
Хичээл, ажилдаа хэрэглэх презентац бэлтгэхийн тулд улиг болсон Power Point бус дараах үйлчилгээнүүдийг ашиглаж үзээрэй. Олон сонирхолтой үйлдэлтэй, бас үнэгүй.
Гарчиг эсвэл зураг дээр дарж тухайн сайтууд руу хандана уу.
PowToon
Хөдөлгөөнт дүрстэй танилцуулга /хүүхэлдэйн/ бэлтгэж болох сервис. Сайтад бүртгүүлсний дараа дэвсгэр зураг, дүрүүдээ сонгох, дуу авианы цуглуулгад нэвтрэх эрх үүснэ. PowToon нь хүнсний бүтээгдэхүүний танилцуулга, сайтын нүүр, хүүхэд залуучуудад зориулсан мэдээлэл хийхэд илүү тохиромжтой.
Google presentations
Power Point-той адил боловч илүү өргөн хүрээтэй. Танилцуулга бэлтгэх, засварлах, үзэх зэргийг гар утас, ай-пад, компьютер дээр хийх боломжтой юм. Татаж аваад интернэтгүй нөхцөлд ч ажиллаж болно. Хэд хэдэн хүн өөрсдийн төхөөрөмж дээр нэгэн зэрэг засварлах боломж нээлттэй.
Knovio
Слайд, зургийг дүрс бичлэг, дууны хамт нэгтгэх амархан сервис.
Zentation
Зохиогчид нь “Хэрэв Power Point, YouTube хоёр хүүхэдтэй байсан бол тэр нь Zentation байх байлаа” гэлцдэг. Хэрэглэгчид дүрс бичлэг, график, зураг зэргийг тун эвтэйхэн холбох боломжтой.
Vcasmo
Слайд, аудио болон видео бичлэг оруулж нэгтгээд танилцуулга хийнэ. Танилцуулгаа сурталчлах, хавсаргах төлбөртэй хэсэг ч байдаг.
Haiku Deck
Төвөггүй гоё танилцуулга хийх сервис. Ойлгомжтой тохиргоо, аятайхан загваруудаас сонгох боломж. Загварыг хүссэнээрээ өөрчлөх боломж бас бий.
Slidedog
Төрөл бүрийн өргөтгөлтэй файл оруулж, нэгдсэн нэг файл болгоно. Хэрэглэж сурахад энгийн, төлбөртэй хэрэглээнүүдийг 15 минут үнэгүй ашиглаж болдог давуу талтай.
Rawshorts
Дүрс бичлэгтэй танилцуулга хийх бас нэг онлайн сервис. Жишээ загвар ихтэй, энгийн ойлгомжтой. Жирийн слайд импортлох боломжгүй.
Slides
Танилцуулга хийх олон төрлийн суурь загвартай. Орчин үеийн дизайн, чимэглэлтэй. Гоёмсог загварууд олон.
Piktochart
Инфографик ашиглах дуртай хүмүүст энэ вэбийг санал болгоё. Төлбөргүй онлайн загварын цуглуулгатай. Хэдхэн хормын дотор та өөрийн гэсэн хувилбар үүсгэж pdf эсвэл png форматаар татаж авч болно. Танилцуулга, постер, графиктай тайлан хийхэд тохиромжтой. Загварын дизайн сайтай.








Зочин
2016/04/11 at 00:18
Google Slides offline ih zugeer