуун усанд тайван, удаан бас тухтай хэвтэхэд тусгай дэр тусална. Дэр байхад ванны хатуу булан дэрлэхгүй, эсвэл алчуур ч ивэх шаардлага алга (ихэнхдээ усанд унаж улам л төвөг болдог). Дэр нь нуруу, хүзүүг зөв байрлалд байлгахад туслахаас гадна нуруу, нугасанд ирэх ачааллыг эрс багасгадаг ажээ.

 

Ургамал

© Sam DeLong / Flickr, © Adam Dachis / Flickr

Угаалгын өрөөг ургамлаар чимэх – тайвшруулах бас таатай орчинг бүрдүүлэх энгийн бөгөөд амархан арга юм. Ургамал угаалгын өрөөг улам романтик болгоод зогсохгүй мөн засвар шаардлагатай өөг дарахад тусалдаг. Ихэнх угаалгын өрөө цонхгүй, тиймээс хиймэл цэцгээр чимэхэд буруудаад байх зүйлгүй. Хэрвээ угаалгын өрөө үнэхээр бага талбайтай бол жижигхэн савтай цэцэг тавина эсвэл сул тавиур дээр ч байрлуулах боломжтой.

 

Ухаалаг спикер

© Christine Warner / Flickr, © voffka23 / Depositphotos.com

Спа-салоны бас нэгэн салшгүй бүрдэл хэсэг – тайвшруулах дуу хөгжим. Угаалгын өрөөнд гар утас зэрэг цахилгаан хэрэгсэл ашиглаж болохгүй тул усанд тэсвэртэй Bluetooth-спикер байрлуулдаг болжээ. Шаардлагатай бол ваннд орохоосоо өмнө утсаараа сонсох дуугаа тохируулна. Угаалгын өрөөнд ийм зүйлтэй болсноос хойш ваннаасаа гарахгүй хэвтээд баймаар санагдана даа.

 

Шахдаг сав

© Nicolás Boullosa / Flickr, © Depositphotos.com

Заримдаа бидний угаалгын өрөө төрөл бүрийн шампунь, биеийн шингэн саван, ангижруулагч, биеийн тос гээд олон янзын бодистой саваар дүүрдэг. Эрээвэр хураавар эдгээр савнууд угаалгын өрөөг замбараагүй харагдуулдгийг та хүлээн зөвшөөрнө байх. Энэ байдлыг богино хугацаанд эмх цэгцтэй бас минималист болгохын тулд дардаг савны цуглуулга тавиарай. Дээр дурдсан бодисууд ижил төрлийн савлагаатай байхад угаалгын өрөө хамаагүй таатай болно.

 

Ванны тавиур

© Kurt Deschermeier / Flickr, © Depositphotos.com

Ваннтай халуун усанд удаан хэвтэхээр шийдсэн бол ванны тавиуртай болохыг хичээгээрэй. Өөрт хэрэгтэй бүх зүйлийг тавьж болно. Зарим нэг тавиурууд нь ном тавих тусгай ховилтой ч байдаг, идэх дуртай амттанаа хажуудаа тавиад халуун усанд хэвтэнгээ ном унших шиг жаргал хаана байх вэ дээ.

 

Модон сандал

© Depositphotos.com, © Depositphotos.com

Угаалгын өрөөнд заримдаа суух хэрэг гардаг тул ванныхаа ирмэг дээр суухаас өөр аргагүй болно. Энэ тохиолдолд хэрэгтэй гээд модон сандал бэлдээрэй. Хэрвээ тавих газар үнэхээр байхгүй бол нэгэн зэрэг тавиур бас сандал болгон ашигладаг хувилбар ч бас бий.

Жагсаалтад дурдсан зүйлүүдээс танайд аль нь байна вэ?

15
ХөөрхөнХөөрхөн
3
ТэнэглэлТэнэглэл
3
ГайхмаарГайхмаар
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *