
Бостоны марафонд тэргэнцэртэй хүүгээ түрж гүйдэг байснаараа алдартай Дик Хойт өнгөрсөн лхагва гарагт 80 насандаа таалал төгсчээ. Тэрээр Бостоны марафонд 32 удаа оролцож байсан бөгөөд амьдралынхаа туршид 1000 гаруй гүйлтэд оролцож байсан нэгэн юм.
Associated Press хэвлэлд түүний хүү Расс Хойтын мэдээлснээр Дик Хойт зүрхний өвчтэй байсан бөгөөд нойрон дундаа амар амгалан таалал төгссөн гэжээ.
We are tremendously saddened to learn of the passing of Boston Marathon icon Dick Hoyt. Dick personified what it means to be a Boston Marathoner, finishing 32 races with son Rick. We are keeping his many family & friends in our prayers. https://t.co/glau0ryh4R pic.twitter.com/SYmvZfezW7
— B.A.A. (@BAA) March 17, 2021
Дик Хойт нь Бостоны марафонын билэг тэмдэг болсон нэгэн байв
Тэрээр тархины саажилттай Рик хүүгээ тэргэнцэр дээр нь түрж 1977 оны Бостоны марафонд оролцож байсан бол 3 жилийн хойно 1980 оны Бостоны марафонд оролцохдоо уралдаанд зориулсан тусгай тэргэнцэртэй оролцож байжээ. Тэд хамтдаа 32 удаа Бостоны марафонд оролцож байсан бөгөөд марафонд гүйх боломжгүй хүүгийнхээ хүслийг биелүүлэх гэж тэргэнцэр түрж гүйдэг байснаараа олонд алдаршсан юм.
Бостон марафоныг зохион байгуулагч Бостон Атлетик Холбоо ч эцэг, хүү Хойтгүйгээр Бостоны марафоныг төсөөлөх аргагүй хэмээн мэдэгдэж байжээ.
Мөн тэд Төмөр хүн триатлоны уралдаанд оролцож байсан бөгөөд эцэг Хойт 4 км усанд сэлэх үедээ хүүгээ завинд суулгаад, завиа олсоор биетэйгээ холбон сэлж байсан гэдэг. Үүгээр ч барахгүй тэд 180 км газар дугуйгаар явж, 42 км газар гүйж байжээ.
We mourn the passing of Dick Hoyt.
In 1988, IRONMAN and its community were introduced to the trailblazing father-son team of Dick and Rick Hoyt at the IRONMAN World Championship. While they didn’t finish that first year further history would be made the very next year.
(1/5) pic.twitter.com/CmeOpmCObY
— IRONMAN Triathlon (@IRONMANtri) March 17, 2021
Улмаар тэд 2020 оны 1-р сард АНУ-ын Триатлоны Алдрын танхимд нэрлэгдсэн юм. Дик Хойт нь 2013 онд зодог тайлах бодолтой байсан ч Бостонд болсон хaлдлагын улмаас зохион байгуулагдаагүй тул 2014 онд тус марафонд оролцоод, эрүүл мэндийн асуудлаас үүдэлтэйгээр их спортоосоо зодог тайлсан ажээ.
Спортын ертөнц Дик Хойтыг үргэлж дурсан санаж байх биз ээ
Түүний нaс бaрсан талаарх мэдээ гарсан даруйд спортын одууд тасралтгүй эмгэнэл илэрхийлсээр байгаа юм. Тухайлбал, Бостон Атлетик Холбоо бусдын төлөө сэтгэл зүрхтэй түүний тухай энэ мэдээ дэндүү гэнэтийн байлаа хэмээн тодорхойлжээ.
“Бостоны марафонд гүйгчдийн хувьд 3 арваныг дамнан гүйсэн тэр бол цуцашгүй байдал, хүсэл эрмэлзлийн тод жишээ нь байлаа. Тэр зүгээр нэг хүмүүст үлгэр дуурайлал болсон нэгэн байсангүй. Тэр хүүгээ Хопкинтоноос Бостон хүртэл дагуулж гүйж хүсэл мөрөөдлийг нь биелүүлсэн сайн аав, үнэнч анд нөхөр байсан билээ” хэмээн түүнийг дурсчээ.
Аав хүү хоёрын хувьд 2009 оны Бостон марафонд оролцсон нь тэдний замналын хувьд 1000 дахь уралдаан байсныг мөн онцлон тэмдэглэжээ.
Массачусетс мужийн амбан захирагч Чарли Бейкер өөрийн твиттер хуудсаараа дамжуулан, “Дик Хойт бол Бостоны марафоны хувьд олон арваны билэг тэмдэг нь байлаа. Бусдын л нэгэн адил би Дик болон түүний хүүг барианд орох мөчийг харж, бахархахын зэрэгцээ үлгэр жишээ авдаг байсан” хэмээн эргэн дурсчээ. Харин Бостон хотын захирагч Марти Уалш твиттер сүлжээнд, “Бостончууд ямар тэсвэр хатуужилтай хүмүүс вэ гэдгийг харуулсан, үлгэр жишээч нэгэн байлаа” хэмээн тодорхойлжээ.
Түүнчлэн тус хотын спортын багууд ч түүнд хүндэтгэл үзүүлжээ.
We are deeply saddened by the passing of Dick Hoyt.
For decades Team Hoyt has exemplified perseverance, love, and compassion, as Boston Marathon icons and as a family.
We send our thoughts to the entire Hoyt family. They will forever be an inspiration. 💙💛 pic.twitter.com/5SXVX4V7ce
— Red Sox (@RedSox) March 17, 2021
For decades, Team Hoyt has been a shining example of determination and spirit, inspiring all of us every April at the Boston Marathon.
Today, the Bruins mourn the passing of Dick Hoyt and send our thoughts and best wishes to the Hoyt family. pic.twitter.com/aYd7JLf9Ye
— Boston Bruins (@NHLBruins) March 17, 2021
Our thoughts are with Rick Hoyt (SED’93) and his family as they mourn the passing of his father, Dick.
As inspiring of a father-son relationship you’ll ever find. pic.twitter.com/O0g5ZNOyCV
— BU Athletics (@BUAthletics) March 17, 2021







