ЛЕГО тоглоомон зочид буудал үүд хаалгаа нээжээ

0

ЛЕГО тоглоомон зочид буудал үүд хаалгаа нээжээ


Энэ 4-р сарын эхээр буюу 2013 оны 4-р сарын 5-ны Баасан гаригт АНУ-ын Калифорни мужийн Карлсбед хотод удаан хүлээлгэсэн Леголэнд зочид буудал Legoland Hotel үүд хаалгаа нээж, анхны зочдоо хүлээн авсан байна. 250 өрөө бүхий гурван давхар зочид буудалд 3500 ширхэг лего тоглоомон баримлуудыг байрлуулсан ба эдгээр легон баримлууд нь бие даасан бүтээлүүд бөгөөд зочид буудлын орох хаалгыг хамгаалан сүндэрлэх аварга том ногоон луу гэхэд 400,000 ширхэг легон шоогоор бүтээгдсэнээс гадна лууг бүтээхэд 4000 гаруй цагийн гар ажиллагаа, хөдөлмөр орсон байна.Энэ өвөрмөц зочид буудалд ирсэн зочид Далайн дээрэмчин, Хаант улс, Адал явдал гэсэн гурван төрлийн өрөөнөөс сонголтоо хийх ба өрөө тус бүр насанд хүрэгчдэд зориулсан өргөн ортой нэг хэсэг, гурав хүртэлх тооны хүүхдэд зориулсан тусдаа хэсэг гэсэн хоёр хэсэгтэйгээс хүүхдийн хэсэг нь хоёр янзын ор болон зурагтаар тоноглогдсон. Зочид буудал нь халаалттай усан сан, лего сэдэвт зуушны зоогийн газар, сэдэвчилсэн цахилгаан шаттай. Мөн зочид буудлын зүгээс үдэш хүүхдүүдэд зориулсан зугаа цэнгэлийн үзүүлбэр үзүүлдэг байна.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. McTavish

    2013/04/19 at 17:36

    энэнээс илүү minecraft-ын ийм зочид буудал хийгээд дотор нь өрөө бүрд тохирсон компьютертээ тэрэндээ minecraft-тай тэгээд тэр нь гоё сервертэй бол ч гоё доо

  2. uniQu3

    2013/04/19 at 19:06

    mctavish харин тийм minecraft гоё шүү

  3. jerry-man

    2013/04/20 at 11:53

    wow

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *