Ихэнхи хүмүүс үүнийг мөнгөө дэмий үрсэн хэрэг гэж үздэг боловч үнэн хэрэгтээ маш их мөнгө хэмнэхэд туслах 13 худалдан авалт

0

Хэмнэлт гаргах гэсэн бодолдоо хөтлөгдсөн бид заримдаа бодлогогүй худалдан авалт хийдэг. Эхлээд их зөв наймаа хийсэн мэт санагдах боловч эцэс сүүлдээ “зэс нь цухуйх”-ын зэрэгцээ амьдралын чанарт муугаар нөлөөлж эхэлдэг. Тиймээс, ирээдүйд хэмнэлт гаргахын тулд заримдаа ямар нэгэн бараа бүтээгдэхүүн эсвэл үйлчилгээнд илүү өндөр үнэ төлөх л хэрэгтэй.

Чухам ямар зүйлийг өөрөөсөө харамлахгүйгээр өндөр үнээр авч болох талаар бид судалгаа хийж үзсэн юм. Эдгээр бараа бүтээгдэхүүн танд удаан хэрэглэгдээд зогсохгүй мөн эрүүл мэндийн талаасаа ч эерэгээр нөлөөлөх болно.

Үнэтэй гутал

© Jean_Nelson / Depositphotos, © PacificCoastNews.com / East News

Хямдхан гутал худалдаж авах нь тийм ч муу зүйл биш гэж бодож болох юм. Гэхдээ хямдралаар бусадтай булаацалдан байж авсан гутал үнэтэй гуталнаас илүү өндөр үнэ төлөхөд хүргэж болзошгүй. Та тооцоод үз дээ, та жилд хэдэн шархны лент худалдаж авч байна, муу гутландаа үрэгдэж гоо үзэмжгүй болсон хөлөө арчлах гэж хэдэн төгрөгийн дезодарант, арчилгааны бодис худалдаж авсан байна вэ? Чанартай гутал худалдаж авсан бол эдгээр зардлуудыг хэд дахин багасгаж болох байлаа. Багахан илүү мөнгө төлөөд дараа нь их хэмжээний хэмнэлт гаргаж болохоор байгаа биз? Хамгийн чухал нь зөв хэлбэртэй гутал бөгөөд нуруу, нугасны асуудал үүсэхээс хамгаална. Бас байнга педикюр хийлгэхээр гүйгээд байх шаардлага ч гарахгүй, бас цэврүү гэдэг таагүй зүйлийг мартана.

 

Кофе чанагч

© Instagram / Sipa USA / East News, © Sandmann59 / Depositphotos

Аяга кофе манайд дунджаар 5000 орчим төгрөг байна. Харин кофе чанагчийн дундаж үнэ 600,000 төгрөөс эхэлнэ, тансаг хэрэглээтэй гэж тооцвол нэг капсул кофены үнэ дунджаар 2000 төгрөг (германы хямдхан капсулууд нэг иймэрхүү үнэтэй, nespresso-гоор жишээ авбал 2500 төг орчим болно). Хэрвээ та өдөр болгон гэртээ өөрийн кофе чанагчаар кофегоо хийж уудаг боллоо гэж тооцоход лав 2 дахин бага мөнгө төлөхөөр байна. Кофе чанагч машиныг ашиглах хугацаа хойшлох тусам таны кофенд зарах мөнгө улам л багасна гэсэн үг (кофе чанагчийн өөрийн өртөг хасагдсаар л). Дүгнэлт маш энгийн: кофе чанагч бол ашигтай хөрөнгө оруулалт, ялангуяа кофенд дурлагчдад уух дуртай ундаагаа өөрөөсөө мөнгө харамлахгүйгээр өдөрт хэдийг ч ууж болох боломж гарна.

 

Электрон шүдний сойз

© FaceToFace / REPORTER / East News, © Instagram / Sipa USA / East News

Шүд цэвэрлэгээний үр дүн шүд угаахад зарцуулсан цаг болон хүч хөдөлмөрөөс шууд шалтгаалдаг. Шүдний эмч нар шүдийг 2-оос багагүй минут угаахыг зөвлөдөг, харин хүмүүсийн ихэнх нь энэ арчилгаанд дөнгөж 46 секунд зарцуулж байгаа нь судалгаагаар тодорхой болжээ. Тэд залхуураад байгаа юм биш ээ: зарцуулах цаг нь тэдэнд хайран санагдаад байгаатай холбоотой. Харин электрон сойзонд суулгасан сэрүүлэг нь шүдийг хангалттай сайн цэвэрлэж чадсан эсэхийг илэрхийлдэг. Электрон шүдний сойз хэрэглэдэг хүмүүсийн шүд хамаагүй эрүүл байгааг судалгааны үр дүнгээс харж болно. Цаашлаад, тэд шүдний эмчид бага үзүүлнэ гэсэн үг. Тэгэхээр электрон шүдний сойзоор шүдээ угаадаг хүмүүс шүдний эмчид зарцуулах мөнгөө хэмнэж чадаж байна гэсэн үг.

 

Үндсэн хувцас

© Wiese / face to face / FaceToFace / REPORTER / East News, © PacificCoastNews / BWP Media / East News

Түргэн моод (fast fashion) гэх зүйлд бид их дасаж байгаа бололтой. Харамсалтай нь бид нэг өчүүхэн зүйлийг огт анзаарахгүй байгаа мэт: ийм загварын хувцас удаан хэрэглэгдэхгүй, бас өндөр үнэтэй тусдаг. Мөнгөө чанартай, тэгээд сонгодог загварын хувцсанд зарцуулах нь илүү ашигтай байх болно, яагаад гэвэл энэ загварын хувцас цаг хугацаа, загварын аашийг даваад л гардаг. Хэмнэж байна гээд орчин үеийн загвараас татгалзах хэрэггүй. Үндсэн загварын хувцас сайтай байхад өөрийн санхүүдээ хүндрэл учруулахгүйгээр улирал болгон загварын шинэчлэл хийх бүрэн боломжтой.

 

Сайн чанарын матрас

© Instagram / East News

Нойр хүний эрүүл мэндэд маш чухал үүрэг гүйцэтгэдэг гэж бид байнга л ярьдаг. Гэхдээ юун дээр унтаж байгаагаа хүмүүс мартдаг. Ортопед матрас стресийн түвшинг багасгахад нөлөөлдөг, нурууны булчинг суллана, нэг үгээр хэлбэл эрүүл мэндэд бүхэлдээ сайн нөлөөтэй. Харин чанарын шаардлага хангаагүй матрас хэд хэдэн өвчний үндсэн шалтгаан болох талтай. Үе мөчний өвчнөөс эхлээд харшил үүсгэгч болно.

 

Олон үйлдэлт будаа агшаагч

© telev / Depositphotos

Эрүүл хоол хүнсийг эрхэмлэдэг хүмүүст олон үйлдэлт будаа агшигч хамгийн тохиромжтой сонголт болно. Мөн хоол хийж чаддаггүй бас хоол хийх цаг зав тэр болгон гаргаж чаддаггүй хүмүүст их тохиромжтой. Орчин үед алсаас удирдах горимтой нь ч гараад ирж. Нэг ёсондоо, энэ төхөөрөмж таны өмнөөс хоол хийнэ, таныг гэртээ байхгүй алс хол байсан ч хамаагүй. Таны хийх хэрэгтэй зүйл гэвэл олон үйлдэлт будаа агшаагчиндаа урьдчилан “тохиргоо” хийх, гар утсандаа аппликейшн суулгаж хоол болж байгаа явцыг хянах л үлдэнэ. Орой гэртээ ирэхэд халуун, эрүүл хоол бэлэн. Тэгэхээр, хоол хүргэлтийн мөнгийг ямар их хэмжээгээр хэмнэж болохыг та тооцож үзээрэй. Мөн энэ цахилгаан хэрэгсэл зуух зэргийг бодвол цахилгаан бага ашигладаг. Нэг сумаар хоёр туулай буудна гэдэг чинь л энэ шүү дээ.

 

Шүүлтүүртэй усны сав

© PacificCoastNews / East News, © PG / Bauergriffin.com / East News

Олон удаагийн хэрэглээний усны савыг хүн болгон хэрэглэдэг болж, гэхдээ энэ удаад бид таны анхаарлыг илүү сайжруулсан хувилбарт татахыг хүслээ. Энэ бол шүүлтүүртэй усны сав. Ийм савтай болоход та өдрийн турш цэвэршүүлсэн ус хэрэглэх боломжтой, сохор зоос ч төлөхгүйгээр бас байгаль орчинд хор хохирол учруулахгүйгээр. Шүүлтүүртэй сав худалдаж авахдаа шүүлтүүрийг нь сайтар анхаараарай. Хотын ус хангамжийн усыг шүүдэг шүлтүүртэй байхын зэрэгцээ ундны бус усыг шүүх чадалтай нь ч бий. Аялагчдад хамгийн хэрэгтэй хэрэгсэл болно.

 

 

Арьсан бүс

© Palace Lee, PacificCoastNews / East News, © TOE/bauergriffinonline.com / East News

Жинхэнэ арьсан бүс хиймэл арьснаас илүү үнэтэй болох хэдий ч эдэлгээний хувьд удаан байх болно. Тиймээс цэвэр арьсан бүс хамгийн зөв хөрөнгө оруулалт болно.

 

Нөүтбүүкний тавиур

© kdeineka / Depositphotos, © Tiplyashina / easyfotostock / East News

Орондоо ороод олон ангит кино үзэх дуртай биз дээ? Зарим нэг нь бүр орноосоо ажлаа ч хийнэ. Гэмгүй гэмээр энэ зуршил мөнгөнд ямар хэмнэлттэй юм гэх хүмүүс гарах байх. Орон дээр тавьсан нөүтбүүк амархан хална, өөрөөр хэлбэл эвдрэх эрсдэл эрс нэмэгдэнэ. Харин нөүтбүүкний тавиуртай байхад орноосоо босолгүй киногоо үзнэ үү, ажлаа хийнэ үү огт хамаагүй. Нөүтбүүкээ гэмтээхгүй, цаашлаад халаасны хэдэн төгрөгөө зарахгүй.

 

Үнэтэй үсний засалт

© Parilov / Shutterstock

Үс салаалах шалтгаан нь зарим нэг тохиолдолд иргүй хайчаар зассанаас болдог. Үнэтэй үйлчилгээ үзүүлдэг үсчингүүд өөрсдийн хэрэглэдэг хэрэгсэл, материалд хэзээ ч мөнгө хэмнэдэггүй. Яагаад гэвэл тэд мэргэжлийн талаасаа өндөр үйлчилгээ үзүүлэхийг чармайдаг юм. Хэрвээ та хэдхэн хоногийн дараа үсчинд дахин очиж “салаагаа тэгшлүүлэх” гэж мөнгө төлөхийг хүсээгүй л бол үсчин дээр мөнгө хэмнэх гэж оролдсоны огт хэрэггүй шүү.

 

Чанартай дотуур хувцас

© East News, © AdMedia / SIPA / East News

Амьдралын ямар ч нөхцөлд хэрэг болох дотуур хувцастай байхыг хичээгээрэй, гэхдээ санхүү хязгаартай бол юуны түрүүнд үндсэн загварын дотуур хувцастай болохыг зөвлөж байна. Цэвэр материалаар хийсэн дотуур хувцас биед эвтэйхэн байхын зэрэгцээ эдэлгээ даадаг, тэгээд ч аливаа гадуур хувцастай тохирдог. Харин чанар муутай буюу амьсгалдаггүй материалаар хийсэн хөхний даруулга эсвэл дотоож эрүүл мэндэд багагүй асуудал үүсгэж болзошгүй, тэгээд ч хүсээгүй зарлага гаргахад хүрнэ.

 

Вакумддаг машин

© liudmilachernetska / Depositphotos, © Colleen Michaels / Shutterstock

Хүнсний бүтээгдэхүүн савладаг гайхалтай цахилгаан хэрэгсэл бөгөөд гэрийн эзэгтэйн өдөр тутмын хэрэглээ ч гэгдэх болжээ. Өдөрт та хэр их хүнсний бүтээгдэхүүн хаядаг вэ? Хэрвээ гэртээ ийм туслагчтай байвал та хүнсний бүтээгдэхүүн хадгалах хугацааг уртасгаж болно, ингэснээр эрүүл мэндэд зарцуулах төлбөрийг ч хэмнэх боломжтой болох юм. Зөвхөн хүнсний бүтээгдэхүүн хадгалах хугацааг уртасгаад зогсохгүй мөн олон төрлийн үнэр хөргөгчинд үүсэхээс хамгаалдаг.

 

Лазер эпиляци буюу үсний уутанцрыг эргэж сэргэх боломжгүйгээр арилгах

© Lester120 / easyfotostock / East News, © rusak / easyfotostock / East News

Өнөө цагт илүүдэл үс авах маш олон арга байна, гэхдээ бүсгүйчүүдийн ихэнх нь воскийг сонгосон хэвээр. Тийм ээ, илүүдэл үс авах энэ арга нь хамаагүй хямд, гэхдээ насан туршдаа хийлгэх эд. Харин лазер эпиляц нь хүсээгүй илүүдэл үснээсээ 8-12 удаа яваад л нэгмөсөн сална. Тэгэхээр цөөн тооны үнэтэй арчилгаа хийлгүүлээд олон удаагийн хямд арчилгаанаас татгалзах нь илүү хэмнэлттэй байхыг үгүйсгэхгүй. Тэгээд ч таагүй өвчин мэдрэгдэхгүй. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар дахин ургаж байгаа үс нь арьсны чанарыг муутгадаг ажээ.

Таны үнэтэй худалдан авалт дундаас чухам ямар нь хамгийн ашигтай байсан бэ?

19
ГоёГоё
7
ТэнэглэлТэнэглэл
7
ГайхмаарГайхмаар
4
Ха ХаХа Ха
2
ХөөрхөнХөөрхөн
2
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Bat Bold

    Bat Bold

    2020/07/05 at 20:40

    Ml

  2. Tungalag Nergui

    Tungalag Nergui

    2020/07/05 at 20:42

    Ench bolhgvi terch bilhgvi ged bhi yg vnndee huwi hvni yj huwtssaa umshn hui hvni sonirhol

  3. Emujin Osh

    Emujin Osh

    2020/07/06 at 04:37

    Uyanga Narantuya unsh

  4. Aar Amaa

    Aar Amaa

    2020/07/07 at 14:39

    99091955

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *