Дисней студийн зүгээс жүжигчин Жонни Деппийг “Карибын тэнгисийн дээрэмчид” цувралаас хасаад байсан боловч, бодлоо өөрчилж тус цувралын 6-р ангид эргэн ирэх магадлалтай гэжээ

0
  • Дисней студи алдарт цувралаасаа Жонни Деппийг хассан явдал нь алдаа байсан гэдгийг ухаарчээ.
  • Тус студийн зүгээс “Карибын тэнгисийн дээрэмчид” цувралын 6-р ангид Жонни Деппийг дахин тоглуулах бодолтой байгаа ажээ.
  • Тэдний энэхүү шийдвэр нь цахим орчинд өрнөсөн олон мянган хүнийг хамарсан Жонни Деппийг ахин тоглуулах хүсэлтэд үндэслэсэн байж магадгүй талаар ч эх сурвалжууд мэдээлжээ.

Эхнэрээсээ салж, “Карибын тэнгисийн дээрэмчид” цувралд дахин тоглуулахгүй гэсэн мэдэгдлийг Дисней студи гаргасан гэх мэт нэрт жүжигчний амьдрал сүүлийн жилүүдэд таагүй зүйлсээр дүүрэн байгаа билээ. Гэсэн ч сүүлд гарсан мэдээллээр Дисней студийн зүгээс түүнийг Карибын тэнгисийн дээрэмчид цувралаас хассан нь алдаа байсан гэдгийг ухаарч, бодлоо өөрчилж байгаа гэжээ.

Тус студийн зүгээс 2018 онд “Карибын тэнгисийн дээрэмчид” цувралыг шинэчилж, өөр өнгө аяс оруулах зорилгоор цувралын 6-р ангид Жонни Депп тоглохгүй хэмээн мэдэгдэж байсан билээ. Мөн “Карибын тэнгисийн дээрэмчид” цувралын шүтэн бишрэгчид энэ шийдвэр нь түүний салалтаас үүдэлтэй хэмээн таамаглаж байсан юм.

Гэсэн ч Дисней студи бодлоо өөрчилж, Жонни Деппийг цувралд эргэн авчрах талаар яригдаж байгаа талаар мэдээлэл цацагдаж эхэлжээ. Гэхдээ энэ нь түүнийг гол дүрд үргэлжлүүлэн тоглуулах бус маш олон үзэгчдийн гарын үсгийг цуглуулж чадсан хөдөлгөөний үр дүнг үндэслэж гаргасан шийдвэр байх магадлалтай байгаа ажээ. Харин тус цувралын гол дүрд жүжигчин Марго Робби тоглохоор болоод буй билээ.

 

Шүтэн бишрэгчид нь түүнийг цувралд эргүүлэн авч ирэв үү?

Түүнийг тус студийн зүгээс 2018 онд “Карибын тэнгисийн дээрэмчид” цувралаас хасагдсан талаар мэдээ цацагдсанаас хойш нийт 463,000 орчим хүн энэхүү шийдвэрийг эсэргүүцэж, цувралд эргүүлэн авч ирэхийг хүсч гарын үсгээ зуржээ. Түүнчлэн 20,000 орчим хүний гарын үсэг цугларсан өөр хэд хэдэн санал асуулга ч явагдсан аж.

Одоогоор Дисней студийн зүгээс албан ёсны мэдэгдэл гаргаагүй байгаа хэдий ч “Карибын тэнгисийн дээрэмчид” цувралын 6-р ангид түүнийг эргэн ирнэ гэдэгт үзэгчид нь итгэлтэй байгаа ажээ.

Нэрт жүжигчний хувьд 2020 оны сүүлчээр “Fantastic Beasts 3” киноноос мөн хасагдаад байсан юм. Тэрээр үүнийг өөрийн Instagram хуудастаа баталж, Warner Bros студийн зүгээс түүнийг Gellert Grindelwald-ийн дүрд тоглуулахаас татгалзсан талаар мэдэгдсэн билээ.

Түүнчлэн тэрээр гэр бүлийн хvчирхийлэл үйлдсэн хэpэгт буруутгагдсан хэдий ч үнэн зөвийг олж, нэр төрөө сэргээлгэхээр бүхий л аргаа хэрэглэнэ гэдгээ мэдэгдээд байгаа юм.

5
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Содко Содоо

    Содко Содоо

    2021/02/12 at 12:05

    Jack sparrow 🤤🖤

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *