Испани улсад 5000 жилийн настай балар эртний үеийн, маш нарийн хийц бүхий болор чулуугаар хийсэн чинжаал хутга олджээ

0
  • Мэргэжилтнүүд энэхүү чинжаал хутганы ур хийц нь урьд өмнө Иберийн хойгоос олдож байсан балар эртний үеийн олдворуудтай харьцуулбал маш нарийн хийцтэй байгааг онцлон тэмдэглэжээ.
  • Энэ нь эрт цагт чинжаал хутга хийх маш нарийн технологи хөгжиж байсны нэгэн илрэл юм.
  • Энэхүү чинжаал хутгыг болор чулуугаар урлаж хийсэн нь эрт цагт хүмүүс ид шидийн хүчинд итгэдэг байсантай холбоотой гэж таамаглажээ.

Балар эртний үеийн чинжаал хутга олдсон тохиолдол дэлхийн өнцөг булан бүрт байдаг хэдий ч энэхүү олдвор нь болор чулуугаар хийгдсэн гэдгээрээ маш онцлогтой юм.

Испани улсийн Гранадагийн Их Сургууль, Севилийн Их Сургууль, Испанийн Судлаачдын зөвлөлийн хамтарсан судалгааны баг 2007-2010 онуудын хооронд Монтелириогийн булшны малтлагын үеэр энэхүү чинжаал хутгыг анх олж байжээ.

Мэргэжилтнүүд энэхүү чинжаал хутганы ур хийц нь урьд өмнө Иберийн хойгоос олдож байсан балар эртний үеийн олдворуудтай харьцуулбал маш нарийн хийцтэй байгааг онцлон тэмдэглэжээ.

Учир нь балар эртний үеийн чинжаал хутганууд нь ихэвчлэн чулуу, цахиур цулуугаар хийгдсэн байдаг ажээ. Харин энэхүү болор чулуун чинжаал хутга нь 22 см урттай юм. Түүний зэрэгцээ тус архелогийн газраас сумны зэв 10 ширхэг, хутга 4 ширхэг, зэвcэг хийх хэрэгсэл зэргийг мөн олсон байна.

Энэхүү түүхийн олдвор олсон газартай ойр үнэт чулууны орд газар байдаггүй тул эрдэмтэд үүнийг алс газраас тээвэрлэн авч ирж, нарийн хийц гарган хийлгэх хөрөнгө чинээтэй хүний хэрэглэж байсан эд хэмээн тодорхойлж байгаа ажээ.

Чинжаал хутгыг өнгөлж, хурц иртэй болгосон байсан бөгөөд мэргэжилтнүүд ийм хэмжээний хутга хийхийн тулд хамгийн багадаа 20 см урт, 5 см зузаан монокристал байх шаардлагатай гэж үзжээ. Түүнчлэн зааны ясан бариултай байсныг нь ч тогтоожээ.

Мөн судлаачид тухайн цаг үед хүмүүс болор чулуу нь ид шид, далдын хүч болон өвөг дээдэстэйгээ холбогдох хэрэгсэл мөн гэж итгэдэг байсантай холбоотой ийм чинжаал хутга хэрэглэдэг байсан байх боломжтой ч гэж таамаглаж байгаа ажээ.

Эдгээр олдворууд Испанийн Гуадалкибир голын хөндийд байх “Валенсиа де ла Консепсион Кастилеха де Гузман” нэртэй эртний суурин газрын туурь орчмын булшнаас олдсон юм. Энэхүү суурин газрыг зэс үеийн Иберийн хойгийн хамгийн том суурин хэмээн тодорхойлдог аж.

2015 оны Quaternary International сэтгүүлд нийтлэгдсэн судалгаагаар, “Энэхүү зэвcгүүд нь тухайн цаг үедээ зөвхөн дээд гарал угсаатай хүмүүсийн хэрэглээ байсан” хэмээн тодорхойлогджээ.

14
ГайхмаарГайхмаар
3
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГоёГоё
1
БахархмаарБахархмаар
1
Ха ХаХа Ха
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *