
Сүүлийн жилүүдэд бүсгүйчүүд өөрөөсөө насаар дүү залуустай болзох хандлага давамгайлах болжээ. Нас бол хайр сэтгэлийн хэмжүүр биш гэдгийг Kate Moss, Priyanka Chopra болон Heidi Klum зэрэг алдартнуудаас харж болох биз ээ. Иймээс ч өнгөрсөн зуунд төдийлөн хүлээн зөвшөөрөгддөггүй байсан энэ хандлага хүчийг аваад буй билээ. Мөн түүнчлэн хүний эрхийг бүхнээс чухалчлан үзэх болсон энэ цаг үед эмэгтэйчүүд өөрийн сэтгэл зүрхээ даган сонголт хийхийг хэн буруушаах билээ дээ? Манай сайт уншигч танд нас тогтсон бүсгүйчүүд өөрөөсөө насаар дүү залуустай болзох болсон шалтгаануудыг түүвэрлэн хүргэж байна.
Насаар дүү залуусын биеэс ялгарах үнэр бусдаас онцгой байдаг

Эрүүл чийрэг биеэс бусдыг өөртөө татах хүчтэй сайхан үнэр ханхлах нь арга үгүй биз ээ. Мөн түүнчлэн залуу эрчүүд биеийн үнэртээ илүүтэйгээр анхаарч, түрхлэг болон үнэртэн хэрэглэх нь элбэг байдаг тул нас тогтсон ганц бие бүсгүйчүүд өөрөөсөө залуу эрчүүдэд татагдах хандлагатай болжээ. Судалгаагаар нас ахих тусам хүний биеийн үнэр өөрчлөгдөн суларч байдгийг ч олж тогтоосон аж.
Залуу эрчүүд аливаад илүү сэтгэл хөдлөлтэйгөөр ханддаг

Өөрөөсөө дүү хүнтэй болзох бас нэгэн шалтгаан бол тэд шинэ үед аливааг хэрхэн хийж, хэрхэн хөгжилдөх тухай цоо шинэ ертөнцийг нас тогтсон хамтрагчдаа харуулдагт оршино. Ертөнцийг хоёр өөр өнцгөөс хардаг хүмүүсийн хамтын амьдрал хөгжилтэй байдаг нь гарцаагүй.
Залуу эрчүүд илүү загварлаг

Орчин цагт залуус гадаад хэв маягтаа маш их анхаарал хандуулдаг болсон. Хамгийн энгийн жишээ нь, залуу эрчүүд загварын чиг хандлагыг тодорхойлж буй хэв маягаар хувцаслаж чаддаг билээ. Судалгаагаар эмэгтэйчүүд эрчүүдийг хувцаслалтаар нь дүгнэх хандлагатай байдаг нь тогтоогдсон тул илүү загварлаг шинэ үеийн залуус тэдний сонирхлыг татдаг биз ээ.
Залуу эрчүүд илүү эрч хүчтэй байдаг

Эрч хүч хайр сэтгэлийн харилцаанд гал нэмж байдгийг хэн бүхэн мэдэх биз ээ. Эрч хүч дүүрэн залуу эрчүүд аливаа шинэ зүйлсийг туршиж үзэх, дахин давтагдашгүй сайхан дурсамжийг бүтээх оргилуун их хүсэлтэй байдаг.
Залуу эрчүүд нас тогтсон бүсгүйчүүдэд илүү сэтгэл ханамж өгдөг

Ганц биеэр 30 нас хүрвэл хөгшин хэмээн тооцогдох болсон өнөөгийн нийгэмд өөрөөсөө дүү залуутай болзоно гэдэг туйлын сэтгэл ханамжтай зүйл гэдэг нь лавтай.
Залуу эрчүүд үр хүүхэдтэй болохыг яаруулдаггүй

Нас ахихын хэрээр үр удмаа үлдээх хүсэл хүнд нэмэгдэж байдаг. Харин залуу эрчүүдийн хувьд үр удмаа үлдээх тухай төдийлөн бодож эхлээгүй байдаг тул хүүхэдтэй болох хүсэлгүй байгаа бүсгүйчүүд өөрөөсөө дүү залуустай болздог ажээ. Сүүлийн үеийн нэгэн судалгаагаар орчин цагт хүмүүс 30 гарч байж хүүхэдтэй болохыг илүүд үзэх хандлагатай болсон нь тогтоогдсон байна.
Залуу эрчүүдэд танд зориулах цаг зав харьцангуй их бий

Өөрөөсөө дүү залуутай болзох нь таны нуруун дээрээс асар том ачааг авч хаях мэт л мэдрэмжийг төрүүлэх болно. Учир нь залуу эрчүүдэд цаг заваа үрэх тийм олон ажил байхгүй тул хамтдаа илүү их цагийг өнгөрүүлэх боломжийг танд олгох болно.
Хүүхэдтэй болохоор төлөвлөж буй ганц бие бүсгүйчүүдэд залуу эрчүүд хамгийн зөв сонголт болдог

Нас тогтсон эрчүүдийн хувьд хүүхэдтэй болох нь хүндхэн асуудлуудын нэг болон хувирдаг бол залуу эрчүүдийн хувьд тийм ч хүнд зүйл биш гэдэг нь лавтай. Энэ шалтгаанаар орчин цагт нас тогтсон бүсгүйчүүд өөрөөсөө дүү залуустай болзох хандлагатай болоод буй гэнэ.
Та өөрөөсөө дүү залуутай болзож байсан уу? Насаар дүү хүнтэй болзох тухайд таны бодол ямар байна вэ?








Энхцэцэг Сүхээ
2020/12/17 at 13:35
Монголд бол нас залуу эхнэртэй хүн “ЖААТАЙ ЭР”, нас залуу нөхөртэй бол ” ХҮНИЙ ТОЛГОЙ ЭРГҮҮЛСЭН ЭМ” д тооцогдоно шүү дэ.
Narangerel Naraa
2020/12/17 at 15:43
Odoo esergeeree bolson kkk
D.O. TsoBa
2020/12/18 at 10:35
Хөгшин үнээтэй явж байгаа залууд л учир бна!
Bunny Bujee
2020/12/18 at 12:06
Энхцэцэг Сүхээ Oo harin tiin hetsvv tee
Bunny Bujee
2020/12/18 at 12:06
Hoorondoo l boljil bwal nas yunii hamaa bainaa
Šűkhbæþ Vœň Ďəųx
2020/12/18 at 12:10
Заавал монголд амьдрах албагүй
Энхцэцэг Сүхээ
2020/12/18 at 12:10
Bunny Bujee тийм шүү. Хэцүү. Гэхдээ үүнийг давахад нөхөр их тустай. Жишээ нь Жүжигчид
Nar Sor
2020/12/18 at 13:40
Zaluuchuud n erh boltson biz 😂
Банзрагч Даш
2020/12/18 at 14:32
Er ni bol yduu huuhnuud ymuu yduu zaluuchuud hogshin ovgon emgentei zuuralddag ym shig baina
Эрка Эрка
2020/12/18 at 15:35
Chini exnerch ylgaagui adil xogshirnoo ex xunees garsan baij tenegee
Эрка Эрка
2020/12/18 at 15:36
D о тsoBa d xelev
Энхцэцэг Сүхээ
2020/12/18 at 19:04
Банзрагч Даш үгүй дэ. Жинхэнэ хайр байна аа
Enkhmaa Mosley
2020/12/18 at 20:42
minii nuhur nadaas 8 duu, ene humuusiin boddog shig ynz ynziin bolzol uguu avaa bhguigeer barahgui udahgui tevreh gj bga uree huleeged jargaltai bgaa.