7 хоногийн дотор үзэж дуусгах боломжтой олон ангит кинонууд

1

Орой ажлаасаа ирээд нэг сайхан кино үзэхийг бүгдээрээ л хүсдэг. Гэсэн ч ямар кино сонгож үзэх билээ? Та бүхэнд сонирхол татам олон ангит 15 киног танилцуулья.

The night of 2016

8 ангитай

7 хоногийн дотор үзэж дуусгах боломжтой олон ангит кинонууд 1

Нью-Йоркийн таксины жолооч залуу нэгэн эмэгтэйтэй танилцаж, шөнийг хамт өнгөрөөхөөр тохирно. Өглөө нь залууг сэрэхэд эмэгтэй үхсэн байдаг. Цагдаа, хуульч, тэр бүү хэл залуугийн гэр бүлийнхэн ч эмэгтэйн үхэлд залууг буруутган сэжиглэнэ. Түүнийг гэм буруугүй гэдэгт итгэж, түүнийг цагаатгах хүн гарч ирэх болов уу?

Parade’s end 2012

5 ангитай

7 хоногийн дотор үзэж дуусгах боломжтой олон ангит кинонууд 2

Гол дүрийн баатар болох Кристофер Тиетженс нь Британийн язгууртан хүн бөгөөд туйлын ёс журамтай нэгэн байв. Гэтэл нэгэн өдөр тэрээр өөрийн эхнэрээсээ урваж, эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгч Валентинь хэмээх бүсгүйд сэтгэл алдарснаар түүний ертөнцийг үзэх үзэл орвонгоороо өөрчлөгдөнө. Энэхүү цувралын гол утга санаа нь хүндэтгэл, цог жавхлант байдал болон ямар ч үед өөрөөрөө байх тухай юм.

Olive Kitteridge 2014

4 ангитай

7 хоногийн дотор үзэж дуусгах боломжтой олон ангит кинонууд 3

Уг дэлгэцийн бүтээл нь сургуулийн багш эмэгтэй болон түүний гэр бүлийн 20 жилийн амьдралыг харуулдаг. Багш эмэгтэй өөрөөсөө болон ойр дотныхноосоо ихийг шаарддаг нэгэн. Түүний төвөгтэй зангаас болж түний хүү болон нөхөр нь хэрхэн зовж буйг үзүүлнэ. Гэр бүлийн аз жаргалгүй байдлыг тод томруунаар чадамгай харуулжээ.

The Hollow Crown 2012 – одоог хүртэл

7 ангитай

7 хоногийн дотор үзэж дуусгах боломжтой олон ангит кинонууд 4

Уг цуврал нь Британийн 3 хааны тухай түүх бөгөөд тэдний хувь тавилан түүхийг хэрхэн бүтээснийг үзүүлдэг. Шекспирийн бүтээлийг шимтэн уншигчдад таалагдана гэдгийг нэмж хэлэх нь зөв байх.

A young doctor’s notebook 2012-2013

8 ангитай

7 хоногийн дотор үзэж дуусгах боломжтой олон ангит кинонууд 6

Залуу эмч Владимир Бомгард 1917 оны Оросын хувьсгалын үед жижигхэн тосгонд ирж ажиллана. Гол дүрийн жүжигчин элдэв янзын төвөг бэрхшээл болон мухар сүсгээс болж зовж зүдэрнэ. Михайл Булгаковын зохиолыг кино болгон бүтээсэн байна.

The beauty inside 2012

6 ангитай

7 хоногийн дотор үзэж дуусгах боломжтой олон ангит кинонууд 5

Гол дүрийн баатар Алексийн амьдрал бусдынхаас нэг л өөр. Өглөө бүр тэрээр шал өөр хүний биед орчихсон сэрнэ. Бүхий л киноны турш Алекс хүний биед ороод юу мэдэрснээ ярих болно.

Little Dorrit 2008

14 ангитай

7 хоногийн дотор үзэж дуусгах боломжтой олон ангит кинонууд 7

Эми Дорритийн ээдрээт хайрын түүхийг үзүүлдэг. Өрнөөс болж шоронд орсон түүний гэр бүлийнхэн, шоронд төрсөн Эми охины төвөгтэй амьдралыг сонирхолтойгоор үзүүлжээ. Уг кино нь нөхөрлөл, халамж, харилцан ойлголцол, тэвчээр зэрэг сайхан зүйлсийг нарийн харуулдаг.

11.22.63 (2016)

8 ангитай

7 хоногийн дотор үзэж дуусгах боломжтой олон ангит кинонууд 8

Английн багш Жэк Эппинг-д 1960 онд очиж Жонн Кеннидийг алагдахаас хамгаалах алтан боломж олддог. Гэсэн хэдий ч Жэк үүнийг төсөөлж чадахгүй төөрөлдөнө.

Houdini 2014

2 ангитай

7 хоногийн дотор үзэж дуусгах боломжтой олон ангит кинонууд 10

Еврей хүү ид шидтэний тоглолт үзэж дэлхий дээрх хамгийн мундаг шидтэн болохоор шийднэ.  Тэрээр өдөр шөнөгүй бэлтгэл хийж, аялж, тоглолтоо хийж, агуу хүн болж хүн бүхэнд сайхан дурсамж үлдээхийг хичээдэг.

The town 2012

3 ангитай

7 хоногийн дотор үзэж дуусгах боломжтой олон ангит кинонууд 9

Гэр бүлийнхээ эмгэнэлт байдлыг олж сонссон Марк Николас өөрийн хотдоо эргэн ирж, аав ээжийгээ бусдад алагдсан гэдэгт эргэлзэж эхлэнэ. Ингээд хэргийн учрыг олохоор хичээнэ.

The escape artist 2013

3 ангитай

7 хоногийн дотор үзэж дуусгах боломжтой олон ангит кинонууд 11

Вил Буртон нь авьяаслаг хуульч бөгөөд хүнд гэмт хэргээр мэргэшсэн нэгэн юм. Өнөөдрийг хүртэл тэрбээр нэг ч хэрэгт ялагдаж үзээгүй бөгөөд аймшигт нэгэн хэргийг өмгөөлснөөр түүнийг таамаглаж байгаагүй үр дүн угтах болно.

Millennium 2010

6 ангитай

7 хоногийн дотор үзэж дуусгах боломжтой олон ангит кинонууд 12

Сэтгүүлч Микайл Бломквист, хакерчин Лисбет Саландер нар хачин хэргүүдийг мөрддөг бөгөөд таныг огтхон ч уйдаахгүй гэдэгт итгэлтэй байж болно. Стиег Ларссоны ижил нэртэй зохиолоос сэдэвлэн бүтээжээ.

The slap 2015

8 ангитай

7 хоногийн дотор үзэж дуусгах боломжтой олон ангит кинонууд 14

Төрсөн өдрийн шорлог ихэмсэг бандийн нармайг нээснээс болж гамшиг болно. Хүүхдийн ээж зарга үүсгэж баахан явна. Энэхүү кинонд хүний үнэ цэнэ, сайхан чанаруудыг харуулдаг.

Utopia 2013-2014

12 ангитай

7 хоногийн дотор үзэж дуусгах боломжтой олон ангит кинонууд 13

5 хүний амьдрал аюулд орох бөгөөд The network нэртэй нууц байгууллагынхан тэднийг мөрдөж эхлэхэд тэдэнд зугтахаас өөр арга зам үлдэхгүй.

And then there were none 2015

3 ангитай

7 хоногийн дотор үзэж дуусгах боломжтой олон ангит кинонууд 15

Бие биенээ огт мэддэггүй 8 хүнийг арал дээрх шилтгээнд урина. Ширээ тойрон сууцгаагаад тэд гэрийн эзэн байхгүй байгааг мэднэ. Шилтгээнд зөвхөн зарц нар болох эхнэр нөхөр л амьдарцгаах аж. Зарц нар 8 зочныг аллагад буруутгаж, шийтгэхээр хичээцгэнэ. Агата Кристигийн ижил нэрт номноос сэдэвлэн хийжээ.

1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

5 Сэтгэгдэл

  1. Б. Болормаа

    Б. Болормаа

    2016/08/07 at 17:55

    Ene kinonuudig haanaas olj uzej boloh we :)

  2. sdasdsadas

    2016/08/07 at 19:03

    7 honog gj ihenh ni 1 odort duusah yum bna shtee

  3. Жанинь Нони

    Жанинь Нони

    2016/08/07 at 23:30

    Д. Цэнгэл

  4. Зочин

    2016/08/08 at 12:07

    Shildeg Miniseries-uud chin ene baina:
    – Band of Brothers 2001.
    – The Pacific 2010.
    – Company of Heroes 2013.
    – Generation Kill 2008.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *