Үзэгчдийн дунд ихэд алдаршаад буй “Squid Game” цувралын талаарх сонирхолтой шүүмж. Тус цувралд ганц ч эерэг дүр байхгүй

2

“Squid Game” цувралын тухай сонсоогүй хүнийг одоо олоход бэрх биз ээ. Netflix платформын ачаар Солонгосын цувралыг дэлхий дахин үзэж сонирхлоо. Хормын дотор мийм болохын зэрэгцээ интернетэд шүтэн бишрэгчдийн групп нээгдэж цувралын дүрүүдийн хувь тавиланг ширүүхэн хэлэлцэж байна.

Бид ч гэсэн моод болоод байгаа энэ киног үзсэн бөгөөд уг бүтээлд эерэг дүр байгаа эсэх талаар багагүй маргалдлаа. Манай редакцын нэг зохиолч амь өрссөн тэмцээний оролцогчдоос хэнийг нь ч өрөвдөхгүй байгаагаа хэлсэн юм. Анхааруулга: хэрвээ та цувралыг дуустал нь үзээгүй байгаа бол болгоомжтой хандана уу – нийтлэлд спойлер агуулсан болно.

© Squid Game / Netflix

Гол дүрээс эхэлцгээе, журмаараа бол бид түүнд хайртай болох ёстой. Сон Ки Хун ажилгүй болсон бөгөөд өндөр настай ээжтэйгээ цуг амьдардаг. Мөн хааяахан охиныхоо эцгийн дүрд хувирна. Түүний төрсөн охиныг түүнээс салсан эхнэр, хойд эцэг нь өсгөн хүмүүжүүлж буй.

Байдаг л жирийн нэгэн эрийн амьдрал мэт, хөөрхий амьдрал нь жоохон бүтэлгүйтээ л биз гэмээр. Киноны эхний ангиас эхлээд л энэ дүрийг хувиа хичээсэн хүн гэж бодогдоно. Ялангуяа Сон Ки Хун ээжийнхээ төлбөрийн картыг нууцаар авч пин-кодыг таах гэж оролдох үеэс. Энэ үед түүнийг ичиж зовж байгаа гэж огт бодогдохгүй. Тэр төлбөрийн картанд өндөр настай хүний олж цуглуулсан хэдэн цаас бий юм шүү дээ, магадгүй хүндхэн амьдралынхаа туршид цуглуулсан мөнгө.

© Squid Game / Netflix

Сон Ки Хун бэлэн мөнгөний машинаас авсан мөнгөө өсгөж аваад дараагийн алхамд орно: “Охиныхоо төрсөн өдрөөр ямар бэлэг бэлэглэх вэ?” Төд удалгүй тоглоом авах гэж оролддог. Тэгээд бүр тоглоомын автомат машинаас шүү. Тоглоом машины хавчаараас унахад дахиад л газар дэвслэн бөөн уур уцаар болно. Эцэстээ Сон Ки Хун охиндоо ямар ч хэрэгцээгүй тоглоом бэлэглэдэг, автомат машинаас хайрцаг сугалж авсны дараа дотор нь юу байгааг ч шалгалгүй шууд охиндоо өгчээ.

За, одоо гол дүрийн охиныг сонирхоцгооё. Аав – мөнхийн хүүхэд чигээрээ, харин энэ охин – том хүний нүд. Ааваасаа сайн юм хүлээгээд нэмэргүй гэдгийг аль хэдэн ойлгож үүнийгээ нэгэнт хүлээн зөвшөөрсөн охин.

© Squid Game / Netflix

Хамгийн сонирхолтой нь Сон Ки Хун нууцлаг арал дээр очиж тоглох болсон шалтгаан нь охины ээж, хойд эцэг хоёр охиныг гадаад руу авч явах гэснээ болжээ. Эцэг болсон хойно юу гэж л охиноосоо холдохыг хүсэх билээ. Гэхдээ охиныг өсгөж байгаа хүмүүс хүүхдэд сайн боловсрол олгож, ирээдүйн амьдралыг нь сайн нөхцлөөр хангахыг л хичээж байгаа юм. Харин төрсөн эцгийн хувьд охины амьдралд үе үехэн орж ирэхийн сацуу санхүүгийн ямар ч дэмжлэг туслалцаа үзүүлдэггүй мөртлөө гадаад явна гэсэн мэдээнд ихэд цочирдож байна.

Тоглоом тоглох “урилга” ч гэсэн олон асуулт дагуулна. Та метронд үл таних хүнтэй цуг тоглох уу? Тэгээд зүгээр ч тоглохгүй хацраа алгадуулаад л? Магадгүй гол дүр мөнгөний төлөө юу ч хийхэд бэлэн болсныг үүгээр харуулах гэж хичээсэн юм болов уу?

© Squid Game / Netflix

Тоглогч нарын дунд маш олон төрлийн хүмүүс бий, тэр дунд өрөвдмөөр хүн ер нь л байхгүйтэй адил. Амьд гарахын тулд тоглож байгаа тэмцээнд ирсэн гэр бүлийн хос тоглоомын үеэр бие биенээ ихэд дэмждэг. Нэг тэмцээний үеэр эхнэр нь нас бaрахад нөхөр үнэхээр их сэтгэлээр унаж байгаа нь ойлгомжгүй. Амьд гарах тэмцээний төгсгөлд хэн нэгэн нь л амьд үлдэнэ гэдгийг тэр хоёр бүр анхнаасаа ойлгоогүй юм гэж үү?

Бусад тоглогчид бас л төрөл бүрээр хуваагдсан. Ухаантай өвгөн, сэргэлэн бүсгүй, цагаандаа гарсан дээpэмчин, тэр ч бүү хэл “ээжийн найзын хүү” – Чхо Сан Воо. Тэр бол гэр бүлийн бахархал байсан, чадалтай оюутан, ажил төрөл нь амжилттай явсан санхүүч.

Хүн болгон л өөрийн гэсэн шалтгаанаар тоглоомонд оролцож байгаа, тэд их мөнгөний шагнал авах хүсэлтэй. Ихэнх тоглогчид өр зээлэндээ баригдсан. Ганцхан хөгшин О Иль Нам л өөр: тэр үxлүүт өвчинтэй тул нас бaрахаасаа өмнө сайхан зугаацаад авъя гэж боджээ. Түүнд үнэхээр сайн сайхныг хүсмээр санагдана, даанч киноны төгсгөлд сайн санаат өвгөн нь цуcт дaрангуйлагч болж хувирдаг.

Нөгөө талаасаа, О Иль Нам бүгдэд тоглоомыг зогсоох боломжийг олгосон. Улаан хувцастай хүмүүс тоглоомыг үргэлжлүүлэх эсэх дээр санал авахыг зөвшөөрөхөд тэр хамгийн сүүлд санал өгсөн тул аюултай тоглоом үргэлжлэх эсэх нь түүнээс л шалтгаалж байсан юм. Хүмүүс анх нууцлаг арал дээр ирэхдээ юунд ирж байгаагүй ойлгохгүй байсан бол хоёр дахь удаагаа ухамсарлаж ирсэн хэрэг.

© Squid Game / Netflix

Кан Сэн Бёк гэх охин уг нь хайр татаж өрөвдүүлмээр дүр. Үнэндээ ч тийм, тэрээр ээжийгээ Өмнөд Солонгост авчрахын тулд чадах бүхнээ л хийж яваа, бас дүүдээ санаа тавих ёстой цорын ганц хүн нь.

Гэхдээ киноны эхний хэсгээс эхлээд л түүнийг худалч, xулгайч гэдгээр нь танил болно. Киноны эхэнд Сон Ки Хуны халааснаас мөнгийг нь нууцаар авчихдаг (энэ хэсэг байгаагүй бол Сон Ки Хун ийм аюултай тоглоом тоглох шийдвэр гаргахгүй байсан байж ч болох юм), харин дараа нь арлаас ирээд олс тайлахыг гуйж түүнийг бас л xуурдаг.

© Squid Game / Netflix

Энэ дүр зургийн цаана “ээжийн найзын хүү” Чхо Сан Воо илүү үнэнч харагддаг. Тэр эхнээсээ л зорилгынхоо төлөө явах бөгөөд хэнийг ч xуурч мэхлэхгүй, харин ч халамжилж арчилдаг.

Энэ байдал нь гол дүрд эргэлзээ төрүүлж эхэлнэ. Сон Ки Хун багын найзыгаа шүүмжилж байгаа нь хачирхалтай. Тэр өөрөө хөгшин О Иль Намыг чулуугаар тоглохдоо яаж хуурч мэхэлж байлаа, тэр хөгшин настай хүний мартамхай ой санамжийг ичгүүргүй ашигладаг.

© Squid Game / Netflix

За одоо гол дүр шагналын их мөнгөөрөө юу хийснийг дүгнэцгээе. Тийм ээ, юу ч хийгээгүйтэй адил. Тэр охин руугаа гүйсэнгүй, энэ хугацаанд охиныг нь гадаад руу аваад явчихсан байдаг. Арал дээр үxсэн Кан Сэ Бёкийн дүүд тусалсангүй. Тэр санамсаргүй байдлаар өвгөнтэй таарч тоглоомын бодит үнэнийг мэдтэлээ гудамжаар дэмий тэнэдэг.

Үүнээс хойш Сон Ки Хун гaлзуурмаар хөдөлгөөд орно. Гэхдээ тоглоомын дараа тэр нэг их өөрчлөгдөөгүй бололтой – тэр өөрийн үйлдлийн үр дагаврыг тооцоолж бодохгүй байгаа нь ажиглагдана. Тэр Кан Сэ Бёкийн дүүг Чхо Сан Воогийн ээжид өгөхдөө чемодан дүүрэн мөнгө үлдээдэг. Тэгсэн мөртлөө хөгшин настай хүнээс танихгүй хүүхдийн асран хүмүүжүүлэгч болж чадах эсэх тухай ч асуусангүй. Ядуу дүүрэгт үрж дийлэхгүй их мөнгө гараад ирэхээр хүсээгүй асуудлууд үүсгэж ч болзошгүй.

Дараа нь гол дүрийн Сон Ки Хун онгоцны тасалбар худалдаж аваад охин руугаа явах гэж байна гэж ойлгогдоно. Тэгснээ эцсийн мөчид эргэж харснаа тоглоомын зохион байгуулагчидтай тэмцэхээр шийднэ. Яаж тэмцэх гэж байгаа юм бол? Энэ бол бүгдэд нээлттэй асуулт. Хөөрхий охин аавыгаа онгоцны буудал дээр удаан л хүлээсэн байх даа.

Цувралын төгсгөлд ч гэсэн онцын өөрчлөлт гарсангүй: гол дүр хувиа хичээсэн хүүхэд шиг том хүн чигээрээ үлдлээ. Тэр эргэн тойрны сэтгэл санаа, үйлдлийнхээ үр дагаврын тухай ганц секунд ч бодсонгүй.

Та амьдралын хүнд байдалд орсон хүний өмнөөс байнга сэтгэл тань өвддөг үү? Эсвэл хүн болгон өөрийнхөө ачааг өөрөө л үүрэх ёстой гэж боддог уу?

25
БурууБуруу
8
ХөөрхөнХөөрхөн
5
ТэнэглэлТэнэглэл
5
Ха ХаХа Ха
3
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
2
ГоёГоё
2
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

9 Сэтгэгдэл

  1. Munkhtsatsralt Enkhbold

    Munkhtsatsralt Enkhbold

    2021/11/04 at 18:54

    Hun bolgond sain ch tal bii muu ch tal bii. Eyreg geheeree zaaval buh yum l lag bh albagui

  2. DG Tuya

    DG Tuya

    2021/11/04 at 21:12

    Эерэг дүр байгаа ш д. Лал шашинтай залуу, Канг са ёо гийн өмнөөс өөрөө үхэл рүү явсан охин бас байна. Хүн чанартай, эерэг дүр биз дээ.

  3. Añuka Bn

    Añuka Bn

    2021/11/04 at 21:34

    Gol dur chn eej ni owdood emchilgeenii mongogu bolod ywsnshde.

  4. Sodnom Oyunmaa

    Sodnom Oyunmaa

    2021/11/04 at 22:49

    Юу гэнээ

  5. Анжуна Анжи

    Анжуна Анжи

    2021/11/04 at 22:59

    Ennes iluu my name goy kino bnleshu uzeerei

  6. Moon Lights Vk

    Moon Lights Vk

    2021/11/04 at 23:10

    Yu c bicheed bgn bichih yma olj ydsi

  7. ZE TY

    ZE TY

    2021/11/05 at 02:01

    Tsagdaa???

  8. Adyasuren Adiyasuren Baatar

    Adyasuren Adiyasuren Baatar

    2021/11/05 at 06:13

    100%

  9. pls

    2021/11/05 at 19:55

    Dahij bitgii review hiigeerei. Ene kinonoos zuv buruug shuuj uzsen bol ene n mash tom teneglel ym.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *