Яагаад бидний чих болон хамар нас ахиж, хөгшрөх тусам зогсолтгүй томорсоор байдаг вэ?

0

Бага байхад эцэг эх маань хаалганы хүрээнд бидний өндрийг тэмдэглэж, өмнө нь тэмдэглэсэн зурааснаас өндөр болох тусам хөөрч баясдаг байсан дурсамж сэтгэлд тодхон байдаг билээ. Гэвч насанд хүрэх үед хүний биеийн өсөлт зогсдог гэдгийг бид сайн мэднэ. Харин чих болон хамар хэзээ ч томрохоо больдоггүй гэдгийг та мэдэх үү? Манай сайт уншигч танд тэд ямар шалтгаантай ийнхүү насан туршид минь томорч байдаг тухай өгүүлэхээр бэлдлээ.

Сайн сонсохын тулд…

© Invision / Invision / East News

Улаан малгайт үлгэрийн чоно магадгүй маш том чихнийхээ ачаар ойн цоорхойд яваа бяцхан охиныг сонсож чадсан биз ээ. Чоно хэрвээ хүн байсан бол насныхаа хэмжээгээр мөн л том чихтэй нэгэн байсан байх болов уу. Их Британийн Бромлигоос гаралтай хэсэг судлаачид хүний чих нас ахих тусам зогсолтгүй томорсоор байдгийг олж тогтоожээ.

 

Тэдний томорсоор байдаг бас нэгэн шалтгаан нь…

© Mary Evans/AF Archive/Graham Whitby Boot/Mary Evans Picture Library/East News, © Dylan Travis/ABACA/Abaca/East News

2007 онд Германы эрдэмтдийн хийсэн судалгаагаар нярай хүүхдийн чих толгой болон биеийн хэмжээтэйгээ харьцуулбал харьцангуй том байдаг нь тогтоогджээ. Улмаар 8-10 нас хүртлээ маш хурдан ургаж томордог ажээ. Харин 85 наснаас хойш чих, хамрын өсөлт саарч, томорч болох дээд хэмжээндээ хүрдэг гэж тэд үзжээ.

 

Тэд удаан боловч зогсолтгүй томорч байдаг

© Evan Agostini/Invision/AP/East News, © Joe Russo / MEGA/Mega Agency/East News

Чих томорч байгаа нь үл мэдэгдэм алгуурхан боловч зогсолтгүй томордог. Үүнийг хэсэг судлаачид 30-аас дээш насны 206 хүнд ажиглалт хийж гаргажээ. Тус судалгаагаар хүний чих 50 жилд 0.22 мм хэмжээтэй тогтмол томорч байдаг ажээ. Үүнээс авч үзвэл 30 эргэм насны хүний чих 50 жилийн дараа 1 см орчим томордог гэсэн үг юм.

 

Татах хүчнээс гадна чих томрох бас нэгэн шалтгаан бий

© Bertrand-Hillion Marie-Paola/ABACA/Abaca/East News

Дэлхийн татах хүч магадгүй чихийг том болгох гол шалтгаан гэж та бодож байж болох юм. Үүнээс гадна зайлшгүй мэдэх ёстой бас нэгэн шалтгаан бол цаг хугацааны эрхээр хүний арьсны уян хатан байдал алдагддаг явдал ажээ. Улмаар хүнд ээмэг зүүх үед чихний гэдэс сунаж эхэлдэг байна. Түүнчлэн чихний тойрог жил тутамд 0.51 мм хэмжээтэй томорч байдгийг тогтоожээ.

 

Хамар ч мөн адил зогсолтгүй томорсоор байдаг

© Imagine/Henrik Hildebrandt / 10/REPORTER / East News, © adrienbrody / Instagram

Судалгаагаар хүний хамар чихний нэгэн адил нас ахих тусам тасралтгүй томорч байдаг нь тогтоогджээ. Үүгээр ч зогсохгүй хамрын хөндий ч хэмжээгээ дагаж томордог ажээ. Гэвч хамрын өндөр нас ахих бүр намхан болох хандлага ажиглагддаг байна.

 

Эрчүүдийн хамар эмэгтэйчүүдийнхээс том байдаг

© RCF / MEGA/Mega Agency/East News, © LaurentVU/SIPA/Sipa Press Russia/East News

Айова мужийн их сургуулиас хийсэн судалгаагаар эрчүүд бүсгүйчүүдээс илүү том хамартай байх хандлагатай байдаг нь тогтоогджээ. Судлаачид энэ нь бие физиологийн онцлог байдалтай холбоотой гэж үзжээ. Эрчүүд ийнхүү хүчилтөрөгч их авах боломжтой болсноор цэвэр булчингийн хэмжээ нэмэгдэж, эмэгтэйчүүдээс илүү шөрмөслөг, тэсвэр сайтай болсон хэмээн таамаглажээ. Учир нь цусан дахь хүчилтөрөгчийн хэмжээ их байх тусам булчингийн хөгжил нэмэгддэг ажээ.

 

Бонус: Сельфи зураг дарах үед хамар тань том харагдаад байдаг уу?

© Leamichele / Instagram

Цахим сүлжээнд өөрийн сельфи зургийг хийх гэхээр хамар тань хэт том харагдаад байдаг уу? Хэрэв тийм бол та ганцаараа энэ мэдрэмжийг мэдрээгүй гэдэгтээ итгэлтэй байж болох ажээ. Судалгаагаар нүүрнээс 30 см зайнаас дарсан зураг таны хамрыг ойролцоогоор 30 орчим хувиар том харагдуулдаг нь тогтоогджээ. Иймээс хүмүүс хамраа том харагдуулахгүйн тулд гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэх нь түгээмэл байдаг ажээ.

Чих, хамар тань томорч байгааг та анзаарч байсан уу? Хүүхэд ахуй цагийн зургаа одоо үеийн зурагтайгаа харьцуулж харж үзсэн үү? Дээрх судалгаануудтай та санал нийлэх үү?

5
Ха ХаХа Ха
2
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
1
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *