Өөр өөр зуунд төрсөн 17 эмэгтэйг нэг ижил насан дээрээ ямар харагдаж байгааг харьцуулжээ

1

Манай уншигч дунд өнгөрсөн зуунд очиж амьдрах хүсэлтэй хүн байна уу? Мөрөөдөхөөсөө өмнө өөр өөр зуунд төрсөн эмэгтэйчүүд адил насан дээрээ ямар харагдаж байсныг сонирхож үзэхийг зөвлөж байна. Ялгаа мэдэгдэхүйц их, мэдээж орчин үеийн амьдралын хэв маяг, анагаах ухааны хөгжил, гоо сайхны арчилгааны арга барилыг бодолцох хэрэгтэй. Харьцуулсан гэрэл зургийг хараад хэрхэхээ та өөрөө шийднэ биз ээ. Харьцуулалтыг илүү үнэн бодит байлгах үүднээс адил төстэй мэргэжлийн эмэгтэйчүүдийг сонгож авсныг хэлье.

Сэтгэгдэл хэсгээр бидэнтэй үзэл бодлоо хуваалцаарай. Мөн өнгөрсөн зуунд очих хүсэл нь хэвээрээ үлдсэн эсэхээ ч хуваалцаарай.

“Америкийн гоо бүсгүй” титмийг зүүсэн Маргарет Горман, харин орчин үеийн төлөөллөөс жүжигчин Милли Бобби Браун, 16 настай

 

Австрийн гүнгийн авхай Мария (өнгөрсөн зууны), олны танил алдартай загвар өмсөгч Кайя Гербер, 17 настай

 

19 настангууд өөр өөр зуунд ингэж харагдана: дуучин Юзефина Решке болон Билли Айлиш

 

Харьцуулалтад Альма Малер болон жүжигчин Сирша Ронаныг авлаа, 23 настай

 

Бидний өмнө 27 настай загвар зохион бүтээгч болон загвар өмсөгч байна: Коко Шанель болон Кара Делевинь

 

Үгээрээ бусдад хүчтэй нөлөөлдөг бүсгүйчүүд: зохиолч Уилла Кэсер болон Салли Руни, 28 настай

 

Хоёр бүсгүй хоёулаа хоолойгоор ажилладаг, гэхдээ гадаад төрхөөрөө өөр: дуурийн дуучин Нелли Мелба болон Тейлор Свифт

 

Тэс өөр салбарын бас өөр цаг хугацааны төлөөлөл болсон бүсгүйчүүд: математикч Софья Ковалевская болон инженер Кэтрин Боуман, 30 настай

 

Эмэгтэйчүүд эртнээс теннис тоглодог болсон: Шарлотта Купер болон Мария Шарапова, 34 настай

 

Удам залгасан ханхүүтэй гэрлэх завшаан тохиосон бүсгүйчүүд. Эхний тохиолдолд Их Британийн хаан Георга V-ын гэргий Мария Текская, харин баруун гар талынх нь Меган Маркл. Нас – 35

 

Тэр үед дээдсийн хүрээний хээнцэр бүсгүйчүүд бас л байсан цаг. Жишээ нь, Алиса Кеппелийг өнөөдрийн бидний сайн мэдэх Ким Кардашьянтай харьцууллаа, 38 настай

 

39 настангууд: Эдит Штайн гүн ухаан сонирхдог байсан, зохиолч Донна Тартт

 

Нас ахих тусам харьцуулалт улам сонирхолтой болно: уран зураач Габриэла Мюнтер болон жүжигчин Розамунд Пайк, 40 настай

 

Хоёр эмэгтэй хоёулаа уран бүтээлч хүмүүс: Айседора Дункан болон Шакира, 43 настай

 

Өөр өөр зууны 46 настнуудыг сонирхоорой: Анна Ботсфорд болон София Коппола

 

Та бидний өмнө 52 настай хоёр эрдэмтэн эмэгтэйн зураг байна: Мария Склодовская-Кюри болон Женнифер Даудна

 

Тэр үед өнгөт гэрэл зураг байгаагүй нь харамсалтай, байсан бол илүү сонирхолтой харьцуулалт гарах байлаа: Нобелийн шагналт Берта фон Зутнерийн хажууд Хатан хааны коллежийн урлагийн чиглэлээр доктор хамгаалсан Синди Шерманы гэрэл зураг байна, 63 настай

Өөр өөр зууны адил настай эмэгтэйчүүдийн харьцуулалт сонирхолтой санагдсан уу? Орчин цагт амьдарч байгаадаа баярлах шалтгаан мөн үү?

11
ГайхмаарГайхмаар
5
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
2
БахархмаарБахархмаар
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГоёГоё
1
Ха ХаХа Ха
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *