Хэрэв та Япон руу аялах гэж байгаа эсвэл ажиллаж амьдрах гэж байгаа бол тэнд яасан ч хийж болохгүй эдгээр 15 зүйлийг мэдэж аваарай

0

Япон  – ирээдүйд амьдарч байгаа мэт боловч амьдралын хэм хэмжээ нь хуучинсаг байдлаараа. Хэрвээ та өөрийгөө Японд бүрэн тав тухтай байлгахыг хүсвэл дараах дүрмүүдийг баримтлаарай. Мөн нийгэмд xүчин төгөлдөр мөpдөгдөж байгаа аливаа xоригийг зөpчих огт хэрэггүй шүү.

boredpanda.com

Цүнхээ нийтийн тээврийн суудал дээр тавьж болохгүй, суух хүн харагдахгүй байсан ч тэр. Таныг шууд хүмүүжилгүй, бусдад хүндэтгэлгүй хандсан гэж үзнэ.

boredpanda.com

Тусгай баг өмсөхгүйгээр хувцас өмсөж үзэж огт болохгүй. Дэлгүүрийн хувцсыг будаг болгохоос хамгаалсан тусгай баг дэлгүүрт бэлэн байдаг тул биедээ авч явах шаардлагагүй.

boredpanda.com

Нийтийн унаанд утсаар ярихгүй байхыг хичээ. Эс бөгөөс бүх зорчигчид тань руу муухай харах болно.

boredpanda.com

Таксины хаалгыг онгойлгох гэж xүчлэх хэрэггүй, аягүй бол эвдэж мэднэ шүү! Битгий мартаарай, Япон аль 22 дугаар зуунаар амьдарч байгаа улс, эндэхийн таксины хаалга автоматаар онгойдог юм.

boredpanda.com

Урсдаг шатны баруун гар талд нь зогс, зүүн гар талаар нь яв. Хүмүүжилтэй Япончууд энэ дүрмийг чандлан баримталдаг.

boredpanda.com

Нийтийн унаанд ороод үүргэвчээ нуруунаасаа авч байгаарай. Үүргэвчтэйгээ яваад байвал хэн нэгэн ав гэж анхааруулна. Тэгэхээр үүргэвчээ авахаас өөр аргагүй – бусдын шүүмжилсэн харцанд өртөж байхаар эртхэн шиг л тайлж ав.

boredpanda.com

Хүмүүсийн хажууд нусаа битгий ний – Япончуудын хувьд энэ нь бусдын дэргэд унгаж байгаа юм шиг л сэтгэгдэл төрүүлнэ.

boredpanda.com

Битгий наймаалц. Азийн бусад орнуудтай харьцуулахад Японы бараа бүтээгдэхүүний үнэ тохиролцохооргүй тогтсон байдаг.

boredpanda.com

Япон хүн болгон англи хэл мэднэ гэж бодож болохгүй. Японд ирээд удаагүй бөгөөд дэлгүүр, автобусны буудал дээр өөрийгөө илэрхийлэх гэж оролдож байгаа бол юуны түрүүнд Япон хэлний анхан шатны мэдлэгтэй болвол зүгээр шүү.

boredpanda.com

Айлд орохдоо гуталтай орж болохгүй. Япончууд үүдэн дээрээ гутлаа тайлдаг уламжлалтай – та ч гэсэн тайлах л болно, эс бөгөөс гэрийн эздийг хүндэтгээгүйд тооцдог юм.

boredpanda.com

Супермаркетад жимс, ногоог барьж үзэж болохгүй. Японы үйлчилгээ дээд зэргийнх, тэгэхээр дэлгүүрийн лангуун дээр бүрэн болсон, ямар нэгэн асуудалгүй л бараа очно.

boredpanda.com

Японд задгай мөнгийг худалдагч, кассчны гарт шууд өгөхийг соёлгүйд тооцно, тиймээс тусгайлан бэлдсэн таваг дээр тавьж байгаарай.

boredpanda.com

Явуут дундаа хоол идэж, ундаа ууж болохгүй: тань руу бүгд муухай харцгаана шүү.

boredpanda.com

Ариун цэврийн өрөө рүү гэрийнхээ углааштай орж болохгүй. Япончуудад ариун цэврийн өрөөний тусгай углааш байдаг, үүнийгээ зочдод ч мөн санал болгоно.

boredpanda.com

Японд бидний хувьд энгийн мэт санагдах тэврэлт, үнсэлт зэрэг романтик үйлдлийг гудамжинд хийж болохгүй. Бусдад буруу сэтгэгдэл төрүүлэхгүйн тулд зочид буудлынхаа өрөөнд ортол тэвчээртэй яваарай.

Та Японд очиж үзэж байсан уу? Санаандгүй эдгээр үйлдлүүдээс хийж байсан юм биш биз?

11
ГоёГоё
8
Ха ХаХа Ха
6
ТэнэглэлТэнэглэл
4
БахархмаарБахархмаар
4
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *