Өглөө сэрэхэд амнаас эвгүй үнэр үнэртдэг нь юутай холбоотой байдаг вэ? Үүнийг арилгах хамгийн үр дүнтэй 6 аргыг мэдээд аваарай

2

Хэрэв танд романтик кинон дээрх хосууд өглөө сэрэх үед нь амнаас нь эвгүй үнэр гарахгүй байгаа юм шиг санагддаг бол, та ганцаараа ингэж боддог хүн биш юм. Өглөө сэрэх үед амнаас эвгүй үнэр гарах нь дийлэнх хүмүүсийн хувьд танил болсон зүйл. Хэдийгээр олон хүн үүнээс ичиж, санаа нь зовж байдаг ч, цаг хугацааны эрхээр хүн болгонд амнаас нь эвгүй үнэр гарч байгаа юм шиг мэдрэмж төрдөг. Үүнд таны өдөр тутмын дадал зуршлууд нөлөөлдөг гэж ойлгож болно.

Өглөө амнаас эвгүй үнэр гарах нь тухайн өдрийг сайхан эхлүүлж буй хэрэг биш гэдэгтэй олон хүн санал нийлэх байх. Иймд бид яагаад өглөө сэрэхэд амнаас эвгүй үнэр гардаг болон үүний эсрэг ямар арга хэмжээ авах талаарх мэдээллийг хүргэхээр бэлдлээ.

Өглөө амнаас эвгүй үнэр гарахад юу нөлөөлдөг вэ?

Хэрэв та өдөр бүр шүдээ угаахгүй, утсаар цэвэрлэхгүй бол амнаас эвгүй үнэр гарна гэдгийг шүдний эмч гарцаагүй анхааруулсан байж таарна. Гэхдээ дан ганц амны хөндийн ариун цэврийг муу сахих нь амнаас эвгүй үнэр гарахад нөлөөлдөггүй байна.

  • Ам хуурайших: Эвгүй үнэр гаргахад хүргэдэг бактерийг шүлс угаадаг бөгөөд бид унтах үед шүлс бага ялгардаг тул, ихэнх хүмүүсийн амнаас өглөө сэрэхэд нь эвгүй үнэр гардаг.
  • Зарим хоол хүнс: Бидний идэх дадал зуршил амнаас гарах үнэрт нөлөөлдөг. Тухайлбал сонгино болон сармис зэрэг хүнсний ногоонууд өглөө сэрэх үед амнаас эвгүй үнэр гарахад хүргэдэг.
  • Эрүүл мэндийн нөхцөл байдал: Олон хүмүүс хоол боловсруулах үйл ажиллагаа нь доголдсоноос болоод ходоодны шархтай болдог. Амнаас эвгүй үнэр гарч байгаа нь үүнтэй мөн холбоотой байдаг.
© Depositphotos.com, © Unsplash.com

 

Өглөө сэрэх үед амнаас гарах эвгүй үнэрийг хэрхэн арилгах вэ?

1. Шүдээ угаасны дараа ам зайлагч хэрэглэхгүй байх

Хэдийгээр ам зайлагч богино хугацаанд таны амнаас эвгүй үнэр гаргахгүй нь үнэн ч, давхар амыг хуурайшуулдаг байна. Ихэнх ам зайлагчийн найрлагад спирт агуулагддаг бөгөөд энэ нь амны байгалийн жам ёсоор ялгаруулах шүлсэнд нөлөөлдөг. Учир нь хүний бие шөнө бага хэмжээгээр шүлс ялгаруулдаг тул, таны хэл болон буйланд хуримтлагдсан үxэжсэн эсүүдийг устгаж чаддаггүй. Үүнээс болоод өглөө сэрэхэд амнаас эвгүй үнэр гардаг.

© Shutterstock.com, © Depositphotos.com

 

2. Амаа ангайж унтахгүй байх

Бидний ихэнх нь унтаж байхдаа амаараа амьсгалдаг. Үүнээс болоод хуурайшилт явагдаж, бактери үүсэхэд хүргэдэг байна. Амаараа амьсгалах нь шүдний цоорол болон буйлнаас цус гарахад нөлөөлдөг гол хүчин зүйл бөгөөд дээрээс нь амнаас эвгүй үнэр гарах архаг эмгэг үүсгэдэг. Яагаад гэвэл бид амаараа амьсгалах үед амны хөндийн pH-ийн тэнцвэртэй байдалд нөлөөлж, амны эргэн тойрон дахь бактериудын төрөл өөрчлөгддөг байна. Зарим шүдний эмч нар бүр амаа ямар нэгэн зүйлээр хааж унтахыг зөвлөдөг бөгөөд ингэснээр уг асуудлыг шийдвэрлэх боломжтой гэж үздэг.

© Shutterstock.com, © Depositphotos.com

 

3. Амаа тосоор зайлах

Амны эвгүй үнэрийг арилгах энэ арга Энэтхэгт үүссэн бөгөөд хүний шүдийг цайруулж, шүдний эрүүл мэндийг сайжруулах үйлчилгээтэй гэдэг нь батлагдсан. Нэг цайны халбага тосоор 15-20 минутын турш амаа зайлаарай. Амнаас эвгүй үнэр гарахад хүргэдэг бактери наалдаж, тосонд уусах болно. Та бүх төрлийн тосыг ашиглаж болох ч, ихэнх хүмүүс кокос эсвэл оливын тосыг тааламжтай амттайгаас нь болоод гол төлөв ашигладаг.

© Depositphotos.com, © Shutterstock.com

 

4. Кофеноос болгоомжлох

Бидний ихэнх нь өглөө кофе уухгүй бол, тухайн өдрийг яаж эхлүүлэхээ ч төсөөлж чаддаггүй. Гэвч бидний уух дуртай энэ шингэн амнаас эвгүй үнэр гарахад нөлөөлдөг гол буруутнуудын нэг юм. Кофенд хуурайшуулах нөлөө байдгаас болж, бие бага хэмжээгээр шүлс ялгаруулдаг. Олон хүн кофендоо сүү эсвэл крем нэмж хийдэг бөгөөд сүү, сүүн бүтээгдэхүүн ч гэсэн амнаас эвгүй үнэр гарахад нөлөөлдөг.

© Unsplash.com, © Unsplash.com

 

5. Хэлээ цэвэрлэхээ мартаж болохгүй

Шүдтэй яг адилаар таны хэл ч гэсэн бактер оршин байх таатай орчин бөгөөд үүнээс болоод амнаас эвгүй үнэр гарна. Хэрэв та хэлээ цэвэрлэдэггүй бол, таны аман дахь бактери олон болж үржих бөгөөд өглөө сэрэх үед таны амнаас илүү их эвгүй үнэр гарна гэсэн үг. Та заавал ч үгүй хэл хусагчаар хэлээ цэвэрлэх шаардлагагүй – зөөлөн үстэй сойзоор хэлээ угаахад л болно.

© Depositphotos.com, © Depositphotos.com

 

6. Яаж амьсгалж байгаагаа анзаарах

Та магадгүй өөрийгөө бүтэн өдрийн турш амаараа амьсгалж байгаагаа анзаардаггүй байж мэдэх юм. Гэвч энэ дадал зуршлаас болоод таны амнаас эвгүй үнэр гарах боломжтой. Хэдийгээр бие өдрийн турш өөр өөр төрлийн шүлс ялгаруулдаг ч, амаараа амьсгалах нь амны эргэн тойрныг хуурайшуулсаар байдаг. Дээрээс нь амнаас эвгүй үнэр гаргаад зогсохгүй, шүдний цоорол болон чихний халдвар гэх мэт олон төрлийн өвчин тусахад нөлөөлдөг байна.

© Shutterstock.com

Та өглөө сэрэх үед амнаас гарах эвгүй үнэрийг арилгах өөр ач тустай аргуудыг мэддэг бол, манай уншигчидтай хуваалцаарай.

15
ГайхмаарГайхмаар
3
ГоёГоё
1
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *