Байрандаа засвар хийхдээ их мөнгө зарцуулсан ч засварын үеэр гаргадаг хамгийн том 15 алдаа

0

Байрандаа засвар хийхдээ гэрийн эзэд дизайнерын гоё ганган шийдлийг сэтгүүлээс харж ашиглахаар шийдэхдээ өөрийнхөө байранд яаж зохицохыг огт тооцолддоггүй. Уншигч таны мэдрэлийн эд эсийг хэмнэж, алдаа гаргуулахгүйн тулд энэхүү нийтлэлээрээ засвартай холбоотой хэд хэдэн асуудлыг хөндөх гэж байна. Эдгээр алдааг аль болох гаргахгүй байхыг хичээгээрэй.

Засварын үеэр миний өөрийн болон миний танилуудын гаргасан алдаануудын жагсаалтыг бэлдлээ. Магадгүй таныг алдаа гаргахгүй байхад туслах байх гэж найдаж байна. Мөн таны мөнгийг хэмнэхэд ч тустай. Уг нийтлэлийг дуустал нь уншихад та засвар хийхээс өмнө байрандаа нарийн шалгалт хийх ёстойг ойлгох болно.

Угаалгын өрөөний гэрэлтэй толь

“Нүүрээ гоё будахын тулд гэрэлтэй тольтой болмоор байна” – угаалгын өрөөний засварыг төлөвлөж байхдаа миний хамгийн их хүсэж байсан цорын ганц зүйл болов уу. Амьдрал дээр үнэхээр сайхан зүйл: нүүр царай сайн харагдана, ер нь л орчин үеийн загвартай. Даанч угаалга хийж товчлуур дээр дарах болгонд л толин дээр усны дусал цацарна. Өдөрт хэд хэдэн удаа арчихаас өөр аргагүй, тэгсэн ч гэсэн дахиад л хурууны хээ, усны дусал тогтоно.

 

Плитан дээрх дуусаагүй зураг

Байрны өмнөх эзэд нь плитаны зураг дээр хэмнэлт хийхээр шийдсэн бололтой. Ванны өрөөний хананы нэг хэсэгт л зураг наажээ. Угаалтуурын шургуулга ханыг хаачих учраас бүтэн байх шаардлагагүй гэж үзжээ. Бид энэ байрыг аваад өөр шургуулга тавих болсон – ингээд л хагас дутуу чимэглэл ил гараад ирж байгаа юм.

 

Угаалгын өрөөнд ганцхан залгуур

“Угаалгын өрөөнд тийм их залгуураар юугаа хийх вэ? Ганц байхад л хангалттай” – өмнөх эзэд нь тэгж бодсон нь том алдаа байж. Манай танилууд тэр байранд ороод ус халаагч залгах шаардлага гартал залгуур нь дутсан. Бас угаалгын машин, тэр ч бүү хэл электрон шүдний сойзонд хүртэл цэнэглэх залгуур хэрэгтэй байдаг. Асуудлыг шийдэх арга олсон: уртасгагч хэрэглэх болсон ч энэ нь галын аюулгүй байдлыг хангахгүй тун чиг эрсдэлтэй юм.

 

Баарны тэйк болон жирийн сандал

Би жижигхэн гал тогоотой мөртлөө баарны тавцантай болохыг хүсдэг байлаа. Тэгсэн мөртлөө баарны сандал надад таалагддаггүй, тиймээс би жирийн сандал худалдаж авсан. Ширээний хөлийг тохируулах боломжгүй яагаад гэвэл гал тогооны шаланд бэхэлчихсэн байгаа юм. Харин сандлын өндөр ширээнийхтэйгээ зохицохгүй. Тэнд суух болгондоо л өөрийгөө ширээндээ хүрэхгүй байгаа жоохон хүүхэд шиг л санадаг. Одоо өндөр дэр авч тавьдаг юм билүү гэж бодоод л сууж байна.

 

Өөр өөр өнгийн ханын цааснууд буюу обой

Засварын материал дээр хэмнэлт гаргах нь засварын үр дүнд муугаар нөлөөлнө. Дээрх гэрэл зураг дээр үүнийг баталсан тод жишээ: байрны эзэд ягаан өнгийн ханын цаасыг шүүгээний дотор талд наахгүйгээр өөр өнгийн ханын цаас ашиглажээ. Шүүгээний хаалгыг нээхэд л ялгаа нь шууд нүдэнд тусна.

 

Гал тогооны тавилганы хэмжээг буруу авах

Гал тогооны орон зайг бүгд л дээд зэргээр ашиглахыг хүсдэг, ганц сантиметр үлдээхгүй бүрэн ашиглахын төлөө зүтгэнэ. Би ч гэсэн тэгэхийг хүссэн. Даанч баарны тавцан нь гал тогооны шүүгээнээс өргөн болно гэдгийг тооцсонгүй. Одоо ширээний тал хэсэг нь агаарт “тогтож” харагдаад байж л байна.

 

Олон тооны нүдэн гэрэлтүүлэг

Гэрлийн бүрхүүлийн оронд нүдэн гэрэлтүүлэг худалдаж авахаар шийдсэн. Унтраалгыг нь ч гэсэн сонголттойгоор асахаар зохион байгуулсан юм. Болохгүй юмгүй, даанч гэрлүүдийг солих гэж одоо ёстой зовж байна. Гэрэл нь ч хямд биш, 16 ширхэг нүдэн гэрэлтүүлгийн гэрэл нөөцөлнө гэж байхгүй. Ядаж байхад нэг нь шатангуут л өрөө бүүдийгээд явчихыг яана.

 

Хөргөгч, гал тогооны тавилга хоорондын зай

Анхны цэвэрлэгээ хийж эхлээд л ямар алдаа гаргаснаа би ойлгосон. Хөргөгчийг угаалтуурын хажууд тавихдаа багахан зай үлдээсэн нь байнга хог унах нөхцлийг бүрдүүлжээ. Өөртөө төвөг болно гэдгийг огт тооцсонгүй. Тоос сорогчоор ч соруулахад бэрх, цэвэрлэгээ хийх болгондоо хөргөгчөө хөдөлгөхөөс өөр аргагүй.

 

Хэт гүн шүүгээнүүд

Гал тогооны орон зайг бүрэн ашиглах үүднээс би булангийн гүн шургуулга хийсэн юм. Одоо тэндээс хоолны сав авахдаа өөрийгөө ямар нэгэн сунгалтын дасгал хийж байгаа юм шиг мэдрэмж төрдөг. Би чинь өндөр, урт гартай хүн – ийм зүйл болно гэж огт төсөөлөөгүй. Шүүгээний цаад талд байнга хэрэглээд байдаггүй сав суулгаа тавьсан ч гэсэн хэрэглээний хувьд үнэхээр хэцүү байна.

 

Паарны арын хоосон орон зай

Танил дүр зураг уу? Паарыг суурилуулсны дараа арын хэсэгт гараар хүрнэ гэдэг амаргүй зүйл. Тиймээс паарыг авч байж арын ханыг будах эсвэл ханын цаас наах хэрэгтэй болно. Паарны арын нvцгэн хана – түгээмэл дүр зураг юм.

 

Сайтар тооцоолоогүй жижиг сажиг зүйлс

Байрны хаалгануудыг онгойлгоход ханаа цохидог. Хананд цохигдох хаалганы бариулын чимээ их чанга тул хүмүүсийг цочооно, бас ханын цаасыг урдаг. Уг асуудлыг тусгай хязгаарлагчаар шийдэж болох юм. Өчүүхэн зүйл мэт санагдах хэдий ч засвар хийхэд нарийн төлөвлөгөө хэрэгтэйг харуулж байна. Урьдчилан сайтар төлөвлөсөн завсар таны мэдрэлийн эд эсийг хэмнэхийн зэрэгцээ засварын үр дүнг удаан хадгалахад тусална.

 

Плитаны цагаан чигжээс

Манай хөршүүдийн хийсэн хамгийн том алдаануудын нэг – шалны плитанд цагаан өнгийн чигжээс хийжээ. “Ингэж хийсэндээ хэдэн зуун удаа харамсаад ч барахгүй” – засварын тухай яриа эхлэхээр л тэд ингэж харамсдаг. Цагаан өнгийн чигжээс нь бүх хог шороог өөртөө цуглуулдаг тул гэр бохир заваан юм шиг харагдана. Энэ бүгдийг нуухын тулд хивс тавихад хүрдэг. Чигжээсийг 5 минутын өмнө цэвэрлэсэн ч гэсэн эргээд харахад л бохирдсон харагдана. Эцэстээ чийг даах чадвар нь багасч хуурч эхэлдэг гэнэ. Насан туршдаа цагаан жигжээс цэвэрлэхийг хүсэхгүй байгаа бол суурилуулсан плитанд тохирох бараан өнгийн чигжээс сонирхсон нь дээр болов уу.

 

00-ийн цаас тогтоогчийг буруу газар тогтоох

Боодол ариун цэврийн цаас байнга гар дор бэлэн байх ёстой. Би яагаад суултуурын дээр, тэгээд бас баруун талд тогтоосон юм бүү мэд. Одоо цаасандаа хүрэх гэж ёстой оньсого таахтай адил зүйл болж байна. Эргэж харна, тэгээд гараа дээш нь өргөнө.

 

Өөр өнгийн шалнууд

Урьдын засвараас плита үлдээд хаяж чадахгүй хадгалаад байсан юм. Ашгүй хэрэглэх боломж гарч ирээд – тагтны довжоон дээр наачихсан. Одоо шалны ялгаанууд шууд нүдэнд тусаад тиймэрхүү л байна.

 

Таазны зохимжгүй хүрээ

Урьд эзнээс үлдсэн бас нэгэн гэнэтийн бэлэг. Угаалгын өрөөнд хуучны бас хээ хуар болсон таазны хүрээ үлджээ. Таазны хүрээний буланг тайрч авч болохгүй, бүхлээрээ хуураад ирэх байх. Бүхэлд нь л солихоос өөр аргагүй.

Та засвартай холбоотой ямар алдаа гаргаж байсан бэ?

9
ТэнэглэлТэнэглэл
5
ГайхмаарГайхмаар
4
ГоёГоё
3
БурууБуруу
3
Ха ХаХа Ха
2
БахархмаарБахархмаар
2
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *